Залуу судлаачдын заавал очих эвент - Explore and create | News.MN

Залуу судлаачдын заавал очих эвент – Explore and create

Залуу судлаачдын заавал очих эвент – Explore and create

Монголын залуу эрдэмтдийн холбооноос дижитал эриний шинэ бүхнийг эрэлхийлэгч, шилдэг залуу судлаач, эрдэмтдийнхээ дунд уламжлал болгон зангиагүй уулзалтыг 2017 оноос хойш тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн зангиагүй уулзалтыг EXPLORE and CREATE уриан дор залуу эрдэмтэн судлаачдад өөрсдийн судалгааны ажил, шинэ санаа болон инновацийн бүтээлүүдийг хэрхэн асуудал шийдвэрлэх шийдэл болгон хувиргах буюу бизнес болгох тухай энтрепренерийн сэтгэлгээ болон нэтвөркинг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог юм.

Тус арга хэмжээнд чимэг нэмж, Монгол Улсын шинжлэх ухааны академи болон Дэлхийн гуравдагч орнуудын шинжлэх ухааны академийн Шилдэг эрдэмтэн, академич, шинжлэх ухааны доктор (Sc.D) Ж.Тэмүүжин болон Монголын үндэсний маркетингийн холбоо ТББ болон "Стартап Маркетинг Спэйс" ХХК-н үүсгэн байгуулагч, ТУЗ-н дарга, Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа нар хүндэт илтгэгчээр уригдаад байна.

EXPLORE and CREATE зангиагүй уулзалтыг Олон улсад ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн монголын цорын гарц дижитал энтрепренер их сургууль Санхүү эдийн засгийн их сургууль болон Монос группын гарааны бизнес, төсөл хөтөлбөрүүдийг хөгжүүлэгч Inno HUB хамтран зохион байгуулж байна.

ХЭЗЭЭ: 2023 оны гуравдугаар сарын 25-ны 17:00-20:00 цагт

ХААНА: СЭЗИС-н С байр, 4 давхар, хурлын зааланд

Дэлгэрэнгүй мэдээллийг 80991878 дугаар болон Монголын залуу эрдэмтийн холбооны албан ёсны хуудас Mongolian Young Scientist’s Association /https://www.facebook.com/www.mysa.mn/-с авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-23 85.233.56.132

Судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудын чуулган юм бол нэр, хаягаас нь эхлээд боломжтой бүх нэр томьёог нь монголоороо бичээч. Монголоо алдсан амьтдыг өөгшүүлэх гээд байдаг нь зөв үү? ШУА-д хэлний хүрээлэн, хэлний эрдэмтэд байдаг биз дээ?! Эсвэл ШУА бодлогоор монгол хэлийг хэрэглээнээс түлхэн гаргах гээд байгаа юм уу?

Avatar

Зочин 2023-03-23 103.212.117.139

Илтгэлийн сэдэв гэх юм алга. Зүгээр л цаг үрсэн шоу л байна.

Avatar

Зочин 2023-03-23 192.82.85.125

Энэ зөв арга хэмжээ. Манай академичид ийм санаачилгатай ажиллах хэрэгтэй шдээ. Зарим нь ёс зүйн асуудалд орооцолдоод нэр нүүрээ барсан байх юм. Ичих мэдрэмжгүй

Avatar

зочин 2023-03-23 202.70.34.115

ямар ч үр дүнгүй , хоол зарах арга чинь одоо хоцрогдсоон………………….Золоо авгай минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж