Л.Алтанцэцэг алтын төлөө шалгарч, М.Энхжаргал хүрэл медаль хүртлээ | News.MN

Л.Алтанцэцэг алтын төлөө шалгарч, М.Энхжаргал хүрэл медаль хүртлээ

Л.Алтанцэцэг алтын төлөө шалгарч, М.Энхжаргал хүрэл медаль хүртлээ

Л.Алтанцэцэг алтын төлөө шалгарч, М.Энхжаргал хүрэл медаль хүртлээ

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ний хагас шигшээ тоглолтууд болж 48 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаад байсан “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Л.Алтанцэцэг хагас шигшээд буюу мөнгөн медалийн болзол хангах тулаанаа Марокко улсын тамирчин 25 настай Ясмин Моуттакетэй хийж 5:0-ээр ялалт байгуулснаар аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.

Л.Алтанцэцэг нөгөөдөр Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө тулалдах юм.

“Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал ДАШТ-ний хагас шигшээд Колумб улсын тамирчин Ариас Кастанеда Йени Марселатай тулалдаж 1:4-өөр ялагдав. Ариас Кастанеда Йени Марсела нь өнгөрсөн жил "ТОКИО 2020" олимпын наадамд оролцож байсан өдгөө 32 настай туршлагатай тамирчин юм.

М.Энхжаргал Шинэ Делигийн рингэнд нийт 5 тулаан хийж 4 ялалт авснаар хүрэл медаль хүртлээ. Ийнхүү М.Энхжаргал Монголын эмэгтэй боксчдоос гурав дахь дэлхийн медальтан болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-23 202.9.46.210

Оросын боксын мэдээн дээр 54кг-д Франц, Венесуелийн боксид хүрэл авсан гэж байх юм.

Avatar

зочин 2023-03-23 192.82.69.140

Хүний нэр барьж элдэв солиотой юм бичихээ болиорой хулчгар тэнэг минь. Ядаж алдаагүй бичиж сур.

Avatar

mongol 2023-03-23 103.68.107.114

mongoliin altan oxin shuu duu mini ax n medej baina. mongol zurxtei xun bur duugee demjinee

Avatar

MONGOL 2023-03-23 203.23.199.221

DUU MINI MONGOLIIN AITAN OXIN BOLNO SHUU ZAABAL CHI CHADNAA MONGOL XUN BUR CHAMAIG DEMJINEE

Avatar

Зочин 2023-03-23 66.181.160.61

Алт авах нь баараггүй боллоо. Бахдам сайхан байна.

Avatar

Зочин 2023-03-23 66.181.178.61

Мундаг байна. Алтан медаль аваарай…

Avatar

Зочин 2023-03-23 1.230.76.219

Солонгост монгол боксчин дэвжээн дээрээ нам цохиулаад үхлүүт хэвтэж байна та нар яагаад мэдээлэхгүй байнаа

Avatar

Зочин 2023-03-23 166.198.34.65

Nice nice! Bayar hurgeyeee!!! Mongol erchuud emengteichuudiig diromjlohdoo sn bdg murtluu amjiltaar n baharhah deeree tag bhiimaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж