Г.Занданшатар: Хамгаалахгүй, хариуцлагатай хандах ёстой | News.MN

Г.Занданшатар: Хамгаалахгүй, хариуцлагатай хандах ёстой

Г.Занданшатар: Хамгаалахгүй, хариуцлагатай хандах ёстой

Г.Занданшатар: Хамгаалахгүй, хариуцлагатай хандах ёстой

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналаа АТГ-аас Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн. Улс төрийн хүрээнд яллагдагчаар татагдаж, бүрэн эрх нь хөндөгдөж буй гишүүд парламентдаа үлдэхийн тулд  багагүй “хор” найруулж яваа гэх явган яриа улс төрийн хүрээнээс сонсогдох болсон.
Яллагдагчаар татагдсан зарим гишүүн  зүгээс бүрэн эрхээ түдгэлзүүлэлгүй шалгуулахад бэлэн болохоо ч илэрхийлж буй бол зарим нь гүтгэж гүжирдэж байна гэх тайлбарыг хэлж буй. Тухайлбал, өнөөдрийн /2023.03.24/ чуулганаар “давхар дээл”-ээ тайлсан Т.Аюурсайхан гишүүн “нүүрсний хэрэгт холбоогүй болохоо зарлаж, гүтгэж гүжирдэж байгаа асуудлаар хууль, шүүхэд шалгуулна” гэсэн юм. Гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт УИХ-д орж ирвэл хүлээж авах эсэх асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлд  байр сууриа илэрхийлэхдээ ард түмний элч төлөөлөгчийн мандатын асуудал ярьж байгаа учраас хариуцлагатай хандана, хамгаалахгүй, бас хууль зөрчихгүй гэсэн байна.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-24 192.82.83.177

Ямар таылбахнүйгээр шужп чөлөөлөөд явуулаа.Шалгуулараад учоаа олцгоог .

Avatar

Зочин 2023-03-24 103.229.120.175

Ардын элч кинон дээр ноён "ТА БҮХЭН ТАЙВАН АМГАЛАН БАЙЦГАА.БИ ЭНЭ БҮХНИГ НЯГТЛАЯ" ГЭЭД ГЭРТЭЭ ОРЧИХДОГТОЙ АДИЛ ХАРИУ БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2023-03-24 64.119.21.119

Ганцхан Ж. Мөнхбатыг л би хамгаалсан , өөр хэнийг ч хамгаалахгүй гэлээ гэв үү …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж