Жагсаалаас болж хаан III Чарльзын айлчлал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2023.03.25-нд нийтлэгдсэн

Жагсаалаас болж хаан III Чарльзын айлчлал хойшиллоо

Жагсаалаас болж хаан III Чарльзын айлчлал хойшиллоо

Их Британийн хаан III Чарльз энэ Ням гаригт Франц улсад айлчлах товтой байсан. Тэрбээр Францын айлчлалыг залгуулаад Лхагва гаригт Герман улсыг зорино. Эдгээр нь түүний хаан ширээнд заларснаас хойших анхны гадаад айлчлал болох юм.

Гэвч Франц улсад тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал үүсээд буй тул хаан III Чарльзын айлчлал хойшилжээ. Хаан III Чарльз Баасан гаригийн өглөө Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьсны дараа хоёр улсын засгийн газрын төлөөлөгчид уг шийдвэрийг гаргасан байна.

Тэтгэврийн насыг 62-64 болгон нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн их бага хэмжээний 300 орчим жагсаал болсон. Энэ жагсаалуудад улс даяар нэг сая гаруй хүн оролцсон бөгөөд Пүрэв гаригт л гэхэд 450 гаруй жагсагчийг баривчилжээ. Жагсагчид ирэх Мягмар гаригт хааны айлчлалын үеэр жагсана гэж төлөвлөсөн байсан. Тиймээс хаан III Чарльзыг найрсаг нөхцөлд хүлээн авах хүсэлтэй байгаагаа Франц улс илэрхийлээд, айлчлалыг аль болох хурдан товлоно гэжээ.

Хаан III Чарльз энэ айлчлалын хүрээнд Версаль дахь хуучин хааны ордонд хүндэтгэлийн цайллагад оролцоно. Дараа нь галт тэргээр Бордо руу аялж, тус хотод нээгдсэн Их Британийн консулын газраар зочлохоор төлөвлөсөн. Мөн органик усан үзмийн цэцэрлэгт зочлох төлөвлөгөөтэй байжээ.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж