Тэртээ 2003 оноос хойш хөгжмийн утас хөвөрч, 2023 онтой золгожээ. Конверс кет, өргөн футболк, тоглолтын тасалбар, мандат, хамтлагийн нэрс… Энэ бол Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн түүхэнд томоохон хувьсал авчирсан "Playtime" наадмын түүх. Энэ жил 20 нас хүрч байна.
Олон улсын "Playtime" хөгжмийн фестивальд энэ жил АНУ-ын алдарт "Cigarettes After Sex" хамтлагийг урилгаар оролцох гэнэ. Тус хамтлагийг Dream Pop урсгалын хамгийн том төлөөлөгч гэж үздэг.
Өнгөрсөн жил "Playtime" наадам дөрөв хоногийн турш 15 тайзнаас 150 гаруй хамтлаг, уран бүтээлчид инди, рок, фолк, металл, жааз, электроник, хип хоп, регги зэрэг олон төрлийн урсгалаар дуу хөгжмөө хүргэсэн билээ. Дэлхийн хэмжээний алдартай уран бүтээлчид уламжлал ёсоор Франц, Японы хамтлаг болон анх удаа дэлхийн хэмжээний хөгжмийн дижи /DJ/ Hit Models урилгаар оролцохоос гадна гадаадаас таван дижи ирж тоглосон юм.
Энэ жилийн "Playtime" фестиваль долдугаар сарын 6, 7, 8-нд болох товтой.
Холбоотой мэдээ