Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар усны салбарын “Цэнхэр алт” Үндэсний чуулган болж байна. Тус чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Гол усны эхэнд, ойн усны сан бүхий газарт уул уурхай эрхлэхийг хатуу хориглож, гол мөрний эх татмын ойг нөхөн сэргээх, ойн талбайг нэмэгдүүлэх замаар усны нөөцийг бүрдүүлэх, хамгаалах шаардлага нэн чухал байгааг тодотгов. Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 75 орчим хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг зохион байгуулж тус нууранд живсэн автомашинуудыг 2024 онд бүрэн татан гаргаж, нуурын усыг бохирдлоос хамгаалахаар зорин ажиллаж байгааг онцлов.
Модыг хоёр янзаар тарьж болно. Модыг тархинд бас хөрсөнд тарина. Хүн ардаараа мод тарихын ач тусыг ойлгож мэдэрч, мод тарих сэтгэлтэй болж, байгаль орчноо хамгаалах сэтгэлгээг иргэдийнхээ сэтгэл зүрхэнд бий болгох ёстой.
Соён гэгээрүүлэх ажлаа сайн хийж хүний уураг тархинд мод тарих ёстой. Хоёрдугаарт, хөрсөнд мод тарих учиртай. Энэ хоёр хоршиж чадвал бидний зорилт хэрэгжиж биелэнэ. Монголчууд бид 2030 он хүртэл мод тариад орхих асуудал биш. Бид 100 100-н жил тэрбум тэрбумаар мод тарих ёстой. Монголчууд мод тарих нь дэлхийн хүн амын сайн сайхан амьдралд хувь нэмрээ оруулж байна хэмээн ойлгох учиртай. Тэрбум мод хөдөлгөөн хэрэгжснээр 10.2 сая мод тарьсан байна. Цаашид усны салбарын эрх зүйн орчны боловсронгуй болгох Усны тухай хууль, Ус ашигласны төлбөрийн тухай хууль болон холбогдох хуулиудыг боловсронгуй болгоход анхаарч ажиллана. Цаашид усны гачигдалгүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилтын төлөө төр засаг, ард иргэдээрээ нэгэн сэтгэлээр хамтран зүтгэхийг ураилж байна. Уудам монгол орны ус нь тунгалаг, урсгал нь арвин байг гэв.
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа:
-Өнөөдөр дэлхий дахинд 2.2 тэрбум хүн ундны цэвэр усны хангамжгүй, 4.2 тэрбум хүн ариун цэврийн үйлчилгээ авах боломжгүй нөхцөлд амьдарч байна. Монгол орны усны хүртээмж хязгаарлагдмал байдаг тул усны хямрал нүүрэлж буй орнуудын нэг юм. Зуу зуун нуур гол горхи ширгэж, хугр тундас бага өргөн уудам нутаг дэвсгэрт харилцан адилгүй ордог тул усны аюулүй байдлын халуун цэгүүдийг бий болгож байна.
Түүнчлэн Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж, газрын доройтол цалжилт ноцтой түвшинд хүрчээ.
Ус бол уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааны цөм бөгөөд нийгэм байгаль орчныг холбогч гол холбоос юм. Усны бүхий л менежментыг сайжруулахын тулд бид хамтран ажиллах нь чухал.Хүн бүр өдөрт 50-100 летр усыг хангалттай хэмжээнд хэрэглэх эрхтэй. Усны зардал нь өрхийн орлогын гурван хувиас хэтрэхгүй байх нь зөв. Түүнчлэн усны эх үүсвэр нь гэрээс нэг километр зайд байрлаж, ус авах хугацаа 30 минутаас хэтрэхгүй байх нь хүний эрх юм гэдгийг онцоллоо.
"ШИРГЭДЭГ БИШ СЭРГЭДЭГ БОДЛОГО ЯВУУЛНА"
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Цэнхэр алт” Үндэсний чуулганд усны салбарын тулгамдсан асуудлын талаар илтгэл тавьлаа.
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Усны хомсдол, усны нөөцийн асуудоыг хөндөх цаг болсон. Тиймээс 30 орчим хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг хийх нэн шаардлагатай байна. Монгол орны цэнгэг усны нөөц 564.8 км куб хэмээн тодорхойлогдсноос 500 км куб нуур, тойром, 19.4 км куб нь мөнх цас, мөсөн хуримтлал, 34.6 км куб гол мөрөн, 10.8 км куб нь газрын доорх ус байна. Монголд газрын доорх усны нөөц маш бага байгаа боловч хэрэглээний 70 орчим хувийг бүрдүүлж байна. Тооцоо судалгаан дээр үндэслээд дараа дараагийн шаталсан арга хэмжээ авах шаардлагатай гэдэг ньхарагдаж байгаа байх. Сүүлийн 80 жилийн хугацаанд.
Монгол Улсын агаарын хэм 2.25 хэмээр дулаарч, уур амьсгалын өөрчлөлт хамгийн идэвхитэй явагдаж байгаа дэлхийн 10 орны нэгээр Монгол Улс нэрлэгдсэн.
Хур тундасны хэмжээ 7.3 хувиар буурсан харамсалтай тоо баримт, дүгнэлтүүд бий. Нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн байна. Цаашид бид яах ёстой вэ. Дэлхийн дундаж нь 800-1000 мм байхад байхад 47-250 мм-ийн хэмжээтэй хур тундас орж байх жишээтэй байна. Сүүлийн 40 жилийн хугацаанд цэвдэгнийхээ 30 хувийг алдсан дүгнэлт байна. Тиймээс амьдралын эх ус, усны эх мод гэдэгчилэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум” мод хөтөлбөр улс орон даяар идэвхитэй өрнөж цаашид тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих нь цэвдэг, ус, хөрсөө хамгаалж байгаа нэг хэлбэр юм.
Тухайлбал, 2022 онд ширгэсэн нуур, гол, булаг шандны тоо сэргэснээсээ бага байна. Ширгэдэг биш сэргэдэг бодлого явуулахын тулд Тэрбум мод хөдөлгөөн өрнөж байна. Мод, ус хоёрыг ялгах, салгах ямар ч боломжгүй.
Усны нөөц ашигласны тухай орлого, зарцуулалтад өнгөрсөн жилээс Монгол Улсын Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч Байгалмийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт 2022 онд хангалтгүй байсан. АТГ болон бусад хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд тодорхой хэмжээнд үзүүлэлт нь сайжирч байгаа хэдий ч 100 хувь зарцуулагдах ёстой мөнгө цагаан дээр хараар бичсэн хууль Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжихгүй байна. Хэрэгжүүлэхгүй байгаа албан тушаалтнуудад хариуцлага ногдуулах асуудал ч яригдаж байна. Тухайлбал, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар 35 хувийг эргэж зарцуулах ёстой байтал өнөөдөр 25 хувийг нь л эргэж зарцуулсан дүгнэлттэй байна. Цаашид төлбөрийг нэмэгдүүлэх асуудлыг ч хууль тогтоох байгууллагын түвшинд ярьж байна
Монгол орны ундны усны чанарын асуудлыг зайлшгүй хөндөх ёстой. Нийт 3.4 сая хүн амтай улс жилд ямар хэмжээний ус ууж хэрэглэж байгаагаа бодох ёстой. Хүн амын эрүүл мэндийн асуудлыг ч бодох ёстой. Яагаад хавдрын өвчлөлөөр тэргүүлж, яагаад халдварт өвчин, суурь өвчин нэмэгдээд байгааг бодох ёстой. Идэж байгаа хүнс, уух устай холбож ойлгохоос өөр арга байхгүй. Бид удны усны чанарын судалгаа явуулахад хангайн бүсийг аваад үзвэл шаардлага хангасан нь 35%,шаардлага хангаагүй нь 65%, төвийн бүсэд шаардлага хангасан 52%, хангаагүй нь 48%, зүүн бүсэд шаардлага хангасан нь 25% , хангаагүй 75%, говийн бүсэд шаардлага хангасан 14, хангаагүй нь 86%, баруун бүсэд шаардлага хангасан 32 хувь, хангаагүй нь 68 % байна. Ийм хэмжээний усыг бид ууж хоол хүнсэндээ хэрэглэж байна. Монголчууд 2022 онд 606.2сая метр куб ус хэрэглэсэн байна.Энэ хэрэглээ 2030 он гэхэд 2.3 дахин нэмэгдэж 1.3 тэрбум метр куб, 2030 онд гурав дахин нэмэгдэж 1.8 тэрбум метр куб хэмжээнд хэрэглээ маань очих нь. Тэгвэл ийм хэмжээний ус үйлдвэрлэж чадах уу гэдгээ бодох ёстой гэдгийг онцоллоо.
"УУЛ УУРХАЙ ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН ХӨРС, УСЫГ ХАМГИЙН ИХ БОХИРДУУЛЖ БАЙНА"
Зөвллөх инженер, доктор, профессор, Монголын байгаль орчин иргэний зөвлөлийн эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Д.Чандмань:
-Урт нэртэй хуулийн хэрэгжилт хангалттай байгаа талаар ярьсан юм. Уул уурхайн хор хохирол маг өндөр байна. Хотжилт явагдаж, төвлөрөл их байгаа нь уул уурххайтай холбоотой. Учир нь уул уурхай хөгжихийн хэрээр малчид бэлчээргүй болж усны нөөцөд аюул учруулж байна. Урт нэртэй хууль батлагдснаар 1782 лицензийг цуцласан байдаг. Гол мөрний урсац бүрэлдэх хэсэгт 14.3 сая га буюу урсац бүрэлдэх нутаг дэвсгэрийн 9.1 хувийг уул уурхайн ашиглалтаас чөлөөлж чадсан.
Ойн сан бүхий газарт 18.4 сая га буюу 11.8 хувийг чөлөөлж чадсан. Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд 6.1 сая га буюу 4.4 хувийг тус тус уул уурхайн ашиглалтаас чөлөөлсөн.
Нийтдээ гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын 40 орчим хувийг хамгаалж чадсан онцгой ач холбогдолтой хууль байсан. Гэтэл 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр буюу цагаан сарын битүүний өдөр “ Гол мөрний урсац бүрэлдэх эх,усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтийн хүрээнд таван талт гэрээ гэгч байгуулагдаж 49 ААН-тэй гэрээ байгуулсан. Үүний үр дүнд усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс рүү дайрч орох эрхийг олгож онцгой хамгаалалтын бүсэд 50 метр, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд 200 метр зайгаас эхлэн ухаж сүйтгэх эрхийг 54 ААН-д хуулиар олгосон. Ингээд боломжит хор хорилыг тодорхойлоход 1 га газарт 14.242.000 төгрөг ногдож байна гэж тогтоосон. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нийт 27.405 га газар эвдэрсэн байна. Хохирлыг нь тооцоод үзэхээр 260.207.734.500 төгрөг болж байна. Уул уурхай хүрээлэн буй орчин хөрс, усыг хамгийниих бохирдуулагч болж байна.
П.Батзаяа
Холбоотой мэдээ