Үе, үеийн парламентаас муу нэр, луу дансаараа өнөөгийн 76 хар түүх болж үлдэх нь гарцаагүй. Төсвийн мөнгө хаана төвлөрнө, түүнийг нь тоносон, төрийн өмчит ямар компани байна, түүнээс хулгайлсан нь өнөөдөр Төрийн ордонд сууж байна.
Өнгөрөгч хоёрдугаар сард АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн УИХ-ын зургаан гишүүнийг яллагдагчаар татаж байгаагаа зарласан.
1.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг хахууль өгөх гэмт хэрэгт
2.УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих
3.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,
4.УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
5.УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан
6.УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан бол “Ажнай” Д.Бат-Эрдэнийг хөрөнгө завшсан гэх асуудлаар хууль шүүх дуудсан юм.
Тэгвэл Хөгжлийн банкны хэрэгт прокуророос байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн нэрийг шүүхээс зарласны дотор
7.УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,
8.УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,
9.УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг мөн эрх мэдэл алба тушаалын байдлаа урвуулан ашигласан
10.УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа юм.
Түүнчлэн АТГ-аас анх зарласан 17 сэжигтний дотор УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн / хэргийг хэрэгсэхгүй болгосон/, Б.Баттөмөр нарыг нэрлэж байв.
НЭГ.
Засгийн газраас зарласан таван “Ш” ажиллагаанд УИХ улс төрийн дэмжлэг үзүүлэхээ Г.Занданшатар мэдэгдсэн. Тиймээс энэ хаврын чуулганаар авлигын эсрэг цогц реформ хийхээр Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулиудыг болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлахаар төлөвлөжээ. Ингэснээр авлига буурна, авлигачид цөөрнө гэж спикер нь, эрх баригч нам нь тооцжээ. Гэвчиг хууль батлахаар авлига буурдаг бол аштай юу.
Хууль санаачлагчид нь ёс зүйгүй бол баталсан хуулиуд нь нийгмийг харилцааг зохицуулж чадахгүй. Хуулийн амин сүнс нь ёс зүй, ёс суртахуун гэвэл… Иймээс надад нэг асуулт байна, авлигын эсрэг реформ хийх ёс суртахуун /эрх/ авлигатай нэр холбогдсон УИХ-д бий юу?!
ХОЁР.
Хууль хоёр нүүртэй байж болохгүй. Хууль тогтоогчид нь хоёр амтай, хэрэгжүүлэгчид хоёр стандарттай байж бүр болохгүй. Тэгвэл авлигагүй нийгмийг бүтээх Ардын намын, Л.Оюун-Эрдэнийн амбиц талаар болно. Авлигагүй нийгмийг бүтээхэд хуулиас гадна хамгийн чухал нь ёс суртахуун. Ёс зүйг иргэдээс илүү эрх мэдэлтнүүдээс нэхэж байж л нийгэм эрүүлжих юм. Өөрөөр хэлбэл, спикерийн яриад байгаа төрийн албан хаагчийн ёс зүй төрийн ордноос, түүний танхимаас эхлэхгүй бол мянган сайхан хууль батлаад нэмэргүй. Тэр тусмаа авлигыг үл тэвчих үүрэгтэй хүмүүс нь энгийн иргэд биш эрх мэдэлтнүүд байх учиртай. Эх нь булингартай бол адаг нь булингартай. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй ч гэдэг.
Иргэд эмнэлэгт хүүхдүүдээ үзүүлэхдээ арын хаалга, авлигын тухай ярьж байгаа бол үүнд Ардын нам л буруутай. Ардчилал ялснаас хойшхи 30 гаруй жил Ардын нам албан тушаал, эрх мэдлийн хувьд Алтангадас шиг л зоолттой явж ирсэн билээ.
ГУРАВ.
Япон, Германы Сингапурын парламентыг, тэдний хөгжлийг Монголын улстөрчид жишиг болгон ярих дуртай. Тэнд ёс суртахуун хуулийн хэмжээнд мөрдөгддөг. Тэгвэл Монголд хууль гуулийн хэмжээнд яригддаг. Хууль зөрчсөн жирийн иргэн хариуцлагаа хүлээдэг бол хулгай хийсэн төрийн сайд, дарга нар, УИХ-ын гишүүд хариуцлагаас мултардаг нь Монголд жирийн үзэгдэл, жишиг явдал болсон.
Хэрэвзээ, Японы парламентын гишүүд авлигатай нэр холбогдсон төдийд аль хэдийнэ ард иргэдээсээ уучлалт гуйгаад албан тушаалаасаа огцорчих байв.
Харин Монголд эрүүгийн гэмт хэргийн баримт, нотолгоо нь байсаар атал “гүтгэсэн, гүжирдсэн” гээд гүрийчихнэ. Иргэдээсээ ичих булчирхай, хуулиас айх ёс суртахуун тэдэнд алга. УИХ-аас баталсан хуулиа зөрчдөг нь улстөрчид өөрсдөө болцгоосон. Ёс суртахуун үгүй цагт хууль чангарсан ч хулгай зогсохгүй. Монголд өнөөдөр 700 гаруй хууль хэрэгжиж байна. Гэтэл хулгайн хэргийн тоо улам өссөөр. Хулгайлсан мөнгөний хэмжээ нь их наядаар тоологддог болжээ. Бүгдийг хуулиар зохицуулах боломжгүй. Хууль чангарах тусам хулгай нарийсна гэдэг. Иймээс УИХ авлига, хулгайтай нэр холбогдсон Т.Аюурсайхан нарын 10 гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох нь цаг үеийн, нийгэм улстөрийн шахалт, шаардлага болов. Төсвийн хулгай, төрийн хулгайчидтай тэмцэхэд Монголд олдсон хууль биш монголчуудад өлдсөн ёс суртахуун чухал болжээ.
Зочин 2023-03-23 103.26.194.155
ундармаа гээд цайрсан нэг гишүүн байнаа
Unshigch 2023-03-23 90.188.54.82
Эдгээрээс гадна энэ УИХ бүгд хулгайчид. Мөн өмнө нь албан тушаалаа ашиглан хууль бусаар хөрөнгөжсөн, одоо нуугдаад, ард түмний толгой дээр зайдалсан , сэтгэлгүй олон хулгайчуудаа бас ил гаргаж, хөрөнгийг нь хурааж, хариуцлагад татах хэрэгтэй.
Зрчин 2023-03-23 43.242.243.158
Хамгийн их хулгайч,авилгачтай УИХ гэээд байсан үнэн
Зочин 2023-03-23 202.131.225.242
УИХ ын гэж луйварчдын бөөгнөрөлийг хурдан тараах шаардлагатай байна. Төрийн эрхийг АН д шилжүүлэхгүй бол МАН гарууд бол нүүрс цэс алт хүдэр болон бүх сангуудыг хуу хаман долоохоос өөр ажил хийдэггүй. Сайд нэртэй саад нар нь хулгай хийх зориготой юм хийнэ. үхэрт ээмэг машинд чип гэх мэт. Мангарууд зайлцгаа. явж явж АН аас шийдэл гардаг шүү.
Зочин 2023-03-23 66.181.191.39
Ж.МӨНХБАТЫГ одоо хилээр нэвтрүүлж оргуулан зугтаалгана.
Зочин 2023-03-23 192.82.67.78
Одоогийн УИХ- ыг тарааж бүгдийг нь шалгах хэрэгтэй
Зочин 2023-03-23 202.179.21.248
Төрд өмчийг авна гэдэг төрийн томчууд саалийн үнээнийхээ тоог нэмэхээс өөр юү ч биш…
Зочин 2023-03-23 202.21.108.2
улс төрийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй сонгоод л байдаг гарсан нөхдүүд нь хулгайлаад байдаг. тиймээс шал өөр засаглал хэрэгтэй МАН гэдэг ганцхан нам дарангуйлж байна. АН гдг нам тарж бутраад алга боллоо
Зочин 2023-03-23 66.181.182.52
Нөгөөтэгүүр авилгыг илчилж чаддаг УИХ
Зочин 2023-03-23 122.201.22.29
90 оноос хойш өнөөдрийг хүртэл ой гутам төр засгийн нөхдүүдтэй явж ирлээ дээ
Ёстой чадахгүй 2023-03-23 192.82.69.120
Авилгад маш ээлтэй УИХ даа
Зочин 2023-03-23 202.21.105.204
МАН бүгд хулгайч байж гое гое юм ярих юмаа. Хэн итгэхэв дээ. Оюун-эрдэнэ, Хүрэлсүх, Амарбаясгалан эд нараасаа эхлээд бүгд хулгайч шүү дээ. Хулгайчид л шударга ёс ярихаар ой гутаж огиудас хүрэх юм. Өөрсдөө бол ичихгүй, улайхгүй л ярих юм. Эрүүл ухаантай хүмүүс яг мөн үү энэ хулгайчид. Цагаандаа гарсан цайрсан луйварчид шиг л санагдаад байгаам даа. Энэ улс маань хэзээ нар үзнээ. Эмгэнэлтэй
Зочин 2023-03-23 64.119.23.68
Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нтр нь нөгөө Миеэгийнхнээ ээ хамаагүй хол дээр л дээ ! Тэд ч арай хэтэрхий байсыма а !!! МАН дотроос Оюукийн багаас илүү Засгийн Газар гарч ирэхгүй шүү !!! Эд нар л МАН-ын архаг хулгайч нарын бөөрийг гаргаж магадгүй, олон түмэн ингэж горьдоод л дэмжиж байгаа юмшүү !!!
Зочин 2023-03-23 202.179.11.230
Namuud ni hedhen hunii medeld baidag nam geheesee iluu mafia shig baisan. Tegeheer devshuuldeg humuus ni tednii gar hul. Bid ted dundaas ni gaigui ni songoh gej uilee uzdeg baiv.
Зочин 2023-03-23 64.119.23.68
Нүүрсний хулгайчдын нүдий нь сохолцгооёоо !!!
Зочин 2023-03-23 66.181.190.223
Оюунэрдэний ээлжит тархи угаалт. Сүүлдээ тархи угаах савандах ч юмгүй болоод нийгмийн хог шавхруу болдог
Зочин 2023-03-23 192.82.72.20
УИХ авлигын эсрэг чадахгүй. тарсан нь дээр.
Зочин 2023-03-23 103.111.68.3
Хариулт: Авлигачидтай УИХ авлигын эсрэг реформ хийж чадахгүй.