Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дох болон Сүрьеэгийн глобал сан, Суурин төөлөгчийн сангаас хамтран өнөөдөр /2023.03.24/ мэдээлэл хийлээ.
Өнөөдөр дэлхий нийтээрээ сүрьеэтэй тэмцэх өдрийг тодорхой хүрээн доор тэмдэглэн өнгөрүүлдэг түүхэн уламжлалтай. Энэ жилийн хувьд “Сүрьеэг бид устгаж чадна” гэсэн уриан доор зохион байгуулж байна. Сүрьеэ нь олон оронд өвчлөл нас баралтын гол шалтгаан болж дэлхийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал хэвээр байсаар байна. Дэлхийн эрүүл мэндийн байгуулга Монгол Улсыг сүрьеэгийн тохиолдол болон олон эмд тэсвэртэй сүрьеэгийн тархалтаар өндөр, дэлхийн 30 орны нэгдүгээрт гэж 2021 онд мэдээлсэн. Цар тахлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд дэлхийн ихэнх улс орнуудад сүрьеэгийн илрүүлэлт буурч эмчилгээ, хяналтын боломж хязгаарлагдмал болсон. Монгол Улсын хэмжээнд сүрьеэгийн илрүүлэлтийг цар тахлын өмнөх үеэс 30 орчим хувиар буурсан.
Аливаа халдварт өвчнийг эрт илрүүлж, бүрэн төгс эдгээснээр нийгэмд халдвар тархах гинжин хэлхээг таслан зогсоох боломжтой байдаг.
Эрүүл мэндийн сайдын халдварт өвчинтэй тэмцэх болон сэргийлэх арга хэмжээний 2022-2025 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2022 онд батлан үндэсний хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд сүрьеэтэй тэмцэх сэргийлэх үндэсний стратегийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах ажил хийж байна. Өнгөрсөн 2022 онд Дэлхийн эрүүл мэндийн байгуулаагийн 10 гаруй зөвлөх мэргэжилтэн, хамтарсан баг сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээг зургаан чиглэлээр хийж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг өгч ажилсан мөн глобал сангийн 2024-2026 онд хэрэгжүүлэх төслийг боловсруулах ажил хийж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд сүрьеэгийн 1000 гаруй сэжигтэй тохиолдлыг илрүүлж, тодорхой өвчтөнүүдийг шилжүүлэн ажиллаж байна. Хэдийгээр сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр олон талын арга хэмжээг авч ахиц дэвшил гарч байгаа хэдий ч шийдвэрлэх шаарлагатай олон ажил байгааг мөн онцоллоо.
Д.Нямхүү
Холбоотой мэдээ