Ч.Хүрэлбаатар: Б.Энхбаяр аа, үгээ олж бур

Хуучирсан мэдээ: 2023.03.23-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Б.Энхбаяр аа, үгээ олж бур

Ч.Хүрэлбаатар: Б.Энхбаяр аа, үгээ олж бур

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын дунд дахин хэрүүл дэгдлээ. Энэ удаад Засгийн газрын тусгай сан буюу Тариалан эрхлэлтийг дэмжих сантай холбогдож буй юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.03.23/ Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтийн 50 хувийг манай нэг Хөдөлмөрийн баатар /Ч.Чинбат/ 14 компаниараа авсан байдаг. Тухайн үед Сангийн яам шалгаж байсан ч чимээгүй болсон. Энэ асуудал ил болоогүй” гэж мэдэгдсэн юм.

Тэр үед Сангийн сайдаар одоогийн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ажиллаж байв.

Б.Энхбаяр гишүүний дээрх тайлбарт сайд Ч.Хүрэлбаатар нүүр хуудсаараа дамжуулан няцаалт хийлээ. Тэрбээр “Засгийн газрын тусгай сангуудад хийсэн шалгалт, түүний дотор Тариалан эрхлэлтийг дэмжих санд хийсэн шалгалтын дүнг нуун дарагдуулсан гээд ээлжит гүтгэлгийг Б.Энхбаяр тарааж сууна. Үгээ олж бурах хэрэгтэй. Тухайн үед Ерөнхий сайд үүрэг өгч хийлгэсэн шалгалтын дүнг олон нийтэд ил болгож байсан баримтыг оруулж байна” гээд олон нийтэд танилцуулж байсан баримтуудаа дахин “цацав”.

Өнгөрсөн өвлийн турш нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны зээлээс болж, сошиалаар хоёр биенээ нүдсэн сайд, гишүүн хоёрын хэрүүл мөддөө зогсохгүй нь бололтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж