Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг өнөөдөр /2023.03.24/ УИХ-ын даргад хүргүүлжээ.
Дээрх нэр бүхий гурван гишүүн нь нүүрсний хэрэгт нэр холбогдож, Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулах болсон юм. Гэвч мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал нь саад учруулж байгаа тул түдгэлзүүлэн шалгах шаардлага үүсч буй гэдгээ тус газар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Хуульд зааснаар Улсын ерөнхий прокурор нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 14 хоногийн хугацаанд багтаан энэ асуудлыг эцэслэх ёстой юм.
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн. Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн ярихдаа "Нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүнийг мөрдөн шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж буй.
Ж.Мөнхбат гишүүний хувьд яллагдагчаар татагдсан. Өнгөрсөн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан учраас бүрэн эрхийн асуудлыг нь оруулахгүйгээр өөрийнх нь хүсэлт шийдэгдэх байх гэж харж байна" гэсэн юм.
Т.Аюурсайханы туслах асан И.Даваадоржийг нүүрсний асуудлаар саатуулсан. Гэвч Т.Аюурсайхан "Нүүрсний хэргээр шалгагдах үндэслэл надад байхгүй. Намайг гүтгэж байна" гэж чуулганы танхимд өөрийгөө өмөөрсөн. Харин Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг шалгаж, Д.Бат-Эрдэнэтэй уулзахыг хориглосон шүүхийн шийдвэр хүртэл гарчихсан. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нь орон нутгийн жижиг Тавантолгойн нүүрсийг олборлосон, зөөсөн хэрэгтэй холбоотойгоор хардагдаж ирсэн байдаг.
Зочин 2023-03-24 103.229.123.205
Бүхэл бүтэн нүүрсэн уул хилээр өшиглөөд гаргацан Ажнай хулгайчийг хардагдаж ирсэн гэнээ Элбэгдорж хам нь
зочин 2023-03-24 192.82.77.39
Түдгэлзүүлэх гэж байгаа, түдгэлзүүлэх дөхөж байгаа, түдгэлзүүлэх санаатай, удахгүй түдгэлзүүлнэ,
түдгэлзүүлэх бичиг явуулах гэж байгаа, түдгэлзүүлэх бичиг явуулцан байгаа, тэр бичиг нь ирээгүй байгаа,
одоо л ирж байгаа, хэлэлцэх болно, хэлэлцэх гэж байгаа, товлоогүй байгаа, ирц хүрэхгүй байгаа ……… нэг иймэрхүү л
байна НҮҮРСЧИДТЭЙ ХИЙХ ТЭМЦЭЛ …………..
Зочин 2023-03-24 202.126.89.97
ҮНЭНГЭЭСЭЭ бол Нам Засаг нь Авилгал Муу Муухайтайгаа тэмцэж бна гээд л Бусад Ажлуудаа хаячихаад л 10-20-иод жил зүгээр сууцгаалаа…..
Үнэхээр л Намзасаг нь Ариун Гэгээн болчихвол Ард Иргэд нь Амаа Хамхиад Гараа хөдөлгөхгүй бол Хөгжихгүйэээ….
Зочин 2023-03-24 202.9.40.228
Элбэгдоржийн сайт гэсэндээ Д.Бат-Эрдэнийг нүүрсний хэрэгт зүгээр л хардагдаж ирсэн юм гэж бичжээ. Гэмт хэрэг үйлдсэн болоод л прокурорын байгууллагаас гишүүний эрхийг нь түтгэлзүүлэх санал өгч байгаа шүү дээ луйварчид минь. Луйварчид луйварчингаа өмөөрч байгаа юм байна л даа
Зочин 2023-03-24 80.155.191.2
fb, twitteriin aluurchdiig shalgaachee!!! гадаадын агентуудад ажиллаад бна!!!
Зочин 2023-03-24 64.119.20.174
Soliorood bai ataarhuu
Зочин 2023-03-24 66.181.176.16
Аюурсайхан гэж худлаа ярьсан хулгайчийг сайн шалгаарай. Маш том хулгайч шүү. Бас юу гэн вэ шударга тав ч гэх шиг. Өөрсөндөө сайхан нэр өгөх юм аа
Иргэн 2023-03-24 192.82.90.124
Монголбанкны Ерөнхийлөгч асан Золжаргалын охин Хэрлэн нь АНУ-д Корнеллийн Их Сургуульд хувиараа сурч, уг их сургуулиас бакалаврын зэрэг авсан. Тэгээд төгсснөөсөө хойш АНУ-д хууль ёсоор одоог хүртэл амьдарч байгаа. Хэрлэнгийн ээж Наранчимэг нь 2004 оноос хойш Австри улсад амьдарч байгаа ба тэндээ АНУ-ын Baxter компанид ажилладаг юм.
Voila 2023-03-24 64.119.20.174
Ehnergui yumuu kkk
Бүлэг залгисан АН 2023-03-24 64.119.16.166
АН ын УИХ бүлэгт Ганбатаас өөр гишүүд сөрөг хүчний үүргээ Ж.Мөнхбатыг чөлөөлөх асуудалд ёстой дугарахгүй байна.
Зочин 2023-03-24 103.26.194.155
ЦАГ ЭРГЭСЭН НЬ ХАРАГДАЖ. ХЭРЭВ АНЫХ ОЛУУЛАА БАЙСАН БОЛ ЯАХ БАЙСАН БОЛ ХУУЛИА МУШГИЖ УНШААД ТАЙЛБАРЛААД. ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ЫАЙНА ГЭЭД БАЙНГЫН ХОРООНООСОО ТАТГӨЛЗААД Л САЯ ДОЛЛАРАА МАРТЧИХАЖ ГЭСЭН ШҮҮ ЮМ ЯРИАД Л ҮГ ДУГАРСАН СЭТГҮҮЛЧИДИЙГ ЗҮГЭЭР Л ЗАХИАЛААД ОРХИДОГ БАЙСАН ШҮҮ
Зочин 2023-03-24 124.158.66.217
Шодорго 5 -ын аюурсайхан нүүрсний мафи байгуулжээ. Тэр эрх ямбнаасаа зууралдаж чаргуулалдалгүй чөлөөлөгдөөд шалгуулах ёстой.
зочин 2023-03-24 103.229.121.241
МАН Ы ХУЛГАЙЧУУД ЭНЭ 3 ИЙГ ЯВУУЛЖ ЧАДАХГҮЙ . ӨӨРСДӨӨ АРААС ЯВАХ УЧИР. МАН Ы МАНГАСУУДАД ИЧИХ НҮҮР ГЭЖ БАЙХАА БОЛЬСОН. ОДООГИЙН ЭНЭ ИХ ХУРАЛ ГЭЭЧ НЬ СОНГУУЛИЙН ЛУЙВРААР ГАРСАН ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИДЫН Л БҮЛЭГЛЭЛ.
Зочин 2023-03-24 103.26.194.155
xтанай аныхан харин чадах болвуу
zochin 2023-03-24 192.82.67.158
14 honog bkhdaa yaakhav dee. Yamar neg shaltag olj khamgaalakh geegui l yum bol ingej udaj yaakhav dee
Зочин 2023-03-24 66.181.160.121
Хэлэлцээд байх юм юу байдгийм? Шууд л өгөөд явуул!!! Ийм юманд цаг үрж байх хэрэггүй!!!