Боловсролын зээлийн сан гадаадад суралцагчдад ямар шалгуур тавьдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2023.03.24-нд нийтлэгдсэн

Боловсролын зээлийн сан гадаадад суралцагчдад ямар шалгуур тавьдаг вэ?

Боловсролын зээлийн сан гадаадад суралцагчдад ямар шалгуур тавьдаг вэ?

Ойрын өдрүүдэд олны дургүйцлийг ихэд хүргэж буй асуудал бол төрийн өндөр дээд албан туушаалтнууд болон тэдний хамаарал бүхий хүмүүс боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад сурсан явдал. Зарим хүүхэд хичээж, өөрийн хөдөлмөрөөр олон хоног нойр, хоолоо хасч, гадаадад сурахаар боловсролын зээлийн санд материал бүрдүүлж өгдөг ч тэнцдэггүй. Гомдол тээсэн олон залуусын асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа хөндөж байсан ч тухайн үедээ сенсаци болоод л өнгөрдөг байв. Тус зээлийн шалгуурт шаардлагатай бүхий л болзлыг хангасан сурагчид энэ асуудлаар өргөдөл, гомдол гаргаж ар гэрийнхэн нь хүртэл цахим хуудастаа мэдээлж байсан удаатай. Гэвч танил талаараа тус шалгуурт болзолгүй тэнцдэг байж болзошгүй тохиолдлууд олон гарсан. Тиймээс гадаадад бакалавр, магистр, доктороор суралцах хүсэлтэй боловсролын зээлийн сангийн санхүүжилт авахыг зорьж байгаа хүмүүст тавигдах шаардлагын мэдээллийг хүргэж байна.

"Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, суралцуулдаг заалттай.

Суралцуулах мэргэжлийн чиглэлийн хувьд магистр:

  • Боловсрол /СӨБ, БАБ, Тусгай/
  • Соёл, урлаг
  • Анагаах ухаан, эрүүл мэнд
  • Хөдөө аж ахуй
  • Эрчим хүч, дэд бүтэц
  • Уул уурхай
  • Зам тээвэр,
  • Барилга, хот байгуулалт,
  • Байгаль орчин, ногоон хөгжил,
  • Мэдээллийг технологи,
  • Газрын тос,
  • Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи

Доктор:

  • Боловсрол /СӨБ, БАБ, Тусгай/
  • Соёл, урлаг
  • Анагаах ухаан, эрүүл мэнд
  • Хөдөө аж ахуй
  • Эрчим хүч, дэд бүтэц
  • Байгаль орчин, ногоон хөгжил
  • Барилга, хот байгуулалт
  • Мэдээллийг технологи
  • Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи болон бусад заасан мэргэжлээр суралцах тохиолдолд боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр суралцах боломжтой

Тавигдах шаардлагын хувьд зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр (магистрантурт өргөдөл гаргагч), магистр (докторантурт өргөдөл гаргагч)-аас доошгүй боловсролын зэрэгтэй, бакалаврын дипломын сурлагын голч дүн нь 3,2 ба түүнээс дээш, мэргэжлээрээ гурваас дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, Монгол Улсын иргэн байх зэрэг ерөнхий шаардлага тавигддаг байна. Үүнээс гадна тэргүүлэх их, дээд сургуулийг сонгосон үзүүлэлт, тухайн суралцах сургуулийн сургалтын гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан байх, гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад дээр дурдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, эсвэл суралцах албан ёсны урилга авсан байх зэрэг шаардлагатай.

Хамгийн чухал нь өмнө сургалтын төрийн сангийн зээл, тэтгэлгээр гадаад оронд бакалавр, магистрт сурсан иргэнд дараагийн шатны сургалтын тэтгэлэг олгохгүй байна.

Мөн дээрхээс гадна эссэ, цахим хүсэлт, шаардлагатай баримт бичгийн хуулбар, эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, ажиллаж байсан болон байгаа ажлын газрын тодорхойлолт гэх мэт бусад шаардлагатай материалыг зээл горилогч бүрдүүлэх ёстой. Ингэснээр материалаа санд албан ёсоор өгч, хүсэлт, өргөдлийг харгалзаж дараагийн шатны шалгаруулалтад тэнцдэг байна. Дэрх мэдээлэлтэй холбоотой дэлгэрэнгүйг Боловсролын зээлийн сантай холбогдож авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж