Улсын заан Б.Серик бусдад хутгалуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.24-нд нийтлэгдсэн

Улсын заан Б.Серик бусдад хутгалуулжээ

Улсын заан Б.Серик бусдад хутгалуулжээ
Серик

Улсын заан Б.Серик бусдад хутгалуулж, хүнд гэмтэл авсан байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас тодруулахад 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт явж байхдаа уяач Б гэгчтэй хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ маргалдсаны улмаас ийм явдал болжээ.

Хэрэг үйлдсэн Б "хуулийн байгууллагад мэдэгдэхгүй байх, мөнгө төгрөг өгөх" санал тавьсан ч Б.Серик цагдаагийн байгууллагад гомдлоо гаргасан гэх мэдээллийг зарим эх  сурвалж мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээллээр гар хэсэгт зүсэгдэж, шөрмөс нь тасарсан гэх мэдээлэл байна.

Гомдлын дагуу Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ. Улсын заан Б.Серик Ардын Хувьсгалын 100,101 жил, үндэсний их баяр наадамд долоо даван шөвгөрч Монгол Улсын Заан цол хүртсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж