Иргэд шатахуун түгээх станцуудад АИ-92 бензин олгохгүй, дууссан талаар мэдээллийг цахим хуудаст бичиж байна. Шатахууны нөөц тасалдсан эсэх талаар Ашигт малтмал газрын тосны газар болон импортлогчдоос байр суурийг тодрууллаа.
АМГТГ-аас өгсөн мэдээлээр “Долоо хоног тутамд хоёр удаа шатахууны нөөцийн мэдээллийг импортлогчдоос авч нэгтгэн хүргэж байна. Өнөөдөр мөн аж ахуй нэгжүүдээс нөөцийн мэдээллийг авч нэгтгэнэ. Шатахууны нөөцийг бүрдүүлдэг
АИ-92 нөөц багассан асуудал байхгүй. Бүх газар хэвийн олгож байгаа. Тухайн өдрийн түгээлтээс шалтгаалж клонкын нөөц эрт дуусах асуудал бол үүсч байгааг үгүйсгэхгүй.
Өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээний вагонууд төмөр зам дээр гаалийн бүрдүүлэлтээс шалтгаалж бөөгнөрөөд байгаа. Ачааллаас шалтгаалж 1-2 хоног шатахуун удаашралтай ирнэ гэсэн үг. Түүнээс нөөцийн үлдэгдлийн хувьд асуудалгүй, хэвийн байгаа. Манайд нийт 60-60 аж ахуй нэгж нөөцийн мэдээлэл ирүүлдэг. Үүнээс 47 нь шатахууны нөөц бүрдүүлэх бүртгэлтэй. Тэдгээр аж ахуй нэгжүүдээс нөөц хомсдсон гэх мэдээлэл огт ирээгүй” гэлээ.
ИМПОРТЛОГЧИД: СТАНЦУУДАД ТҮГЭЭЖ БАЙГАА БЕНЗИН ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БАЙГАА УЧРААС ЭРТ ДУУСАХ ТОХИОЛДОЛ ГАРЧ БАЙНА
АИ-92 автобензиний ачилт хязгаарлагдан багасч, өчигдрөөс /2023.03.23/ энэ төрлийн бензиний нөөц хангалтгүй болж эхэлсэн талаар иргэд хэлсэн. Үүний улмаас шатахуун түгээх станцууд бензинээ хязгаарлаж, иргэдэд худалдаалахгүй байгааг иргэд хэлж байгаа юм. Тиймээс шатахуун импортлогч “Петровис”, “Шунхлай”, “Сод Монгол” зэрэг компанитай холбогдож нөөцийн мэдээллийг авлаа.
Тухайн компаниудын хэлж байгаагаар "Нөөц тасалдал үүсээгүй. Төвийн болон ачаалал ихтэй салбарт түгээлтээс шалтгаалж бензин эрт дуусах тохиолдол гарч байна.
Өнөөдрийн байдлаар бүх клонк АИ-92 хэвийн, хязгаарлалтгүй олгож байна” гэв.
Зочин 2023-03-24 202.126.89.67
Шунхлай Тэс хоёр лав 92 бензин байхгүй байна уулын замын хоёр шунхлай яармаг тэс байхгүй гэж байна
Малчин 2023-03-24 66.181.160.54
Үнийн чөлөөл зах зээлийн зарчимаар нь явуул харин дизeль түлш газар тариалан , тээвэр, хүнсний үнийн өсөлтөд шууд нөлөөлдөг тул хянах үнэ барих арга хэрэглэх хэрэгтэй!
Зочин 2023-03-24 66.181.161.147
аа АИ 95 зарах аргаа нуух гээд ядчижээ
Зочин 2023-03-24 103.229.123.144
Заамал дүнзэн байшинд нь Засрана гэвэл гонжийн жоо гэж дээр үеийн хулгайч нарын дуу байсан. Энэ гааль бас адилхан хичнээн цахимжаад ч засрахгүй юм
Зочин 2023-03-24 66.181.160.121
Оросууд нефть бүтээгдэхүүнээ БНХАУ-д өөрийн өртгөөр нь шахам хямд үнээр гуйж өгч байгаа нөхцөлд манайхан оростой зөв хэлэлцээр хийж чадаж байгаа юу??? Оросоос айж дальдчидаг зангаасаа салахгүй байна шүү!!!
зочин 2023-03-24 202.179.24.75
Оросоо сайн муулаад бай. Тэгвэл АНУ ах хямд шатахуун өгч юуны магад.
Зочин 2023-03-24 202.126.89.67
Муулнаа олон жил. Монголыг минь шулж байгаа нацист ууд