Хавдрын эсийг Олон улсын сансрын станц руу илгээнэ

Хуучирсан мэдээ: 2023.03.24-нд нийтлэгдсэн

Хавдрын эсийг Олон улсын сансрын станц руу илгээнэ

Хавдрын эсийг Олон улсын сансрын станц руу илгээнэ

Лондон дахь Хорт хавдар судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд хүүхдийн эдгэршгүй хавдрын талаар илүү их зүйл олж мэдэхийн тулд хавдрын эсийг Олон улсын сансрын станц руу илгээх болжээ. Ингэхдээ хавдрын нэг төрөл болох глиома хавдрын эсийн дээжийг илгээх юм байна. Бичил таталцлын орчинд хавдрын эс хэрхэн тархаж буйг Олон улсын сансрын станцад судлах аж.

Глиома нь тархины хорт хавдрын 78 хувийг эзэлдэг. Энэ нь хүүхдэд хамгийн элбэг тохиолддог бөгөөд олон хүүхэд оношлогдсоноосоо хойш 18-хан сарын дотор нас барсан байдаг. Хавдар биеийн хамгийн эмзэг гэж болохуйц хэсэгт байршсан байгаа тул мэс засал хийх нь төдийлөн тохиромжтой бус аж. Гэхдээ хими эмчилгээ бага зэрэг нөлөөтэй байдаг. Энэ өвчний үед цацраг туяа эмчилгээ хамгийн тохиромжтой гэх боловч зөвхөн хөнгөвчлөх зорилгоор л ашигладаг ажээ.

1969 онд саран дээр хөл тавьсан, АНУ-ын сансрын нисгэгч Нейл Армстронгийн охин Карен Армстронг энэ өвчнөөр өвдөж байсан. Охин 1960-аад оны эхээр нас баржээ.

Энэ үеэс хойш глиома хорт хавдартай өвчтөнүүдийн амьд үлдэх магадлал огт нэмэгдээгүйг Хорт хавдар судалгааны хүрээлэнгийн профессор Крис Жонс хэлэв. “Гэхдээ сүүлийн 15 жилийн хугацаанд энэ хавдрын талаарх бидний ойлголтод ахиц дэвшил гарсан. Бид боломжит шинэ эмчилгээг туршиж байна. Олон улсын сансрын станц руу илгээсэн дээжийн тусламжтайгаар бид хорт хавдрын эсүүд гурван хэмжээст бүтэц дотор хэрхэн өөр хоорондоо холбогддогийг мэдэж авна. Ингэснээр лабораторийн орчинд хавдрын эсийг өсөлтийг таслан зогсоох шинэ санаа олно гэдэгтэй итгэлтэй байна” гэж тэр хэлжээ.

Энэ судалгаанд Их Британийн засгийн газар 1.2 сая фунт стерлинг зарцуулж байна.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж