Өмнөд Солонгосын алдартай "2PM" хамтлагийн гишүүн Ок Тэк Ён ирэх дөрөвдүгээр сарын "AtStyle" сэтгүүлийн нүүрийг чимжээ. Дуулахаас гадна жүжигчний карьер амжилттай яваа тэрбээр "OCN" телевизийн "Сохор" /Blind/ нэртэй триллер, гэмт хэргийн төрлийн олон ангит кинонд тоглож байна.
Тэрбээр сэтгүүлд өгсөн ярилцагадаа "Миний бүтээж буй танхай мөрдөгчийн дүрээ үгнээс илүү үйлдлээрээ бүгдийг харуулдаг нэгэн бөгөөд хүнд, бараан киногоор үзэгчидтэйгээ эргэн уулзаж байна гэжээ.
Үүнээс гадна түүнийг архины хамааралтай гэх цуурхлыг няцааж, "Би архи сайн даадаг хүн биш. 1-2 шил сөжүнд л согтчихдог. Өмнө нь архийг хэдэн шилийг ууж чадахад анхаардаг байсан бол одоо амтыг чухалчилдаг болсон" гэв.
Мөн тэрбээр эцэг, эх нь санхүүгийн чадамжтай хүмүүс байдаг тул 35 нас хүрсэн ч халаасны мөнгө өгдөг гэж ярьсан байна. Ок Тэк Ёныг "загварын террорист" гэж нэрлэдэг ч "Star & Style Magazine Atstar" сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт гарчээ.
ЭХ СУРВАЛЖ: KSTARTREND
Холбоотой мэдээ