Японд хоол идэж байхдаа утас үзэхийг хориглов | News.MN

Японд хоол идэж байхдаа утас үзэхийг хориглов

Японд хоол идэж байхдаа утас үзэхийг хориглов

Японд хоол идэж байхдаа утас үзэхийг хориглов

Токиогийн Такадаобаба нэртэй хорооллыг рамены тулааны талбар гэж нэрлэх нь бий. Тус хороололд Васэда их сургуулиас эхлээд хэд хэдэн сургууль байдаг тул ресторанууд нь оуютнуудаар дүүрэн байдаг аж. Рамен идэх гэсэн хүмүүс хамгийн ихээр төвлөрдөг газар учраас ресторанууд хоорондын өрсөлдөөн ширүүн байдаг.

Тэгвэл саяхан тус хорооллын Дебу-чан нэртэй ресторан нэгэн шинэ дүрэм баталжээ. Энэ нь үйлчлүүлэгчдийг хоол идэж байхдаа утсаараа “Youtube” үзэхийг хориглосон дүрэм юм.

Энэ шийдвэрийг гаргахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, үйлчлүүлэгчид хоолноос илүү утсандаа анхаарал хандуулснаар гоймонгоо халуун дээр нь идэж чадахгүй байна. Хоёрдугаарт, сэтгэлээ зориулж хийсэн рамен нүднийх нь өмнө нялбайж байгааг харах ресторан эзэмшигчид таагүй байжээ. Түүнчлэн, ресторан байнга хүлээлгэ ихтэй байдаг тул үйлчлүүлэгчид аль болох хурдан хоолоо идээд гарах нь чухал юм.

Дебу-чан рестораны шийдвэр Японы соёлын үнэт зүйлс болон нийгмийн хэм хэмжээг хөндсөн. Япон улс нь аливаа хоол хүнс болон тогоочид тун хүндэтгэлтэй ханддаг. Түүнчлэн хоолны газарт хүлээлгэ ихтэй үед бушуухан суудлаа суллаж өгөх нь япон соёлын нэг яах аргагүй мөн.

Хүмүүс энэ шийдвэрийг янз бүрээр хүлээж авчээ. Зарим хүн үүнийг алга ташин хүлээж авсан бол зарим нь Дебу-чаныг эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-03-23 64.119.26.180

Хоол идэх үедээ утөс үзүүл хоол шингэхгүй

Avatar

Зочин 2023-03-23 203.98.76.4

KKKK SAIKHAN ARD TUMENSHU

Avatar

Зочин 2023-03-23 188.162.254.83

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая

Avatar

Зочин 2023-03-23 202.21.127.142

Хэт халуунаар нь идүүлэх гээд байн уу, япон ч ходоодны хавдраар дэлхийд тэргүүлдэг орон шүү.

Avatar

Зочин 2023-03-23 66.181.177.157

Хоёр таашаалыг зэрэг эдлэх үү? Нэмээд секс хийвэл болох юм биш үү? Эсвэл бие засангаа хоол идэж утас үзэх үү?

Avatar

Зочин 2023-03-23 202.131.225.53

хүнийхээ эрүүл мэндиг бодсон л шийдвэр байна,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж