Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ний хагас шигшээ тоглолтууд болж 48 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаад байсан “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Л.Алтанцэцэг хагас шигшээд буюу мөнгөн медалийн болзол хангах тулаанаа Марокко улсын тамирчин 25 настай Ясмин Моуттакетэй хийж 5:0-ээр ялалт байгуулснаар аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.
Л.Алтанцэцэг нөгөөдөр Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө тулалдах юм.
“Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал ДАШТ-ний хагас шигшээд Колумб улсын тамирчин Ариас Кастанеда Йени Марселатай тулалдаж 1:4-өөр ялагдав. Ариас Кастанеда Йени Марсела нь өнгөрсөн жил "ТОКИО 2020" олимпын наадамд оролцож байсан өдгөө 32 настай туршлагатай тамирчин юм.
М.Энхжаргал Шинэ Делигийн рингэнд нийт 5 тулаан хийж 4 ялалт авснаар хүрэл медаль хүртлээ. Ийнхүү М.Энхжаргал Монголын эмэгтэй боксчдоос гурав дахь дэлхийн медальтан болж байна.
Холбоотой мэдээ