Орос улс Энэтхэгт зэвсэг нийлүүлэх амлалтдаа хүрэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.03.25-нд нийтлэгдсэн

Орос улс Энэтхэгт зэвсэг нийлүүлэх амлалтдаа хүрэхгүй байна

Орос улс Энэтхэгт зэвсэг нийлүүлэх амлалтдаа хүрэхгүй байна

Энэтхэгийн батлан хамгаалахын салбарын хамгийн том ханган нийлүүлэгч бол Орос. Гэтэл дайны улмаас Орос улс Энэтхэгт зэвсэг нийлүүлэх амлалтаа биелүүлж чадахгүй байна гэж Энэтхэгийн Агаарын цэргийн хүчин мэдэгджээ.

Энэтхэг 2018 онд 5.4 тэрбум ам.доллараар "S-400 Triumf" агаарын довтолгооноос хамгаалах системийг ОХУ-аас худалдаж авсан. Эдгээр системийн гурвыг нь нийлүүлсэн бол үлдсэн хоёр нь хүлээгдэж байгаа аж. Мөн Су-30МКИ, МиГ-29 онгоцнуудын сэлбэг хэрэгсэл нь Оросоос бүрэн хамааралтай байдаг. 2017-2022 оны хооронд Оросоос нийлүүлсэн зэвсгийн хэмжээ 17 хувиар буурсан байна. Гэсэн хэдий ч ОХУ нь Энэтхэгийн хамгийн том зэвсгийн нийлүүлэгч хэвээр байгаа юм.

Энэтхэг улс НҮБ-ын тогтоолуудад ч Оросын эсрэг байр суурь илэрхийлэхээс зайлсхийсээр ирсэн. Мөн Оростой эдийн засгийн харилцаагаа таслахын оронд газрын тос, нүүрс, бордооны худалдан авалтаа нэмэгдүүлэн барууны хориг арга хэмжээнээс зөрж байна.

Стокгольмын Энх тайвны судалгааны олон улсын хүрээлэнгийн мэдээлснээр Орос бол дэлхийн хоёр дахь том зэвсгийн экспортлогч юм. Ерөнхийлөгч Путин энэ сарын эхээр зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар зарласан. "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин сум зэвсгийн хангамжийн талаар удаа дараа гомдол гаргасны дараа Путин энэ мэдэгдлээ хийжээ.

"ОХУ өөрсдөө зэвсгийн нөөц хомсдолтой тулгараад буй тул Энэтхэгийн найдвартай ханган нийлүүлэгч байхаа нэгэнт больсон" гэж АНУ-ын нэгэн өндөр албан тушаалтан хэлсэн. Тиймээс Энэтхэг өөр зах зээл олох хэрэгтэй гэдгийг онцолж байна. Энэтхэгийн Агаарын цэргийн хүчин Оросын зэвсэг нийлүүлэлтийн талаар үнэнийг олон нийтэд дэлгэсэн нь байдал хурцадсаныг илэрхийлж байж ч болзошгүй юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж