Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм болон алдарт "Spice girls" хамтлагийн гишүүн Викториа нарын хүү Бруклин өнгөрсөн онд жүжигчин Никола Пелтзтэй гэрлэсэн. Тэрбээр эхнэрийнхээ царайг бие дээрээ шивүүлснээ Женнифер Хадсоны шоуны үеэр хэллээ. Гэрлээд удаагүй атал эхнэрийнхээ царайгаар ийн гоёсон нь шүтэн бишрэгчдийг нь гайхашруулав.
Бруклиний бие дээр 80-100 орчим шивээс бий. Энэ дунд эхнэртэй нь холбоотой шивээс нэгээр тогтохгүй байдаг аж. Тухайлбал, эхнэрийнхээ нүдийг шилэн хүзүүн дээрээ, хуримын тангарагаа бүтнээр нь гар дээрээ шивүүлсэн. Тэр эхнэртэйгээ холбоотой шивээс хийлгэх дуртай, энэ тал дээр бараг донтсон гэж хэлсэн байна.
Шоуны үеэр Женнифер Хадсон түүнээс "Чамайг их олон шивээстэй гэж сонссон. Яг хэдэн шивээстэй вэ?" гэж асуужээ. Бруклин хариуд нь "За байз, 80-100 орчим. Би баттай мэдэхгүй байна. Би эхнэрийнхээ царайг гар дээрээ шивүүлсэн. Энэ бол түүний саяхан авхуулсан зураг" гэж хариулсан байна.
Эх сурвалж: DAILY STAR
Холбоотой мэдээ