Г.Занданшатар: Хамгаалахгүй, хариуцлагатай хандах ёстой

Хуучирсан мэдээ: 2023.03.24-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Хамгаалахгүй, хариуцлагатай хандах ёстой

Г.Занданшатар: Хамгаалахгүй, хариуцлагатай хандах ёстой

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналаа АТГ-аас Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн. Улс төрийн хүрээнд яллагдагчаар татагдаж, бүрэн эрх нь хөндөгдөж буй гишүүд парламентдаа үлдэхийн тулд  багагүй “хор” найруулж яваа гэх явган яриа улс төрийн хүрээнээс сонсогдох болсон.
Яллагдагчаар татагдсан зарим гишүүн  зүгээс бүрэн эрхээ түдгэлзүүлэлгүй шалгуулахад бэлэн болохоо ч илэрхийлж буй бол зарим нь гүтгэж гүжирдэж байна гэх тайлбарыг хэлж буй. Тухайлбал, өнөөдрийн /2023.03.24/ чуулганаар “давхар дээл”-ээ тайлсан Т.Аюурсайхан гишүүн “нүүрсний хэрэгт холбоогүй болохоо зарлаж, гүтгэж гүжирдэж байгаа асуудлаар хууль, шүүхэд шалгуулна” гэсэн юм. Гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт УИХ-д орж ирвэл хүлээж авах эсэх асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлд  байр сууриа илэрхийлэхдээ ард түмний элч төлөөлөгчийн мандатын асуудал ярьж байгаа учраас хариуцлагатай хандана, хамгаалахгүй, бас хууль зөрчихгүй гэсэн байна.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж