"Засгийн газар морь унасан толгойгүй хүн мэт давхиж явна" | News.MN

"Засгийн газар морь унасан толгойгүй хүн мэт давхиж явна"

"Засгийн газар морь унасан толгойгүй хүн мэт давхиж явна"

"Засгийн газар морь унасан толгойгүй хүн мэт давхиж явна"

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржоос цөөн асуултад хариулт авснаа хүргэе.


-Нүүрсний салбарын ойрын ирээдүйн талаар та ямар төсөөлөлтэй байна вэ?

-Олон арван жилийн турш нүүрс нь дэлхийн олон улсад найдвартай эрчим хүчний эх үүсвэр болж ирсэн. Нүүрс олборлоход харьцангуй хямд, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд үр ашигтай, дэлхийн өнцөг булан бүрт олборлох боломжтой зэрэг олон давуу талтай. Гэвч нүүрс хүрээлэн буй орчныг маш ихээр бохирдуулдаг. Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 30 хувь нь түүний шаталттай холбоотой. Мөн хүхрийн давхар исэл, утаа үүсгэдэг азотын исэл, уушгины өвчин үүсгэдэг тоосонцор бий. Эдгээр хүчин зүйлүүд нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөний эсрэг тэмцэгчдийн гол ярьж анхааруулдаг асуудал. Ийнхүү нүүрсийг аажмаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр солих талаар улс орнууд ярьж эхэлсэн. Хатуу чулуужсан түлшний хэтийн төлөв ийнхүү үгүй болно гэж үздэг хүмүүс олширсон.

Гэвч бодит амьдрал дээр нүүрснээс тийм ч амархан салахгүй бололтой. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэмжээ 2021 онд 9 хувиар өссөн дүнгээс үүнийг харж болно. Энэ нь дэлхий даяар эрчим хүчний хямрал нүүрлэсэнтэй ч холбоотой.

COVID-19 цар тахлын дараа эдийн засаг сэргэж байгаа энэ үед газрын тос, байгалийн хийн үнэ огцом өссөн. Харин эрчим хүчний хэрэгцээ улам бүр нэмэгдсэн нь нүүрс гэгч эрчим хүчний хямд үүсвэр ойрын жилдээ бидний амьдралаас салахгүй гэсэн төсөөлөл өгч байна. Цар тахлын хямралын дараа эхэлсэн эдийн засгийн сэргэлт нь зөвхөн нүүрсний эрэлтийг богино хугацаанд өсгөсөн байх магадлалтай. Хэрвээ дэлхийн зах зээл дээр байгалийн хийн хомсдол үргэлжилнэ гэж үзвэл нүүрсний хэрэглээ өссөөр байна. Хэрэв дэлхийн зах зээл дээрх байгалийн хийн нийлүүлэлт нэмэгдвэл Европ болон дэлхийн нүүрсний хэрэглээ аажмаар буурах юм.

-Нүүрсийг биржээр худалдаж эхэлсэн нь эерэг, сөрөг үр дагавар дагуулж байна гэж зарим шинжээчид дүгнэж буй. Таны бодлоор бид зөв алхам хийж байна уу?

-Аливаа шинээр эхлүүлж буй ажилд эерэг, сөрөг үр дагавар гарах нь дамжиггүй. Уул уурхайн бирж гэдэг нь олон худалдагч, худалдан авагчийг цуглуулаад, нээлттэй дуудлага худалдаагаар бараа, бүтэгдэхүүнээ арилжих явдал. Хамгийн гол нь үйлдвэрлэгчид ба эцсийн хэрэглэгч нар оролцдогоороо онцлог. Бид уурхайн амнаас худалдаа хийх нэрээр олон жил алдагдалтай ажилласан. Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн 2 жил коксжих нүүрс 400-600 ам.долларын хооронд хэлбэлзсэн. Гэвч бид аман дээрээс нь 60 ам.доллараар зарж байсан. Ийнхүү эдийн засгаа сэргээж, ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэх сайхан боломжоо алдлаа. Үнэхээр харамсалтай. Нүүрсний үнэ асар өндөр, орлого олох боломжтой үед эдийн засгаа элгээр нь хэвтүүлээд зогсохгүй нэг хүнд оногдох гадаад өр 33 сая төгрөгт хүрчээ. Ам.долларын ханшаа 80 хувь алдаж, өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ нугарч өслөө. Иргэдийн амьдрал нийтээрээ хүндэрч, Монголд дундаж давхарга бараг устлаа. Нүүрсээ хямдаар зарж, дундаас нь унац унагааж байсан цөөн хэдэн эрх баригчид ийнхүү улсаараа тоглолоо. Нүүрсийг биржээр худалдаж эхэлсэн нь ядахдаа хулгайд цэг тавих болов уу гэж горьдож байна. Саяхан "Fitch" агентлаг нүүрсний үнийн төсөөллийг гаргасан. Нүүрсний үнэ аажмаар буурах хандлагатай байна лээ. Коксжих нүүрс 400 ам.доллараас 150 ам.доллар хүртэл буурна гэж тооцоолсон байна.

-“Нүүрсний хулгай” Монголын бүх салбарт нүүрлэсэн "буруу бүхний" тод жишээ. Иргэдийн дийлэнх нь ядуу амьдарч байна. Хэдхэн гэр бүл амьдралаас “тасартлаа” баяжчихлаа. “Тэгшитгэл” хийх боломж бий болов уу?

-Өнөөдөр Монгол Улсыг тамирдуулж, ард иргэдийн амьдралыг туйлдуулж байгаа гамшиг бол төрийн өмч дээр суурилсан авлига, хулгай, луйвар юм. Үүнийг ЖДҮ-ийн зээлийг эрх баригчид хуваан хүртэхээс эхтэй, «Газрын», «Концессын», «Хөгжлийн банкны», «Төсвийн», «Эрдэнэтийн», «Нүүрсний», «Төмөр замын», «Тээврийн»… гм дуулиант хэргүүдээс харж болно. Сөрөг хүчингүй шахам, хэвлэл мэдээллийн бүх сувгуудыг "хулгайн" мөнгөөрөө угжсан эрх баригчид гэмт үйлдэл хийхдээ хэнээс ч, юунаас ч айхаа больсон нь өнөөгийн бодит гашуун төрх билээ. Олон нийт төрийн оролцоотой дээрх гэмт хэргүүдийн шийдлийг нэн анхааралтай ажиглаж байна.

Тиймээс эрх баригчид өнгөрсөн 7 жилд илэрсэн дээрх дуулиант хэргүүдийг шийдэх дүр эсгэж сууна. Гэвч цаг хугацааны хувьд төдийгүй эрх мэдлийн оролцоотой бохир үйлдэлдээ сөрөг хүчнээ давхар харлуулах бодлого барьж байна.

Үүнийг "Нүүрсний" гэх тодотголтой хэргийг шийдэх явцаас маш тодорхой харж болох юм. Энэ хэргийн оролцогчдоор анх ямар хүмүүсийг зарлаж байсныг иргэд бүгд санаж байгаа. Гэтэл ердөө 2 сарын дотор хууль хүчний байгууллагууд нь нийтэд зарлаж байсан мэдээллээ 100 хувь өөрчилжээ. Энэ нь тэдний ард эрх баригчдын дохио зангаа байгааг батлан харууллаа. Засгийн газар хийх ёстой ажлаа хийхгүй, хууль хүчний байгууллагын дүрд тоглож байгааг хүн бүр харж байгаа байх. Засгийн хийх ёстой үнийн өсөлтийг хазаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтвортой байлгахад чиглэсэн ширхэг ч бодлогын арга хэмжээ авсангүй.

-Дэлхийн эдийн засгийн өсөлт, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр улс орнуудын баримталж буй стратегийн бодлого илүү цэвэр эрчим хүч рүү чиглэснээр ирэх жил дэлхийн нүүрсний хэрэглээ дээд цэгтээ хүрэх мэдээлэл бий. Манай улс энэ талаар ямар бодлого баримталбал чухал гэж хэлэх вэ?

-Нүүрс бол Монгол Улсын эдийн засгийг авч яваа чухал түүхий эд. Ойрын жилүүдэд Ази тивд нүүрсний хэрэглээ өндөр байх нь. Энэ нь Монгол Улсад ойрын ирээдүйд нүүрснээс олох орлогоо зөв зүйлд, ялангуяа бизнесийг дэмжихэд зарцуулж, улс орноо бодох цаг ирснийг сануулж байна. Нэг жишээ хэлье. Манай улс 2015 онд экспортын нүүрсээ 550 сая ам.доллараар борлуулж байв. Харин энэ дүн 2022 онд 6.5 тэрбум ам.доллар буюу 13 дахин нэмэгджээ. Ард түмний амьдрал харин эсрэгээрээ хэд дахин дордоод байна. 2015-2016 онд нэг тонн нь 30 ам.доллар байсан нүүрс 2017 оноос хойш өсч, 2020-2022 онуудад 400-600 ам.долларт хүрчээ. Эндээс харвал сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар “морь унасан толгойгүй хүн” мэт харсан зүгтээ хазаар, цулбуураа хаячихсан давхиж явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-24 66.181.182.52

Докторонцор, Их мэдэгч, жинхэнэ хувьсгалч

Avatar

Оюу 2023-03-24 66.181.161.219

Ёстой үнэн. Морь унасан толгойгүй хүн болсон доо.

Avatar

Зочин 2023-03-24 202.126.88.165

Маш бодитой дүгнэсэн байна,

Avatar

Зочин 2023-03-24 202.21.108.41

ТОЛГОЙГҮЙ ХҮН ЯАЖ МОРЬ УНАХ ЮМ БЭ…СОЛИОРЦСОН НУС ВЭ…ЗҮЙРЛАЛ ГЭДЭГ ЧИНЬ БАС ОНВЧТОЙ БАЙМААР ЮМ…

Avatar

Зочин 2023-03-24 192.82.88.32

Одоо хүрз эргүүлээд нэг кочегар хүү давхиж яваа боловч … учраа олоогүй бололтой…

Avatar

СОНГОГЧ 2023-03-24 202.9.46.105

Монгол улс сүүлийн 30 жилийн турш морь унасан толгойгүй хүн байж тэнэж явлаа….тэгж байгаад гүн ангал руу нисэх вий ……….

Avatar

С.Эрдэнэ 2023-03-24 112.72.10.14

Модон морио эмьд морь болгох хэрэгтэй ….

Avatar

Зочин 2023-03-24 66.181.161.58

Юу үнэнэн энэ үнэн. Даанч өөр санал өгөх нам байхгүй болтол МАН шахлаа. МАН-хан ажил хэрэгч хүмүүсээ гаргахгүй баахан популист дуулгавартай, эсхүл луйварчин хулгайч гээд шоронд байх хүмүүсээ гишүүн сайд дарга болгох юм даа

Avatar

Зочин 2023-03-24 202.126.89.67

Ядаж байхад хотыг бас ухаангүй толгой бараг толгойгүй бөх удирдаж байдаг анх би жилийн дотор алаад өгнө чадахгүй бол шууд яваад өгнө гээд шаагаад байсан

Avatar

Зочин 2023-03-24 66.181.182.52

Засгийн газар морь унасан толгойгүй хүн мэт давхиж явна гэнээ. Нэртэйгээр нь Монголд засгийн газар байхгүй гэж үхэр шиг мөөрч, хэрээ шиг гуаглаач. Нэг их сүрхий этгээдүүд бүлт үсрэх болжээ. Р.Даваадорж гэх энэ этгээд доктор гээд байгаа шүү. Эдийн засгийн талаар "А" ч байхгүй шүү

Avatar

батхүү 2023-03-24 202.21.104.2

Хааяа ч гэсэн үнэн үг сонсох таатай байна. Нүүрсний хулгайчдын троллууд бас жон жон гэчихжээ.

Avatar

иргэн 2023-03-24 202.21.117.210

Маш зөв дүгэнжээ цүнх баригч суганы үснүүдийн Засгийн газрын үнэн нүүр царай яг морь унасан толгойгүй хүн мэт байгаа нь ард түмний амьдралыг туйлдуулж энэ улс орныг доромжлол завхайрал шуналтнууд дээрэмчдийн орогнох гүн ангал болгон хувиргаж байгаа нь харамсалтай.

Avatar

Зочин 2023-03-24 139.5.216.187

Монголчуудын амьдрал ямар байна тэр чинь л засгийн газрын ажлыг дүгнэх цензур нь юм шдэ. тэнэгүүдээ

Avatar

эгэл 2023-03-24 139.5.218.215

Хөөрхий доктор та л эвгүй харагдахаар давхиж явна даа , Монголд эдийн засгийн олон доктор байна аа , гэвч тэд маань иргэнд наалддаггүй Макро бодлого ярьсаар, иргэдийн микронд суух чадваргүй нь ихэссээр л байна. Докторууд аа иргэнд наалдах судалгаа хийж оюунаа уралдуулаач. Нүүрс хэрэглээнээс огт гарахгүй ,харин тээвэрлэлт ,боловруулалтын түвшин эрс өөрчлөгдөж дээшлэх нь баараггүй тул үүнд л эртнээс бэлдмээр байна , магадгүй уурхай дээр хувиргаж шахаад авсаархан болгоод зөөдөг болох ч юм билүү

Avatar

Зочин 2023-03-24 122.201.22.9

ЯРИХААС ЦАШГУИ ДУЛЗЭНГУУД ЗАИЛ

Avatar

Зочин 2023-03-24 124.158.68.114

Монгол бол авилгачдын диваажин гэж нэг нөхөр хэлжээ. Үнэхээр тийм, бүх салбар нь авилгажсан. Иймд парламент олон намаас тэнцвэртэй бүрэлдэх шаардлагатай.

Avatar

Зочин 2023-03-24 124.158.64.115

засгийг муулах хүн олох гэж энэ сайт байнга л хайж сураглаж асуудаг гэсэн.

Avatar

Зочин 2023-03-24 139.5.217.199

bodlogogui yavj baigaag uuriin uhaantai henii ch nuden deer nuuhiig argagui haragdaad baina sh dee. Tolgoigui baihad molgoitoi gej hudlaa yarih yum uu?

Avatar

Зочин 2023-03-24 64.119.25.230

Засгийн газар нь улсаа хагаралдуулж байна. Засаг нь УИХ-аа, шүүх засаглалынхаа эсрэг "шүгэл" үлээж зөрчилдүүлэн эрх мэдлээ хадгалах ахиулах хорт үйлдэл хийж байна. Огцоруулан зайлуулах.

Avatar

Анхаар 2023-03-24 172.56.161.84

Бүр Монгол улс морь унасан толгойгүй хүн болоод 30 жил болж б.а

Avatar

Даваа 2023-03-24 59.153.115.237

Монголоор дүүрэн эдийн засгийн докторууд, ийм олон доктортой бол уг нь улс орон хөгжмөөр, гэтэл байж байгаагаа хар, бас энэ нь боловсролын салбарын гажуудлыг харуулж байна

Avatar

Эргэлзээ 2023-03-24 203.91.115.243

Яаг л үнэнийг хэлж дээ Энэ Эрхэм. Тэгээд одоо хэзээ хазаар цулбуураа татах вээ . Ингээд л урссаар л байх уу

Avatar

Зочин 2023-03-24 1.230.76.219

Солонгост монгол боксчин дэвжээн дээрээ нам цохиулаад үхлүүт хэвтэж байна та нар яагаад мэдээлэхгүй байнаа

Avatar

Иргэн 2023-03-24 66.181.176.61

2015 онд нүүрс 30 ам.:доллар байсан, 2020 оноос 400-600 ам.доллар болж өссөн гэж худлаа ярихаа болио. 2015 онд ч сайн чанарын коксжих нүүрс 100 ам.доллар байсан. Манай нүүрсчид л зах зээлийн үнээр нь зарж чаддаггүй байсан юм шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж