Хойд Солонгос 2007 онд 80 сая ам.доллараар үнэлэгдэх үйлдвэрийн түүхий эдийг Өмнөд Солонгосоос зээлж байжээ. Эргэн төлөх хугацаа нь өнөөдрөөр /2023.03.24/ дуусч байгаа тул өрөө төлөхийг Өмнөдийн Нэгдлийн яам шаардлаа. "Хойд Солонгосын идэвхгүй байдал нь Солонгос хоорондын гэрээг зөрчсөн, олон улсын худалдааны практикт харшилсан үйлдэл" гэж яамны хэвлэлийн төлөөлөгч И Хёо-жүн хэлэв.
Тухайн үед Солонгос хоорондын гэрээний дагуу Умардын хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор гутал, хувцас, саван зэргийг үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эдийг зээлээр өгч байжээ. Хойд Солонгос үүний хариуг бэлэн мөнгөөр төлөх ёстой байсан боловч нэг ч удаа эргэн төлөлт хийгээгүй.
БНСУ өмнө нь нэг бус удаа өрөө төлөх шаардлага хүргүүлж байжээ. Тухайлбал, 2020 онд Өмнөд Солонгосын төрийн мэдлийн Экспорт-Импортын банк факс болон олон улсын шуудангаар шаардлага хүргүүлсэн. Өмнөд Солонгос нь 2000-2007 оны хооронд 724 сая ам.долларын будаа, эрдэнэ шишийн зээлийг Хойд Солонгост олгож байв. Тиймээс зээлийн хэмжээ 2037 он гэхэд хүүтэйгээ нийлээд 961.53 сая ам.долларт хүрэхээр байна.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ