Хунтайж Уильям Украин-Польшийн хил дээрх цэргүүдтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2023.03.23-нд нийтлэгдсэн

Хунтайж Уильям Украин-Польшийн хил дээрх цэргүүдтэй уулзав

Хунтайж Уильям Украин-Польшийн хил дээрх цэргүүдтэй уулзав

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хунтайж Уильям өчигдөр /2023.03.22/ ховор бөгөөд гэнэтийн айлчлал хийж, Украин-Польшийн хил дээр очлоо. Тэрбээр хилийн ойролцоо байрласан британи, польш цэргүүдтэй уулзаж, Украины ард түмний төлөөх хамтын ажиллагааг нь сайшаасан байна.

Хунтайж Уильямс эхлээд Ржешов дахь хамгаалалтын гуравдугаар бригадын баазаар зочилж, Польшийн Батлан хамгаалахын сайд Мариуш Блашчактай уулзав. Мөн цэргийн техник хэрэгслийн үзэсгэлэнг үзэж сонирхжээ. Дараа нь Их Британийн зэвсэгт хүчнийхэнтэй уулзаж, польш хамтрагчидтайгаа хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар нь сонссон байна. Украины ард түмний төлөөх үйл хэргээр дамжуулан Их Британи, Польш улсуудын харилцаа улам бэхжиж байгааг тэр онцолжээ.

Уэльсийн хунтайж Уильямс болон түүний эхнэр Кэтрин нар 2017 онд хамгийн сүүлд Польш улсад айлчилсан.

Хилийн бүсэд айлчилсныхаа дараа тэрбээр Варшавыг зорьж, дүрвэгсдийн хуарангийн нөхцөл байдалтай танилцав. Варшав дахь дүрвэгсдийн хуаранд 300 орчим хүн бий. Дайн эхэлснээс хойш найман сая гаруй украин хүн эх орноосоо дүрвэсэний 1.5 сая нь Польш руу дүрвэсэн гэж тооцоолжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж