Хунтайж Уильям Украин-Польшийн хил дээрх цэргүүдтэй уулзав | News.MN

Хунтайж Уильям Украин-Польшийн хил дээрх цэргүүдтэй уулзав

Хунтайж Уильям Украин-Польшийн хил дээрх цэргүүдтэй уулзав

Хунтайж Уильям Украин-Польшийн хил дээрх цэргүүдтэй уулзав

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хунтайж Уильям өчигдөр /2023.03.22/ ховор бөгөөд гэнэтийн айлчлал хийж, Украин-Польшийн хил дээр очлоо. Тэрбээр хилийн ойролцоо байрласан британи, польш цэргүүдтэй уулзаж, Украины ард түмний төлөөх хамтын ажиллагааг нь сайшаасан байна.

Хунтайж Уильямс эхлээд Ржешов дахь хамгаалалтын гуравдугаар бригадын баазаар зочилж, Польшийн Батлан хамгаалахын сайд Мариуш Блашчактай уулзав. Мөн цэргийн техник хэрэгслийн үзэсгэлэнг үзэж сонирхжээ. Дараа нь Их Британийн зэвсэгт хүчнийхэнтэй уулзаж, польш хамтрагчидтайгаа хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар нь сонссон байна. Украины ард түмний төлөөх үйл хэргээр дамжуулан Их Британи, Польш улсуудын харилцаа улам бэхжиж байгааг тэр онцолжээ.

Уэльсийн хунтайж Уильямс болон түүний эхнэр Кэтрин нар 2017 онд хамгийн сүүлд Польш улсад айлчилсан.

Хилийн бүсэд айлчилсныхаа дараа тэрбээр Варшавыг зорьж, дүрвэгсдийн хуарангийн нөхцөл байдалтай танилцав. Варшав дахь дүрвэгсдийн хуаранд 300 орчим хүн бий. Дайн эхэлснээс хойш найман сая гаруй украин хүн эх орноосоо дүрвэсэний 1.5 сая нь Польш руу дүрвэсэн гэж тооцоолжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өвгөн 2023-03-23 192.82.65.103

орос троллуудаа украйн улс танай оросруу дайраагүй, оросын фашистууд дайрахгүй гэж худал чааж байгаад үүр шөнийн заагаар украйнд халдан довтолж ард иргэдийг нь алж хядаж, хот тосгодыг нь бөмбөгдөж газрын хөрстэй тэгшилж, эмс охидыг нь хүчирхийлж тонон дээрэмдэж, газар нутгийг тасдан өөртөө нэгтгэж хулгай дээрмийн дайн хийж байна. оросын фашистууд дайныг шүүмжилсэн дунд сургуулийн сурагч охиныг шоронд хорих ялаар шийтгэж байна. үүнийг хараад ойлгохгүй байвал үхэж далд орох цаг чин болсон байна

Avatar

зочин 2023-03-23 202.21.100.210

Ардчилал хүний эрхийн төлөө тэмцэж байгаа та бүхэнд баярлаж явдаг шүү. Миний энэ үйлдэлийг монголын МАНгарууд ойлгохгүй элдэвээр хэлж л байгаа даа гэж хэлж байхшиг байна.

Avatar

Z 2023-03-23 202.126.89.54

нугасны муухай дэгдээхэй

Avatar

Иргэн 2023-03-23 192.82.90.124

Баян язгууртан байх гэсэн чинь энэ Уиллям улстөрждөг, гуйлгачин байна.

Avatar

ene gai odoo yugaa hiij yb anaa. 2023-03-23 103.57.92.186

ene metiin hvmvvs tend yugaa hiij yban daa. zvgeer l shou hiij ner toroo osgoh geed l..

Avatar

Хотын уугуул иргэн 2023-03-23 192.82.67.78

Энэ халзан толгойгоор дутаж гэнэ. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг.

Avatar

Зочин 2023-03-23 188.162.254.83

УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Багм 2023-03-23 202.126.90.82

хунтайж сайн бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж