Нийслэлийн захирагчийн ажлын алба, нийслэл хотын захиргаа анх удаа явган хүний зам болон дугуйн замыг хариуцсан тусгай нэгж байгуулсан талаараа өнөөдөр /2023.03.24/мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн:
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба унадаг дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгжтэй болж, мэргэжлийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Өнгөрсөн 2022 онд нийт 60 мянга орчим м.кв явган хүний зам хийхээр төлөвлөснөөс 20 мянга орчмыг нь хийсэн. Газар чөлөөлөлт болон бусад шалтгааны улмаас ажлаа он дамжин хийхээр төлөвлөсөн. Энэ онд 40 мянга орчим м.кв явган замыг шинэчлэн засварлах, шинээр хийх ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны урсгал зардлаар 19 байршилд 25 мянга орчим м.кв явган хүний замыг шинэчлэхээр төлөвлөж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нялх хүүхдээ тэргэн дээр түрж яваа эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан налуу замыг Бага тойруу, Их тойруу болон томоохон магистраль замыг дагасан уулзвар, туслах замууд орсон хэсгүүдэд 500 орчим байршил дээр хийнэ.
Төсөв, төлөвлөгөө нь гарчихсан, байршлын судалгааг хийж байна. Явган замыг 17 байршилд хийнэ. Аж ахуйн нэгж, байгууллагад нээлттэйгээр худалдан авах ажиллагаа зарлана. Ногоон байгууламж, хүн төвтэй орчныг бий болгох ажлын хүрээнд гэр хорооллын бүсэд 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулхаар ажиллаж байна. Тендер зарласан ч цахим системийн саатлаас болж бага зэрэг хойшилсон гэсэн юм.
Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа:
-Тохижилтын хэлтэс Улаанбаатар хотын түгжрэлийн асуудалтай холбоотой, явган болон дугуйгаар зорчих нөхцлийг сайжруулах зам талбайн хүрэлцээ, хангалтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Гэр хорооллын орчинд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж хангалтгүй байгаа. Гэр хорооллын айлууд томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хүүхдээ салхилуулах, өөрсдөө салхинд гарах боломж бага тул бүх хороодыг бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болгох ажлыг эхлүүлсэн.
Энэ жил нийт 200 гаруй хороодоос 16 хороодод цэцэрлэгт хүрээлэнтэй болгоно. Үлдсэн хороодуудыг ногоон байгууламжтай болгох ажил ирэх жилийн төлөвлөгөөнд тусгана. Иргэдийн явган явах замыг сайжруулж, нөхцөл бололцоог хангаснаар түгжрэлийн асуудлыг ч давхар бууруулах боломжтой.
Э.Хулан
Зочин 2023-03-24 103.26.193.86
Цэцэрлэгт хүрээлэнгийн удирдах газар гэж байгуулъя.
Зочин 2023-03-24 66.181.191.39
Цэцэрлэгт хүрээлэн үү, хөшөөт хүрээлэн үү?
Зочин 2023-03-24 202.126.89.97
ГАНДАНГИЙН ЭРГЭН ТОЙРОНДОХ ГЭР ХОРООЛЛОО БҮГДИЙН НҮҮЛГЭЭД ГАЗРЫГ УЛСАД ХУРААЖ АВААД ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХГҮЙ БОЛ ТИЙШЭЭ "ДЭД БҮТЭЦ" ТАТСАН НЭРТЭЙ ХЭДЭН ЭРЧИМ ХҮЧ, ДУЛААНЫ ТӨХК-ИУД ЧИНЬ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ТАРААЖ АВИЛГАЛ АВЧ БАЯЖСААР ☝️
Зочин 2023-03-24 202.126.88.87
хүүхдийн мөнгө өг шорон ханхлуулагч хүүр минь
Zochin 2023-03-24 213.219.142.60
tsetserlegt hureelen ene ter gej soliorch ulsiin mungu zawshih arga haij bhaar huuhduin tsetserleg,surguuli barichih tehuu
Зочин 2023-03-24 66.181.185.103
uliisen gesha tsarailtsad tsarashga yrhi. arai turshlagtai hvn avj boloogui yum bh da.
Зочин 2023-03-24 128.131.61.162
Saihandaa, gol ni heregjuulj l uzeesei bilee
Зочин 2023-03-24 66.181.182.186
Зөв санаачлага. Явуухулангийн цэцэрлэгт хүрээлээн хааш хаашаа 100 х 100 метр орчим боловч эргэн тойрондоо их ач холбогдолтой сайхан газар байдаг. УБ хотын 150 хороо бүгд өөрсдийн жижиг цэцэрлэгт хүрээлэнтэй болмоор байна