Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Хуучирсан мэдээ: 2023.03.25-нд нийтлэгдсэн

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус дулаан, бусад нутгаар +1…+6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -1…-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -1…-3 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -16 градус хүйтэн, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж