Төрийн ордонд “чогчиго” айлчлав

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Төрийн ордонд “чогчиго” айлчлав

Өнөөдөр Төрийн ордонд Зүүн өмнөд азийн эдийн засгийн форум болж олон орны зочид төлөөлөгчид ордонд айлчилж байна. Тэдгээр төлөөлөгчидтэй зэрэгцэн нэгэн урилгагүй зочин ордонд нэвтэрсэн аж. Түүнийг харсан эмэгтэй гадаадын төлөөлөгч ихэд гайхан зургыг нь авч байв.

Ордонд нэвтэрсэн урилгагүй зочин болох шувууг барихаар хамгаалалтынхан багагүй хичээл зүтгэл гаргасаны эцэст барин авч гэмтээлгүйгээр гаргалаа.  Энэ шувууг адтай сэргэлэнгээр нь Монголчууд эртнээс мэддэг бөгөөд олон янзын дуу гаргаж чаддаг, зурам унаж давхидаг зэргээр шид нь бүрдсэн амьтан гэж үздэг юм. Чогчиго зурамны нүхний нь аман дээр отож байгаад гараад ирэнгүүт нь гэнэдүүлээд суучихдаг аж. Зурам нь айж цочсондоо эргээд нүхээ олохгүй баахан сандарч гүйж байж ямар нэгэн нүх олоод ороход нь л сая нисдэг шувуу гэнэ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж