Бүхэл бүтэн хотыг сүйрүүлэх хэмжээний том астероид энэ амралтын өдөр дэлхий болон сарны тойрог замын хооронд өнгөрнө. "2023 DZ2" нэртэй уг астероидыг сарын өмнө илрүүлсэн байна.
Астероид өнөөдөр /2023.03.25/ сарнаас 515 мянган км-ийн зайд өнгөрч, хэдэн цагийн дараа дэлхийг тойрох аж. Астероидыг 40-90 метрийн диаметртэй гэж тооцоолсон. Ийм хэмжээтэй астероид манай гаригт ойртож ирэх нь тун ховор юм.
Одон орон судлаачдын хувьд астероидын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх боломж гарч байна гэж НАСА-гийн үзэж байна. "Энэ астероид дэлхийг мөргөх магадлал байхгүй ч үе үе ийнхүү ойртож байгаа нь ажиглалт хийх маш том боломжийг олгож байна" гэж Европын сансрын агентлагийн Гаригийн хамгаалалтын албаны дарга Ричард Мойссл хэлжээ. Астероид нь дэлхийгээс ердөө 68 мянган км-ийн зайд өнгөрч байгаа тул хаанаас дурандах боломжтой юм.
Уг биет 2026 онд дэлхийн тойрог замд буцаж ирэх төлөвтэй байгаа ч энэ үеэрээ манай гаригт аюул учруулж болзошгүй гэж үзжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ