Ээлтэй Энэтхэгийн рингнээс ДАШТ-ий дахин хоёр медаль хүртлээ | News.MN

Ээлтэй Энэтхэгийн рингнээс ДАШТ-ий дахин хоёр медаль хүртлээ

Ээлтэй Энэтхэгийн рингнээс ДАШТ-ий дахин хоёр медаль хүртлээ

Ээлтэй Энэтхэгийн рингнээс ДАШТ-ий дахин хоёр медаль хүртлээ

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ Энэтхэгийн Шинэ Дели хотод үргэлжилж байна. 2.4 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний долоо дахь өдрийн тулаанууд өчигдөр/2023.03.22/ боллоо.

Энэ өдөр Азийн аваргын хүрэл медальт Л.Алтанцэцэг 48 кг-ын хагас шигшээд Узбекистаны Фарзона Фозиловатай учраа таарч өрсөлдөгчөө 5:0-ээр буулган авч хүрэл медалийн болзол хангалаа. Өдгөө 28 настай тэрбээр ийнхүү ДАШТ-д тав дахь удаагаа оролцож, дэлхийн медальтан болсон бөгөөд өнөөдөр хагас шигшээд Мароккогийн Ясмин Моуттаки, Болгарын Юлианова Асенова нарын ялсантай нь тоглоно.

Мөн 54 кг-ын жинд М.Энхжаргал хагас шигшээд Италийн Олена Савчуктай учраа таарч, өрсөлдөгчөө 5:0 гэсэн харьцаатай дийлжээ. Ийнхүү Л.Алтанцэцэг болон М.Энхжаргал нар Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн медальтан болж буй хоёр, гурав дахь тамирчин болж байна. Тэднээс өмнө гавьяат тамирчин М.Нандинцэцэг 2018 онд мөн л Шинэ Делигийн рингнээс анхны медалийг авчирч байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-23 103.26.194.214

шууд дамжуулалт байсан уу ямар сувгаар байгаа өол

Avatar

Зочин 2023-03-23 202.9.40.228

Алтан медалийн төлөө урагшаа. Амжилт хүсье

Avatar

Иргэн Д 2023-03-23 202.9.40.41

Эмэгтэйчүүд тулалдах хэрэггүйдээ

Avatar

Зочин 2023-03-23 166.198.34.65

Yagaad? Tulaldaj chadahgui emegteichuudiig huchirhiilehed amar gj uu?

Avatar

m 2023-03-23 218.225.239.141

uzbek dasgaljuulagch awchirch beldsen gesen bas nemer bolj b.h shig b.na….ohiddoo bayar hurgiye.,.odoo 5/1 nd boloh eregteichuudiin delkhiin awargad amhilt uzuuleh heregtee

Avatar

Зочин 2023-03-23 122.201.31.107

гайхалтай сайхан тулаан үзүүлсэн дээ , ханаж болохгүй одоо нэг л тулаанд ялалт байгуулвал аврагын төлөө тулаладана даа. алт 100000 $ мөнгө 50000 $ хүрэл 25000 $ шагналын сан ч өндөр …..тамирчидынхаа тулаануудыг харж байхад бас дайчин сайхан болсон бна. мэдээж шүүмжүүд их л бна . за тэгээд энэ хоёр охиноо дэмжээд ………хурай .монголчуудаа нэгдээрэй .

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-03-23 202.21.107.17

Маш их сайн байна…..Эмэгтэй боксчдын бнлтгэл хангалт…Тамирчдыг Жилийн турш бэлтгэл хангах …Байранд байрлуулан бэлтгэлийг нь хангуулах…..Төсвөөс УИХ гишүүний гэр бүлээр ээ гадаадад явдаг зардлаас хасч боксчдын байнгын бэлтгэлийн төсөвийг нэмэх нь зүйтэй…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж