Сурагчид Даваа гаригаас 5 хоног амарна

Хуучирсан мэдээ: 2023.03.25-нд нийтлэгдсэн

Сурагчид Даваа гаригаас 5 хоног амарна

Сурагчид Даваа гаригаас 5 хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт дуусч нэгдүгээр сарын 29-нд хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн. Харин ирэх Даваа гаригаас сурагчдын гуравдугаар улирлын амралт эхэлж байна.

БШУЯ-наас өгсөн мэдээллээр “Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-наас хичээл орсон. Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл найман долоо хоног үргэлжлээд дуусч байна.

Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй" гэлээ.

Улсын хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулиудад 750 мянган хүүхэд суралцаж байна. Тэдний 78 мянга гаруй нь нэгдүгээр ангид элсэн орсон юм.

ХИЧЭЭЛ, АМРАЛТЫН ХУВААРЬ  

I улирал  

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны есдүгээр сарын 1-нд эхэлж, 16 долоо хоног суралцана.
  • Амралт: Бүх ангийн суралцагчид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс зургаан  долоо хоног амарна. Амралт 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гүйцнэ.

II улирал  

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны нэгдүгээр сарын 30-ний өдөр эхэлж, найман долоо хоног суралцана.
  • Амралт: Бүх ангийн суралцагчид 2023 оны гуравдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн  долоо хоног амарна. Амралт 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцнэ.

III улирал  

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны дөрөвдүгээр сарын 3-нд
  • Амрах:   I-III ангийн суралцагчид найман долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны тавдугаар сарын 26-нд
  • IV-V ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-нд
  • VI-XII ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-нд эхэлнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж