Африкийн хуваагдлаас болж шинэ далай үүсч магадгүй

Хуучирсан мэдээ: 2023.03.24-нд нийтлэгдсэн

Африкийн хуваагдлаас болж шинэ далай үүсч магадгүй

Африкийн хуваагдлаас болж шинэ далай үүсч магадгүй

Африк тивд хуурай газрын хагарал үргэлжилсээр байвал ирээдүйд шинэ далай үүсч магадгүйг судлаачид хэллээ. "Эх газрын хагарал хэрхэн далайн хуваагдал үүсгэж буйг судлах боломжтой цор ганц газар энд л байна. Далайн царцдас нь найрлага болон нягтралаараа хуурай газрын царцдасаас эрс ялгаатай. Өдгөө далайн царцдас тогтож эхэлж буйг эндээс харах боломжтой" гэж Лидс их сургуулийн докторант Кристофер Мур хэлэв.

Хагарал Этиопийн цөлд явагдаж буй. Шинээр далай үүсэх үед Кени, Уганда нь хоёр талд далайн эргийн улсууд болж магадгүй юм. Анх 2005 онд эхэлсэн уг хагарал одоо 56 км орчим урт талбайг хамарч байна. Хагарал ямар учраас үүссэн шалтгаан тодорхойгүй ч далайн гүн дэх тектоник хөдөлгөөний нөлөө байж магадгүй гэж үзэж байна. Хагарал үүссэн тухайн хэсэг нь гурван тектоник хавтангийн дээр дамнаж байрладаг. Гурван хавтан жил бүр цөөн милиметрээр хөдөлж, салдаг.

Геофизикийн мэргэжилтний хэлснээр тивийн хамгийн халуун цаг агаартай хэсэгт хагарал үүсчээ. Тодруулбал, Афар орчимд өдөртөө цельсийн 54 хэм, шөнөдөө 35 хэм байдаг.

Гэхдээ шинээр далай үүслээ гэхэд энэ нь 5-10 сая жилийн дараа л үүсэх аж. "Адены булан, Улаан тэнгис нь Афар болон Зүүн Африкийн хөндийд үерлэж, шинэ далай үүснэ. Зүүн Африкийн тэр хэсэг нь тусдаа жижиг тив болно" гэж Калифорнийн их сургуулийн профессор Кэн Макдоналд хэлэв.

Эх сурвалж: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж