Хятадын ГХЯ: Тайванийн ерөнхийлөгч гэж байхгүй

Хуучирсан мэдээ: 2023.03.24-нд нийтлэгдсэн

Хятадын ГХЯ: Тайванийн ерөнхийлөгч гэж байхгүй

Хятадын ГХЯ: Тайванийн ерөнхийлөгч гэж байхгүй

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин өчигдөр /2023.03.22/ Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр барууны сэтгүүлчийн асуултад хариулжээ. Сэтгүүлч түүнээс "Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вен болон Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кевин МкКарти нар уулзана гэж Тайпэйн албаныхан хэлж байсан. Хятад энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ" гэж асуув.

Харин Ван Вэнбин хариуд нь "Би эхлээд таны асуултыг засмаар байна. Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг. Тайванийн ерөнхийлөгч гэж ерөөсөө байхгүй" гэж хариулжээ.

Тайванийн удирдагч Цай Ин Вен ойрын хугацаанд АНУ-д айлчлах төлөвтэй байна. Тэрбээр АНУ-аас үргэлжлээд Гуатамела болон Белизэд айлчлана. Албаныхны мэдээлснээр айлчлал гуравдугаар сарын 30-нд эхлэх бөгөөд Цай Ин Вен Тайвань руу буцахынхаа өмнө дөрөвдүгээр сарын 5-ны өдөр АНУ-д дахин очих аж.

Сэтгүүлчийн үгийг зассаныхаа дараа Ван Вэнбин дипломат айлчлалын тухай ярив. "Бид АНУ, Тайванийн албан ёсны аливаа харилцааг эрс эсэргүүцэж байна. Тайванийн эрх баригчид АНУ-д ямар ч үндэслэлгүйгээр айлчилж байгааг эсэргүүцэж буйгаа дахин дахин хэлье. Нэг Хятад зарчмыг зөрчиж буй АНУ-ын үйлдлийг эсэргүүцэж байна. Энэ удаагийн айлчлал нь АНУ-аар дамжин өнгөрч буй гэхээсээ илүү Тайванийн тусгаар тогтнолыг сурталчлах гэсэн оролдлого гэж бодож байна. Тайванийн тусгаар тогтнол, хоёр Хятад гэсэн зарчмуудыг дэмжихгүй гэсэн амлалтаа биелүүлэхийг АНУ-аас шаардаж байна. Тайваньтай бүх төрлийн албан ёсны харилцаагаа зогсоож, нэг Хятад зарчмыг нураахаа зогсоо" гэж тэр хэллээ.

Цай Ин Вен 2016-2019 оны хооронд АНУ-д зургаан удаа очсон. Энэ нь айлчлал бус дамжин өнгөрөх аялал байжээ.

Эх сурвалж: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж