“Шүд” хөтөлбөр "нүд" болох вий! | News.MN

“Шүд” хөтөлбөр "нүд" болох вий!

“Шүд” хөтөлбөр "нүд" болох вий!

“Шүд” хөтөлбөр "нүд" болох вий!

Засгийн газар 0-17 хүртэлх насныхны амны хөндийн өвчлөлийг бууруулах зорилгоор “Шүд” хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласан нь  өмнөх алдааг давтсан, мөнгө угаалт болох вий гэдэг болгоомжлолыг төрүүлж эхлээд байна.

Учир нь, 2019 онд Засгийн газар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг зарлаж, 0-12 хүртэлх насны хүүхдүүдээ хамруулах зорилт тавин, ажилласан ч баталсан төсөв нь хязгаартайгаас нэг хүүхэд хоёр шүд ломбодуулаад л эмчлүүлэх эрх нь дуусч байв.

Тодруулбал, нэг хүүхдэд 60 мянган төгрөгт багтаан шүдийг нь эмчлэх төсөв баталж өгсөн юм. Гэтэл эрүүл шүдтэй хүүхэд ховор.  Ихэвчлэн 6-7 шүд эмчлүүлэх шаардлагатай. Иймээс батлагдсан төсөвт нь тааруулахын тулд эмнэлгүүд хоёр шүдийг нь эмчилж, бусад шүдийг эмчлүүлэхэд шаардагдах төлбөрийг эцэг, эх нь гаргаж чадахгүй тохиолдолд нүдээ аниад л явуулсан. Харин албаныхан энэхүү төсөл үр дүнгээ өгнө гэж тайлбарлаж ирсэн.  Тухайлбал, тухайн үеийн Эрүүл мэндийн сайдын алба хашиж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл  “2-12 насны хүүхдүүдээ улсын төсвөөр санхүүжүүлэн шүдний цоорлыг бүрэн эмчлэх зорилт тавьж байгаа. Мөн энэ хөтөлбөрөөр нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгоно.

2019-2023 он хүртэл 5 жил хэрэгжих энэ хөтөлбөрт 50 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эхний гарааны төсөв болох 4,6 тэрбум төгрөг 2019 оны улсын төсөвт суугдсан. Эрүүл мэндийн яам, хувийн хэвшлийн байгууллагатайгаа бүрэн ойлголцсон. Эхний ээлжинд бид 2-6 насны хүүхдүүдийнхээ шүдийг эмчилнэ. Энэ хөтөлбөрийн үр дүнд 2023 онд шүд цоорлыг 30 хувь бууруулна” хэмээн мэдэгдсэн.

Гэвч өнгөрсөн оны тавдугаар сараас хүн амын дунд эхлүүлсэн урьдчилсан үзлэг, шинжилгээгээр Монгол хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл дэлхийн дунджаас хоёр дахин их болох нь батлагдсанаар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр үр дүнгээ өгөөгүйг хаа, хаанаа хүлээн зөвшөөрсөн билээ.

Ирэх жилээс хэрэгжиж эхлэх “Шүд” хөтөлбөр ч энэ алдааг давтахгүй гэх баталгаа байхгүй. Учир нь, дээрх хөтөлбөрийн хүрээнд 0-17 насны хүүхдүүдийн шүдэнд фторт түрхлэг түрхэж, шүд цоорлоос сэргийлэх арга хэмжээ авна гэдгээ Эрүүл мэндийн яам тодотгосон. Гэтэл шүд нь цоорчихсон хүүхдүүдэд фторт түрхлэг түрхээд нэмэр болохгүй, харин шүдийг нь эмчлэх арга хэмжээ авах шаардлага байгааг шүдний эмч нар зөвлөж буй.

Тухайлбал, 2021 онд хийсэн судалгаагаар 3-6 насныхан дунд шүд цооролт 88 хувьтай гарсан байдаг. Иймээс “Шүд” хөтөлбөрт зарцуулах таван тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэмэгдүүлж, дан ганц фторт түрхлэг түрхэх бус өвчтэй шүдийг эмчлэх шаардлага үүсч буй.

Энэ удаагийн “Шүд” хөтөлбөр нь төрөөс зарласан гурав дахь удаагийн арга хэмжээ гэж тодотгож болно. Тодруулбал, 2011 онд С.Батболдын Засгийн газар “Эрүүл хүүхэд” аян зарлахад хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл хамгийн өндөр хувь эзэлж байгааг тогтоож, эмчлэх аян өрнүүлсэн ч далайцтай ажил болж чадаагүй.

Өөрөөр хэлбэл, өмнөх хоёр хөтөлбөр нь хувийн шүдний эмнэлгүүдийг угжсанаас биш хүүхэддээ хүрсэн аян болж чадаагүй гэдэг иргэдийн шүүмжлэл үндэслэлтэй юм.

Цаашдаа Засгийн газар хоёроос гурван жилийн давтамжтай шүд эмчлэх хөтөлбөр зарладаг, батлагдсан төсөвт нь багтааж хувийн эмнэлгүүд нь үйлчилгээ үзүүлсэн болж оромддог энэ арга барилаа өөрчлөхгүй бол утаатай тэмцэх нэрийн дор хэдэн их наядаар хэмжигдэх их мөнгийг үр дүнгүй зарцуулдаг мөнгө угаалт болж хувирахыг байг гэх газаргүй нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шуд 2023-03-24 85.110.53.131

Цэвэр агаар сан гэдэгтэй яг адил. Тесвийн херенге бол эзэнгуй болохоор зарах нэг арга. Шудний эмчилгээ гадаадад бол унэтэйд л ордог. Бас иргэд, эцэг эхчуудээс шаардах хариуцлагыг нь тер авчихаж. Одоо шуд бол терийн емч гээд Ундсэн хуулиндаа оруулах дутжээ. Янзтай. Соц уед компанит ажил явдал л байсан. Гэхдээ одоог бодоход цеехен байж. Тэгэхээр сонирхол юундаа байна. Херенге………

Avatar

Зочин 2023-03-24 150.129.140.138

ингэсний оронд дүүрэг бүрт шүдний төвтэй бол дүүргийн эмнэлэгт 2хон сэтгэлгүй эмч сууж байдаг шүдний төвд зөндөө олон эмч зүгээр суугаад цалин авдаг цагийг цахим болгосноор

Avatar

Зочин 2023-03-24 202.70.47.137

Хувийн эмнэлэгтэй бизнесменүүд (ихэнх нь энэ луйварчдын эхнэр хүүхдүүд хувийн шүдний эмнэлэгтэй байдаг ш дээ) ЭМ-ийн сайдыг мэргэжлийн бус болохоор нь толгойг нь зад угааж баахан мөнгө угаахан дээ. Чинзоригч бас хэдэн төгрөг хусчих бодолтой бололтой хөөрхий…. хайран мөнгө… төрийн мөнгө уйлдаггүй гэж …. муу сайн луйварчид

Avatar

ИРГЭН 2023-03-24 66.181.167.254

ӨӨР ЮУ БОЛОХ ЮМ БЭ ? ХЭДЭН ХАНАЖ ЧАДДАГГҮЙ ЛУЙВАРЧИДЫН АЖИЛ. НЭГ ИХ БОРЧУУДЫН ХҮҮХДҮҮДЭД ХАЙРТАЙДАА БИШ. СТАЛИН ШИГ НЭГ ХҮН ГАРЧ ИРЭЭД БҮГДИЙГ НЬ БУУДААСАЙ.

Avatar

зочин 2023-03-24 64.119.16.29

Эрүүл Монгол хүн гээд баахан мөнгө урьд нь үрсэн дээ, одоо дахиад баахан мөнгө үрэх гэж байгам уу

Avatar

Зочин 2023-03-24 216.38.195.77

¥@#

Avatar

Зочин 2023-03-24 139.5.216.187

мулгуу данхаар ч монгол улс ганц тоглуулж бнда.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж