Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зохицуулалттай олгож, орлогоос хамаарч зарим хүүхдийг тэтгэмжээс хассан. Систем болон шилжилт хөдөлгөөн, иргэний бүртгэлтэй холбоотойгоор иргэд алдаа гарсан тохиолдолд өнгөрсөн хоёрдугаар сарын 8-н хүртэл иргэдийн мэдээллийг шинэчлүүлсэн. Гэвч мэдээллээ шинэчлүүлсэн өрхүүдийн хүүхдийн мөнгө нь ороогүй талаар иргэд цахим хуудастаа бичиж байгаа. Мөн зарим өрхийн хүүхдийнх нь мөнгө орсон хэрнээ 1-2 хүүхдийнх нь ороогүй зэрэг тохиолдлуудад албаныхан системийн алдаа гэж тайлбарлаж буй.
Тиймээс гомдолтой байгаа иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаж эхэлжээ. Түүнээс гадна тойргоосоо сонгогдсон гишүүддээ ч хүсэлт гаргаж эхэлсэн байна.
Тодруулбал, УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажилласан. Энэ үеэр иргэдийн зүгээс хүүхдийн мөнгийг ялгаваргүй, бүх хүүхдэд олгох санал хүсэлтээ хэлжээ. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, бүх хүүхдэд тэтгэмж олгохыг судлах чиглэлийг Засгийг газарт өгсөн талаар мэдээлсэн. Гэвч Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцүүлээгүй бөгөөд зөвхөн Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргасан тохиолдолд судална гэдэг хариултыг өгчээ.
Одоогоор иргэдийн төлөөлөл Үндсэн хуулийн Цэцэд хүүхдийн мөнгийг эрх тэгш олгох талаар хандсан байна. Хэрэв Цэц тус шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар хэрэгжилтэд дахин өөрчлөлт оруулах шаардлагатай болно.
Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож эхэлбэл төсөвт мөн тодотгол хийх асуудал яригдана. Тэгэхээр энэ нь одоогоор боломжгүй зүйл гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм. Үүнийг ч Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэж, энэ оны эхний хагаст төсөвт тодотгол хийхгүй гэдгийг онцолсон. Гэхдээ иргэдийн зүгээс эдийн засаг тогтворжиход алагчилсан хүүхдийн мөнгө тийм ч нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байгаа аж.
Үндсэн хуулийг зөрчиж, зохицуулалт хийх нэрийн дор хүүхдийн мөнгийг халамжийн төрөлд шилжүүлсэнд ихэнх эцэг, эх гомдолтой байгаа.
Угтаа бол улс орон бүр өөрийн орны харьяалалтай хүүхдэд мөнгөн тусламж үзүүлдэг. Монголтой харьцуулахад халамж гэж үздэггүй бөгөөд хүүхэд бүрд тэтгэмж олгодог онцлогтой. Тиймээс иргэд төрийн мэдээллийн сан алдаатай байгаагаас хохирч, бухимдаж, олон удаа харьяа байгууллагууд руу холбогдож, боломжтой амьдралтай хүний тоонд орж хүүхэд нь мөнгөн тэтгэмжээс хасагдсан явдалд бухимдаж байгаа аж.
Б.ЖАВХЛАН: ХҮҮХДИЙН МӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ ЗАСГИЙН ГАЗАР ДУР МЭДЭН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ БОЛОМЖГҮЙ
Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох талаар Засгийн газрын зүгээс байр суур мөн илэрхийлсэн. Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлан "2023 оны төсөв батлагдаж, хэрэгжээд нэгдүгээр улирал дуусах гэж байна. УИХ нэгэнт баталсан төсвийн хүрээнд л Засгийн газар үйл ажиллагаа явуулна. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулах асуудал УИХ дээр л яригдана гэсэн үг. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Цэц дээр энэ асуудал мөн яригдаж байгаа. Цэцэд тайлбар хүргүүлэхээр мөн гишүүд томилогдож ажиллаж байна.
МАН-ын бүлгээс чиглэл өгсөн тухайд улс төрийн асуудлууд яригдаж байгаа.
Ер нь бол бид төсвийн шинэчлэлтийн хүрээнд том шийдвэр гаргасан шүү дээ. Анх судалгаа хийхэд нийт хүүхдийн 40-60 хувьд хүүхдийн мөнгө олгох талаар хүртэл яригдаж байсан. Мэдээж шууд иргэдийн тал хувийг хүүхдийн мөнгөнөөс хасах боломжгүй. Гэхдээ халамжаас хөдөлмөр рүү шилжих бодлого зөв. Хүүхдийн мөнгө цар тахлын хугацаанд үндсэн үүргээ биелүүлсэн. Тийм учраас төсөв дээр багагүй том зардал болж байгаа хүүхдийн мөнгийг илүү хэрэгцээт хэсэг, зорилтот бүлэг рүү чиглүүлье гэж үзсэн" гэсэн юм.
Хүүхдийн мөнгийг халамж болгож алагчилж байгаад бухимдаж байгаагаа иргэд цэцээс шударга шийдвэр гарна гэдэгт итгэж хүлээж байна. Харин Засгийн газраас өгөх тайлбарыг авч үзвэл цэц дээрх шийдвэрийг яагаад ч Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй бизээ. Тэгэхээр одоо Үндсэн хуулийн Цэц зөв шийдвэр гаргаж асуудлыг нэг талд эцэслэхийг хүлээх л үлдлээ.
Зочин 2023-03-24 192.82.76.236
хүүхдийн мөнгө ороогүй хаанаас асуух вэ
Зочин 2023-03-24 202.131.225.197
УУЛ УУРХАЙД ОЛОН МАШИН ТҮРЭЭСЛЭН ТҮҮГЭЭРЭЭ САРД 50 САЯ ДАВСАН ОРЛОГОТОЙ ИРГЭД ХҮҮХДИЙН МӨНГӨӨ АВСАН АТЛАА ЦАЛИНГИЙН 3 САЯ ТӨГРӨГ АВСАН ИРГЭДИЙН ХҮҮХЭД БАЯН ХЭМЭЭН ХАССАН НЬ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЭЗЭНДЭЭ ХҮРЧ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЗАЛЬТАЙ ЭТГГЭЭДИЙН ТӨР БОЛСОН АРЧААГҮЙ МОНГОЛ ТӨРХ.
Зочин 2023-03-24 202.126.90.77
Эзэнгүй нохой муур тоолож эхэлсэн гэв үү?. Халамж өгөх үү хөнөөх үү?. Хүн амаа зөв тоолж чадахгүй байж дэмий биздээ!.
Хүүхэд бүр тэгш эрхтэй 2023-03-24 103.229.121.140
хүүхдийнхээ 50, 60 хувь хасчаад 90 хувьд олгосон гээд байгаа мөнгө нь хаашаа ороод байна, хүүхдийнхээ тоог ч гаргаж чадахгүй ийм улс байхуу, өрхийн орлого нөхцөлийг зөв тооцоолж чадахгүй шударга бус шийдвэрийг цэцээс зогсооно уу, хүүхэд бүр тэгш эрхтэй
Зочин 2023-03-24 202.55.191.130
MANgar novshnuud
Зочин 2023-03-24 90.129.202.116
Өрхийн оноо бодохдоо ямар ч логикгүй юм хийсэн. Газар байшин, байр, малгүй айл ч баян гэж гаргадаг системийг Үндэсний Статистикийн Газар нь гаргасан гэж байгаа. Яг ямар аргачлал вэ?
Зочин 2023-03-24 90.129.202.116
Хүүхдийн 90 хувьд өгөхгүй байгаа гэдэг нь тэнэг хэнд ч ойлгомжтой шүү дээ. Тэр 50 хувьд хүрч байгаа эсэх нь ч эргэлзээтэй шүү. Та нар юмыг ул суурьтай зөв төлөвлөж хийж чадахгүй байж битгий өөрсдийгөө өмөөр.
Жавхлан хэрвээ 90 хувьд өгч байгаа юм бол найдвартай тоог нь гаргаад ир. Чи чадахгүй тоо мэддэггүй Сангийн сайд шүү дээ. Үндэсний Статистикийн газар гэж бүтэхгүй улсуудын нэгдэл. Халамж үйлчилгээний ерөнхий газар нь ч ямар аргачлалаар Өрхийн оноо бодсоноо мэддэггүй эсвэл нуудаг.
Зочин 2023-03-24 90.129.202.116
Хүүхдийн 90 хувьд өгөхгүй байгаа гэдэг нь тэнэг хэнд ч ойлгомжтой шүү дээ. Тэр 50 хувьд хүрч байгаа эсэх нь ч эргэлзээтэй шүү. Та нар юмыг ул суурьтай зөв төлөвлөж хийж чадахгүй байж битгий өөрсдийгөө өмөөр.
Жавхлан хэрвээ 90 хувьд өгч байгаа юм бол найдвартай тоог нь гаргаад ир. Чи чадахгүй тоо мэддэггүй Сангийн сайд шүү дээ. Үндэсний Статистикийн газар гэж бүтэхгүй улсуудын нэгдэл. Халамж үйлчилгээний ерөнхий газар нь ч ямар аргачлалаар Өрхийн оноо бодсоноо мэддэггүй эсвэл нуудаг.
Ллд 2023-03-24 202.55.188.124
МАН огцор. хүүхэд ялгадаг хогийн намыг дахиж бүүү сонго
Nasgii 2023-03-24 103.26.194.203
Tetsuya huulua zurchihgui l bol surug shriver gargantuan undesgui
Үл мэдэх 2023-03-24 59.153.113.45
МАН -ныхан бөөлжсөн бөөлжсөө идэж сураагүй биш дээ.
Зочин 2023-03-24 202.9.46.106
тэгвэл тэр 90%-д баггтсан хүүхдүүдээ эх орныхоо төлөө ажиллуулж, тэднийг цэрэгт татах байх гэж найдаж байна. бусад нь монгол хүүхэд биш тул тэднийг ч бусад асуудлаас чөлөөлөх байх, тийм үү???
Зочин 2023-03-24 202.9.46.106
засгийн газар нь өөрөө шийдвэр гаргачихаад засгийн газар дур мэдэн өөрчлөх боломжгүй грэдэг чинь юу гэсэн үг вэ,
засгийн газар нь өөрөө шийдвэр гаргачихаад засгийн газар дур мэдэн өөрчлөх боломжгүй грэдэг чинь юу гэсэн үг вэ,
засгийн газар нь өөрөө шийдвэр гаргачихаад засгийн газар дур мэдэн өөрчлөх боломжгүй грэдэг чинь юу гэсэн үг вэ,
зочин 2023-03-24 103.57.94.233
Халамжийг хавтгайруулж олгох ёсгүй гэсэн зарчмыг Цэц эрхбиш мэдэх байлгүй.
Ээж 2023-03-24 103.229.120.27
Худлаа 91%-д нь өгч байгаа гэж байхаар 100000-аа 91000 болгоод бүх хүүхдэдээ өгөөч ээ. Шийдье гэвэл ийм хялбар шийдэл байгаа. Авч байгаа эцэг эх багаслаа гэж гомдоллохгүй нь лав.
Зочин 2023-03-24 103.229.123.144
Дампуу хулгайч нар үүрлэсэн төрийнхэнтэй 91 хувь нь халамж авах хэмжээнл хүргэх юм. Хүүхдийн мөнгө аль ч улсад халамж гэдэггүй зүгээр л хүүхдийн сайн сайхны төлөө өгдөг. Орост гэхэд лбүх хүүхдүүддээ манай мөнгөөр 200000 -тэй тэнцэх мөнгийг өгдөг төдийгүй хүүхдийн тоо нэмэгдэх тусам өгөх хэмжээ нэмэгдэддэг. Манайх муу хэлээд байдаг соц үед ч олон хүүхэдтэй айлд мөнгө өгдөг тогтолцоо байсан.
Иргэн, 2023-03-24 66.181.161.132
зарим хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авахгүй гэхээр хүүхэд биш үү, юу гэж нэрлэх вэ, тухайн хүүхдийн эрх яасан бэ
Зочин 2023-03-24 66.181.176.16
Энэ жавхлан гэж худлаа хуцдаг нөхөр буруу мэдээлэл оруулаад 1 сарын мөнгийг хассан байсаныг нөхөж өгнө гээд байсан бүр таг шүү. Хэзээ 1 сарын мөнгө нь нөхөж орхын болоо
Үл таалагч-1 2023-03-24 192.82.88.45
Бодвол өөрсдөө сонгуулийн мөнгө босгох гээд хүүхдийн мөнгөөр арга саам хийж байгаа гэж хардаж бна. Гаргасан шийдвэрээ өөрсдөө зөрчдөг болохоор чинь хулгайч луйварчингаар нь дуудаад бгаа хэрэг.
Зочин 2023-03-24 202.126.88.176
Хүүхэд наснаас нь ялгаварлаж болохгүй
Зочин 2023-03-24 64.119.25.230
Цэцийн шийдвэр олгохоор гарвал уг төслийг оруулсан Үндсэн хууль зөрчсөн Засгийн газар огцрохи ёстой.
Зочин 2023-03-24 66.181.160.121
Чинээлэг айл наадах хүүхдийн мөнгийг чинь авлаа ч гэж мэдрэхгүй, харин нийт дүнгээрээ бол улсын төсөвт маш их хорлонтой үйлдэл!!! Бүх хүүхдэд мөнгө өгөх гэж зүтгээд байгаа цорын ганц шалтгаан нь улс төрийн популизм!!! Эд нарт улс орны эрх ашиг огтхон ч падгүй, гагцхүү амин хувийн өчүүхэн муу ашиг сонирхол нь чухал!!! Цэц гэж нэг улс төрийн хавсаргыг одоо татан буулгая, тус болохоос ус болох нь ихэслээ!!!
Зочин 2023-03-24 64.119.27.12
bi iluu tsalin avch iluu tatvar tulsnuuruu chinii tsuvuulsan huuhduudiig tejeemeergui bna. bayachuud bugd avch bgaa uchir ni orlogo ni emongolia dr burtgegdeggui yum. bugdend ni ugvul uguud esvel bur boliulah heregtei
Зочин 2023-03-24 192.82.88.71
нэг хүүхдийн мөнгө гэж нэрийг нь соль. логикоор мөнгө авч байгаа нь хүүхэд авахгүй байгаа нь том хүн болно. манай 2 хүүхэд хүүхэд биш болж таарсан. нэрийг нь ядуугийн тэтгэмж гэж нэрлэе. ядаж зарим нь ичиж амьдралаа сайжруулах гэж зүтгэнэ биз
Зочин 2023-03-24 119.40.103.6
Зөв шийдвэрсээд байх юу байх вэ дээ. Үндсэн хуулийн ялгаварлаж болхгүй гэснийг баталгаажуулад л болоо биз дээ
УНШИГЧ 2023-03-24 43.242.242.140
ХОТГОР ШАНАГА ОЛНЫ АМЬДРАЛЫГ МЭДЭХГҮЙ Л БАЙНА ДАА.
Алаг хүүхэд 2023-03-24 203.169.48.150
Анх олгож эхлэхдээ "Хүүхэд бүрт мөнгө олгоноо" гээ л сонгуулийн сурталчилгаа болгоод, сонгууль бүрээр нэмээд л сүр сүр байснаа, хэрэг нь дуусахаар гэхчээр ирэх сонгуульд мөнгөний эх үүсвэр нь хэрэг болсон уу "хүүхдүүдийг чинь алагчилж өгнөө, энэ бол хүүхэд бүрт олгох тэтгэмж биш зорилтот бүлэгт гөхө халамж юмаа" ч гэх шиг…Үнэн дэрэлхүү Засаг төр, түшээдтэй улс шүү МАНайх