Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина | News.MN

Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина

Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина

Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина

Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөөд байна. Ингэснээр Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29.9 хувиар нэмэгдэх тооцоо гарсан.

Харин Ажилчны гудамж Хөсөг трейдийн уулзвар өглөөдөө хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн ихтэйгээс уулзвар дээр эмх замбараагүй байдал үүсэж, Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн урд уулзвар ачаалал авч, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн, зүүнээс баруун явах хөдөлгөөнд саад учруулдаг. Иймээс тус уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд оруулан зохицуулалт хийснээр Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 34.1 хувиар нэмэгдэж, ТЭЦ-4-ийн зам буюу Эрчим хүчний гудамжны баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн хүлээлт багасна.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-24 139.5.218.70

Төв замыг нэг урсгалтай болгож болох ч Хотхоны доторхи замыг Хоёр урсгалтай Хэвээр үлдээх хэрэгтэй.Ялангуяа Алтай хотхоны доторхи нарийн замыг хоёр урсгалтай хэвээр үлдээх хнрэгтэй.Тэгэхгүй бол Хотхоны дотор түгжрэл үүсэж Олон хүн бухимдаж Наад ажиллагаа чинь Томоохон эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй

Avatar

Нарны хорооллын оршин суугчид 2023-03-24 66.181.161.97

Битгий эргүүтээд бай, Сүхбаатар аа. байрны дундах замыг төв зам болгоно гэж юугаа солиороод бгаа юм бээ. Тэнд оршин суугчдын аюулгүй орчинд амьдрах эрх яах болж бнаа. Аюулгүй амьдрах эрхээ байнга зөрчүүлж байхад дээрээс нь нэрмэдэг нь яаж байгаа юм бээ, новшийн Сүхбаатараа. Арга ядсан ажлаа нэн даруй зогсоосон нь дээр шүү!!!!

Avatar

Зочин 2023-03-24 202.21.108.2

арга ядсан амь тээсэн шийдэл гаргах юм аа бас тэгээд туршилт энэ тэр гэчихжээ цогцоор шийдэж чадахгүй байж

Avatar

Иргэн 2023-03-24 202.21.100.59

Нарны хорооллын доторх зам төв зам болж байгаа юм уу? ХАХА. Тэгээд хороолол доторх дүрмээр бүх машинууд явж таарах нь ээ. Сонин л шийдвэр байна.

Avatar

ЗОЧИН 2023-03-24 103.14.39.2

Нэг чигийн хөдөлгөөн хийж байгаа газраа түр зогсохыг хориглох тэмдэг тавиачээ. Зайсангийн замыг нэг чиг болгосон зөв болсон боловч тэнэг гарууд нь сургууль, KFC, Зайсангийн зүүн талаар машинаа 1ба 3 эгнээнд хаячихаад яваад өгөхөөр голоор нь ганц эгнээгээр явах гээд бөөн түгжээ болж байна. Түр зогсохыг хориглох тэмдэгээ тавиад ачалтын машинуудаа байнга явуулж ачуулаад байвал үр дүнд хүрнэ.

Avatar

Зочин 2023-03-24 150.129.140.143

нухын авах гээд гэдэг шиг юм хийгээл байх юма. нийтийн тээврээ ямарч түгжрэлгүй явдаг замтай болгочихвол болох гээд байхад, хувийнхаа машинаараа хэдэн цаг түгжрэх нь хэнд ч падгүй шд. гол нь нийтийн тээвэр

Avatar

Зочин 2023-03-24 192.82.69.142

ДУНД ГОЛЫН ГҮҮРЭН ДООГУУР НЭГ УРСГАЛТАЙ ЖИЖИГ МАШИН ГАРДАГ ЗАМ ЖООХОН УХААД ХИЙХЭД БУЦАЖ ЭРГЭХ БӨГЛӨРӨЛ АРИЛНА. УС ИХ БОЛ ХААЧИХДАГ ЗАМ БАЙЖ БОЛНОШД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж