Нэмэлт 20:30 цаг
Онцгой байдлын газраас Дархан-Өргөө барилгад гарсан галыг 20:27 цагт бүрэн унтраасан талаар мэдээллээ. Одоо галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэв.
Дархан дахь “Өргөө” кино театрын байранд өнөөдөр /2023.03.23/ 19:40 цагийн үед гал түймэр гарсан байна. Дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд одоогоор 20 минут ажиллаж байгаа ч түймрийг унтрааж дуусаагүй байгааг албаныхан мэдээллээ.
Одоогоор гал түймэр гарсан шалтгаан нөхцлийг тодруулаагүй бөгөөд эхний ээлжид галыг шуурхай унтраахаар ажиллаж байгаа аж.
Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Галыг унтраахаар Дархан хотын онцгой байдлын алба, гал унтраах, аврах 22, 55 дугаар анги ажиллаж байна. Үйлчилгээний төвд байсан бүх хүнийг гаргасан. Хүн бэртэж гэмтсэн мэдээлэл ирээгүй” гэлээ.
Албан бус эх сурвалжуудын хэлж байгаагаар тус барилгад ресторан, кино театр болон үйлчилгээний төвүүд байдаг. Гал дээд давхрын террас хэсгээс эхэлж гарсан. Ресторанаас гал гарсан байж болзошгүй. Ямартай ч тархалтыг барьж байгаа учраас 10-20 минутын дараа галыг бүрэн унтраах байх гэв.
зочин 2023-03-23 103.80.210.175
дарханы маань Азжаргал засаг дарга Өргөө кинотеатр дээр очсон зөв байна шүү ….урлаг соёлын газрууд их хэрэгтай байгаа шүү
зочин 2023-03-23 103.80.210.175
Манай Дарханы хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сайхан газрын нэг болж байгаа юм сан….. манай онцгойхон сайн ажиллажээ
f 2023-03-23 20.91.232.146
i write from guacomole js . Ta buhend saihangii husey .