Африк тивд хуурай газрын хагарал үргэлжилсээр байвал ирээдүйд шинэ далай үүсч магадгүйг судлаачид хэллээ. "Эх газрын хагарал хэрхэн далайн хуваагдал үүсгэж буйг судлах боломжтой цор ганц газар энд л байна. Далайн царцдас нь найрлага болон нягтралаараа хуурай газрын царцдасаас эрс ялгаатай. Өдгөө далайн царцдас тогтож эхэлж буйг эндээс харах боломжтой" гэж Лидс их сургуулийн докторант Кристофер Мур хэлэв.
Хагарал Этиопийн цөлд явагдаж буй. Шинээр далай үүсэх үед Кени, Уганда нь хоёр талд далайн эргийн улсууд болж магадгүй юм. Анх 2005 онд эхэлсэн уг хагарал одоо 56 км орчим урт талбайг хамарч байна. Хагарал ямар учраас үүссэн шалтгаан тодорхойгүй ч далайн гүн дэх тектоник хөдөлгөөний нөлөө байж магадгүй гэж үзэж байна. Хагарал үүссэн тухайн хэсэг нь гурван тектоник хавтангийн дээр дамнаж байрладаг. Гурван хавтан жил бүр цөөн милиметрээр хөдөлж, салдаг.
Геофизикийн мэргэжилтний хэлснээр тивийн хамгийн халуун цаг агаартай хэсэгт хагарал үүсчээ. Тодруулбал, Афар орчимд өдөртөө цельсийн 54 хэм, шөнөдөө 35 хэм байдаг.
Гэхдээ шинээр далай үүслээ гэхэд энэ нь 5-10 сая жилийн дараа л үүсэх аж. "Адены булан, Улаан тэнгис нь Афар болон Зүүн Африкийн хөндийд үерлэж, шинэ далай үүснэ. Зүүн Африкийн тэр хэсэг нь тусдаа жижиг тив болно" гэж Калифорнийн их сургуулийн профессор Кэн Макдоналд хэлэв.




Эх сурвалж: FOX NEWS
Зочин 2023-03-24 103.229.123.205
5 н сая жилээс наана хүмүүс нь дэлхийгээ сөнөөчих биз .
Зочин 2023-03-24 103.26.195.173
энэтхэгийн хавтан түвдтэй нийлснээс хималайн уул нурууд үүсээд далайн уур амьсгалын урсгалыг хааснаар дулаан байсан төв азийн монгол хүйтэн сэрүүн болчихсон гэдэг тэхээр жоохон азгүй
Зочин 2023-03-24 192.82.85.170
Тийм. Үлэг гүрвэлүүд амьдардаг байсан гэхээр бараг халуун орон байсан байна. Энэтхэгийн хойгтой мөргөлдөх үйл явц дуусаагүй үргэлжилж байгаа. Эверест жилд 4 см-ээр өндөр болж Балбад газар хөдөлсөөр.
Хмм 2023-03-24 192.82.76.96
2005 онд эхэлсэн хагарал одоо 56км-т хүрч байгаа бол жилд 3.1 км-ийн хурдтай хөдөлж байгаа юм бишүү?
Энэ сэтгүүлчид гэж махан толгойнууд, УИХ-д ихэнх нь сэтгүүлчид очоод суучих нь. Эбэ-гээс эхсүүлээд.
Зочин 2023-03-24 192.82.69.48
Миний байгаа газрыг их нууруудын хотгор гэв.Үнэхээр давс натри элбэг .Далайд амьдардаг амьтны яс, олдвор төв ази МОНГОЛООС их олдож байх юм.Манай дэлхий хөдлөөд хөнөөгөөд байна уу.Би бид дэлхийдээ хайртай болчихсон юм уу.
геологич 2023-03-24 192.82.88.32
Байгаль , Хөвсгөл хоёр маань бас томроод хуваагдаад байгаа шдээ. Бид сая жилийн дараа бас хойд туйлаас энэтхэг орсон далайд гарцтай болно. Бас дахиад х***а оросд идүүлчихгүй бол шдээ…
Зочин 2023-03-24 192.82.69.48
хуваагдал газрын өөрчлөлт , тектоник хөдөлгөөний улмаас сэлэнгэ мөрөн дотооддоо урсдаг , ууршдаг болоосой доо.Миний монгол бурханы авралаар заавал хөгжинөө.Гадаад зөрчилдөөн бидэнд хамаагүй ээ
Зочин 2023-03-24 66.181.161.184
Шинэ далай үүссэнээр Кени, Уганда улсууд далайд гарцтай болж байгаа юм уу.
Зочин 2023-03-24 103.9.90.100
аймаарын…, 5-10 сая жил ч гэсэн газар хөдлөлт идэвхжээд байвал энэ хугацаа урагшилж магадгүй л юм. газрын гагнаас болох алтыг ухаад л, нефтийг соруулаад байвал газар хөндийрөөд доош суулт өгөөд хагарал хуваагдал бий болно гэсэн үг
Зочин 2023-03-24 202.126.89.1
хэдэн сая жилийн дараа