Ойрын өдрүүдэд олны дургүйцлийг ихэд хүргэж буй асуудал бол төрийн өндөр дээд албан туушаалтнууд болон тэдний хамаарал бүхий хүмүүс боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад сурсан явдал. Зарим хүүхэд хичээж, өөрийн хөдөлмөрөөр олон хоног нойр, хоолоо хасч, гадаадад сурахаар боловсролын зээлийн санд материал бүрдүүлж өгдөг ч тэнцдэггүй. Гомдол тээсэн олон залуусын асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа хөндөж байсан ч тухайн үедээ сенсаци болоод л өнгөрдөг байв. Тус зээлийн шалгуурт шаардлагатай бүхий л болзлыг хангасан сурагчид энэ асуудлаар өргөдөл, гомдол гаргаж ар гэрийнхэн нь хүртэл цахим хуудастаа мэдээлж байсан удаатай. Гэвч танил талаараа тус шалгуурт болзолгүй тэнцдэг байж болзошгүй тохиолдлууд олон гарсан. Тиймээс гадаадад бакалавр, магистр, доктороор суралцах хүсэлтэй боловсролын зээлийн сангийн санхүүжилт авахыг зорьж байгаа хүмүүст тавигдах шаардлагын мэдээллийг хүргэж байна.
"Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, суралцуулдаг заалттай.
Суралцуулах мэргэжлийн чиглэлийн хувьд магистр:
- Боловсрол /СӨБ, БАБ, Тусгай/
- Соёл, урлаг
- Анагаах ухаан, эрүүл мэнд
- Хөдөө аж ахуй
- Эрчим хүч, дэд бүтэц
- Уул уурхай
- Зам тээвэр,
- Барилга, хот байгуулалт,
- Байгаль орчин, ногоон хөгжил,
- Мэдээллийг технологи,
- Газрын тос,
- Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи
Доктор:
- Боловсрол /СӨБ, БАБ, Тусгай/
- Соёл, урлаг
- Анагаах ухаан, эрүүл мэнд
- Хөдөө аж ахуй
- Эрчим хүч, дэд бүтэц
- Байгаль орчин, ногоон хөгжил
- Барилга, хот байгуулалт
- Мэдээллийг технологи
- Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи болон бусад заасан мэргэжлээр суралцах тохиолдолд боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр суралцах боломжтой
Тавигдах шаардлагын хувьд зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр (магистрантурт өргөдөл гаргагч), магистр (докторантурт өргөдөл гаргагч)-аас доошгүй боловсролын зэрэгтэй, бакалаврын дипломын сурлагын голч дүн нь 3,2 ба түүнээс дээш, мэргэжлээрээ гурваас дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, Монгол Улсын иргэн байх зэрэг ерөнхий шаардлага тавигддаг байна. Үүнээс гадна тэргүүлэх их, дээд сургуулийг сонгосон үзүүлэлт, тухайн суралцах сургуулийн сургалтын гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан байх, гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад дээр дурдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, эсвэл суралцах албан ёсны урилга авсан байх зэрэг шаардлагатай.
Хамгийн чухал нь өмнө сургалтын төрийн сангийн зээл, тэтгэлгээр гадаад оронд бакалавр, магистрт сурсан иргэнд дараагийн шатны сургалтын тэтгэлэг олгохгүй байна.
Мөн дээрхээс гадна эссэ, цахим хүсэлт, шаардлагатай баримт бичгийн хуулбар, эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, ажиллаж байсан болон байгаа ажлын газрын тодорхойлолт гэх мэт бусад шаардлагатай материалыг зээл горилогч бүрдүүлэх ёстой. Ингэснээр материалаа санд албан ёсоор өгч, хүсэлт, өргөдлийг харгалзаж дараагийн шатны шалгаруулалтад тэнцдэг байна. Дэрх мэдээлэлтэй холбоотой дэлгэрэнгүйг Боловсролын зээлийн сантай холбогдож авах боломжтой.
Mongol 2023-03-24 202.55.188.92
etseg ekh ni turd ajildag hulgaich baikh ni davuu taltai
Irgen 2023-03-24 64.119.21.152
TOEFL ugdoggui yum uu kkk
зочин 2023-03-24 15.228.86.131
Төрийн бүх сангуудыг татан буулгаж шалгах хэрэгтэй. Төрийн хулгайчдын түрийвч болсон. ЖДҮ цаашаа.
Зочин 2023-03-24 66.181.167.231
Цаасан дээрх шалгуур, журам нь дээрх бололтой.
Харин амьдрал дээр:
– Мэдээлэлд ойрхон байх,
– Аав ээж нь гишүүн, сайд (үгүйдээ хурган дарга) байх,
– Аав ээж нь хүүхдээ сургах боломжтой байсан ч ханаж цадашгүй шуналтай байх,
– Авилгалд өгөх мөнгөтэй байх
гээн шалгуур үйлчилдэг.
Зочин 2023-03-24 103.26.195.173
энгийн нэг хүнд олдох ч юм биш дээ
Иргэн 2023-03-24 202.126.90.108
Авилгачид, хулгайчидын хүүхэд байх.
Иргэн 2023-03-24 202.126.88.227
дээр үед дандаа нөлөө бүхий улсын хүүхэд явдаг сонсогддог.эсвэл зээлийн сард их мөнгө өгч байж суралцах эрх өгдөг бх.зээлийн сангаар суралцаж ирээд мөнгөө төлөхгүй нийгэмд нэг их хэрэгцээгүй мэргэжилээр сурч ирээд хувийн юм хийж бгаа харагддаг.жишээ эмчээр төгсөөд хийхгүй машины сэлбэг зардаг ченж хийх жишээтэй.ингэж үргүй зардал гаргаж улс орноо бодолгүй нимгэн бодолтой улс их бх юм.ядуу мань мэт зүгээр улсын сургуульд орж төлбөр их төлж төгсөөд ажилын байхгүй бх юм.
Зочин 2023-03-24 64.119.22.245
Нөлөө бүхий том дарга нар, баян айлын хүүхдүүд, арын хаалга, авилгаар, танил талаар, намын төлөө явах зэргийн үзүүлэлт давамгайлж хардаг гэж боддог.
ссс 2023-03-24 103.26.193.159
1-т Баян айлын хүүхэд байх 2.-т Нөлөө бүхий байх эрхмийн хүүхэд байх
ХУДЛАА ХЭЛБЭР КЛИП МОНГОЛ..... 2023-03-24 202.126.89.97
ЭНЭ УЛС ОРОНД ТӨР НЬ МУУ МУУХАЙТАЙГАА ТЭМЦЭЭД БАЙГААМ АЯТАЙ ХУДЛАА ХООСОН ЯРИАД Л ЯРИАД Л СЕМНАРДААД Л ХУРАЛДААД Л ЗӨВЛӨЛДӨӨД Л…..АРД ИРГЭД НЬ АЖИЛ ХӨДӨЛМӨР ХИЙЖ Ч МЭДЭХГҮЙ БҮГД АМ ХЭЛЭЭ БИЛҮҮДЭЭД Л, БУСДЫН ЯВДАЛ МӨРИЙГ АМААРАА ШҮҮЖ ЭРҮҮДСЭЭР Л….. ХААНААСАА АВАХУУЛААД ХААЛГАЧ ХҮРТЭЛЭЭ БӨӨН ХУДЛАА ХООСОН ХЭЛБЭР , КЛИПҮҮД …..
Зочин 2023-03-24 174.89.31.90
kanadad amidardag baahan abgai nar iim zeel absan bh yum ene ymar heregtei gj zeel ugj bdag bnaa Saruul Khulan Selenge geed
МАНгар намын гишүүн 2023-03-24 203.91.115.45
Эцэг эх нь том дарга байх. Эсвэл МАНай намын гишүүн байх шаардлага тавьдаг байх.
ZOCHIN 2023-03-24 220.108.217.252
БОЛОВСРОЛЫН САНГААС ОЛГОХ ЗЭЭЛИЙН ГОЛ ШАЛГУУР НЬ "УИХ, ЗГ-ын ГИШҮҮН, ТОМ ЭРХ МЭДЭЛТЭЙ, ТОМ ДАРГА, БАЯЧУУЛЫН ХҮҮХЭД МӨН ҮҮ, ААВ ЭЭЖ, ӨӨРӨӨ МАН-ЫН ГИШҮҮНЧЛЭЛТЭЙ ЭСЭХ" ГЭЖ БГАА, ТЭГЭХЭЭР ЭНГИЙН ИРГЭДИЙН ХҮҮХЭД БОЛ ЭНЭ САНГААС ЗЭЭЛ АВНА ГЭЖ САНАХЫН ГАРЗ АЖ. ЭНЭ ТОМЧУУЛЫН ХҮҮХЭД НЬ ЗЭЭЛЭЭ АВЧ СУРЧИХААД ЭХ ОРОНДОО Ч ИРЭХГҮЙ ТЭНДЭЭ АЛГА БОЛНО, ЗЭЭЛЭЭ Ч ТӨЛӨХГҮЙ, ЭНЭ САН ИЙМ ЗОРИУЛАЛТТАЙ САН АЖ.
Зочин 2023-03-24 67.69.76.193
Бүр нэг кастын систем үүсчихсэн. Хөөрхий ард түмэн гээд байгаа хэд нь ямар ч тэмцэх чадваргүй, хүлцэнгүй, эд ингэх ёстой гэсэн шиг хүлээн зөвшөөрчихсөн. Торны цаанаас над юу шидэж өгөх бол гэж хүлээж байгаа гөлөг шиг болцгоож дээ.
Зочин 2023-03-24 59.153.112.108
аль нэг шатны, болж өгвөл өндөр эрх мэдэл бүхий даргын хүүхэд, хамаарал бүхий залуус байх ёстой юм биш үү.
Иргэн 2023-03-24 202.21.104.234
Ийм гоё зар мэдээлэл байвч хэзээ ч амьдрал дээр хэрэгждэггүй, цаашид ч хэрэгжихгүй, татвар төлөгчид хохирдог доо.