Автобусаар зорчих иргэдийн тал нь үнэгүй явснаас алдагдал өсч байна

Хуучирсан мэдээ: 2023.03.23-нд нийтлэгдсэн

Автобусаар зорчих иргэдийн тал нь үнэгүй явснаас алдагдал өсч байна

Автобусаар зорчих иргэдийн тал нь үнэгүй явснаас алдагдал өсч байна

Нийтийн тээвиийн салбарт энэ оноос эхлэн парк шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлж байгаа талаар нийслэлээс мэдээлсэн. Гэсэн ч тус салбарын алдагдал гурав дахин нэмэгдэж 200 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна. Алдагдал өсөх шалтгаануудын нэг нь шинээр үйлчилгээнд нэвтрүүлж буй цахилгаан автобус аж. Учир нь тус автобусыг цэнэглэх зардал хэт өндөр байна.

Тиймээс энэ жилдээ багтаж нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тасалбарын үнийг нэмэх талаар албаныхан ярьж эхэлжээ.

2017-2018 онд нийтийн тээврийн алдагдал 50 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан бол өнөөдөр ийнхүү 3-4 дахин өссөн байна. Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтэц хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн “Нийтийн тээвэрт тулгамдаж байгаа гол асуудал бол цалин хөлс, түлшний үнээс шалтгаалсан алдагдал. Дэвшилтэт технологиудын тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэмэлтээр оруулах тутамд дагаад үнэ, өртөг зардал нэмэгдэж байна. Мөн нөгөө талдаа үр ашиггүй зардлыг танах, багасгах шаардлагатай. Үүнээс гадна хамгийн чухал нь нийтийн тээврээр зорчих төлбөр.

Автобусаар зорчиж байгаа нийт иргэдийн 50 хувь нь үнэ төлбөргүй зорчиж байна.

Тиймээс төлбөргүй зорчилтын үр дүнг тооцох шаардлага мөн үүсч байгаа юм. Энэ асуудлыг 2023 ондоо багтааж шийдвэрлэнэ” гэдгийг онцолсон.

Ямартай ч энэ онд багтаж цахилгаан автобус болон нийтийн тээврээр зорчих тарифт шинэчлэлт хийхийг салбарынхан мэдээллээ. Гэхдээ эхлээд тооцоо, судалгаанд үндэслэж эцсийн шийдвэрийг гаргана гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж