Т.Аюурсайхан нарыг түдгэлзүүлэх хүсэлт Прокурорт иржээ | News.MN

Т.Аюурсайхан нарыг түдгэлзүүлэх хүсэлт Прокурорт иржээ

Т.Аюурсайхан нарыг түдгэлзүүлэх хүсэлт Прокурорт иржээ

Т.Аюурсайхан нарыг түдгэлзүүлэх хүсэлт Прокурорт иржээ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Авлигатай тэмцэх газар өчигдөр /2023.03.22/ Улсын ерөнхий прокурорын газарт хүргэсэн байна.

Уг саналтай Улсын ерөнхий прокурор танилцаж буй ажээ.

Дээрх нэр бүхий гурван гишүүн нь нүүрсний хэрэгт нэр холбогдож, Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулах болсон юм. Гэвч мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал нь саад учруулж байгаа тул түдгэлзүүлэн шалгах шаардлага үүсч буй гэдгээ тус газар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Хуульд зааснаар Улсын ерөнхий прокурор нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. УИХ нь 14 хоногийн хугацаанд багтаан энэ асуудлыг эцэслэх ёстой юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.03.23/ Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, шийдвэрлэнэ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн Мягмар гаригт хуралдан, Ж.Мөнхбат гишүүний хүсэлтийг хүлээн авсан. Нүүрсний хэрэгт нэр холбогдсон гишүүдээс одоогоор зөвхөн Ж.Мөнхбат гишүүн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гарган, УИХ-аар хэлэлцэх гэж байгаа бол бусад гишүүдийн хувьд чимээгүй сууж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Зам тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар одоогоор бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй сууж байгаа. Иймээс АТГ удахгүй дээрх хоёр гишүүний асуудлыг ч хөндөх болов уу гэсэн хүлээлт бас бий.

УИХ-ын хувьд тэр дундаа эрх баригч нам нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдээ хамгаалж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй авч үлдвэл ард түмэн гудамжинд гарч, жагсах болно гэдгээ мэдэгдсээр байгаа. Иймээс эрх баригчдын хувьд энэ удаад Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч, боломж хулгайлсан гишүүдийг хаацайлсан шиг байдлаар хандвал 2024 оны УИХ-ын сонгуульд МАН үсгүй болтлоо хусуулж мэдэх юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүн хогнууд 2023-03-23 202.126.90.86

Прокурорын байгууллага дампуурсан, захиалгаар ажиллана, прокурорын дүү нь ахынхаа нэрийг барьж, хэрэг үүсгүүлэхгүй олон жил аргалж байгаа жишээнүүдийг дурьдвал далай далай. Нэг л өдөр дэлбэлнэ дээ, харж л байгаарай.

Avatar

Зочин 2023-03-23 202.9.41.13

нүүрсний акулуудыг гаргаж ирээч.Хулгайчуудын бүх хөрөнгийг хурааж гудамжинд гаргахаас наана иргэдийн бухимдал намдахгүй ш.

Avatar

Зочин 2023-03-23 64.119.16.147

Гэмт хэргийн бүлэглэл зохион байгуулж богино хугацаанд хөрөнгжсөн Аюурсайхан Хүүкээс ахаа намайг бодоорой гэсэн гэв үү дээ !

Avatar

Үнэн үнэн үнэн 2023-03-23 202.126.90.131

Мөнхбат гэгч хулхины гар даанч өдөр шөнө шиг өөрчлөгдсөн юмаа.угаасаа энийг нүүрсний хулгайтай холбоотой гэж гадуур ярьдаг.Гэрээ хийж өгөөд тонн тутмаас 1.5 доллар нь миний хувь гэдэг юм гэсэн.Бас хурган зальтай өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж шалгагдан ,ээжийгээ гадаад эмчлүүлж бгаа ч гэх шиг.Бултан аргаа олж дээ.Жирийн иргэдийн ээж үхэж бсан ч авч хэлэлцдэггүй манай хуулийнхан яахыг нь харцгаая даа.

Avatar

Зочин 2023-03-23 64.119.23.68

Жаргалсайхан прокурор яаж шарвалзах татвалзахы нь хар"яа, таминь ээ !

Avatar

Зочин 2023-03-23 64.119.17.152

үр дүн л хамгийн гол нь доо. хохирлыг барагдуулахгүй бол тэд нарыг хориод юу олж долоох вэ дээ

Avatar

Зочин 2023-03-23 66.181.178.106

ҮД ЗАМЫН ХАНИАСАА ЗАЙ БАРЬЖ ЖИРИЙН ХӨДӨЛМӨР БҮТЭЭЛЭЭРЭЭ
АМЬДАРДАГ ТҮМЭН ОЛОНТОЙГОО ХҮЧЭЭ НЭГТГЭЖ ТӨР УЛСАА ЦЭГЦЛЭХ ЦАГ ИРСЭН БНА.
АЛАЛЦАХ УРАЛЦАХЫГ УРИАЛАГЧИД ТУС ӨГӨХГҮЙ КОММУНИЗМ ГЭНЭ АРДЧИЛАЛЧ ГЭНЭ ҮҮ
ХИЙ ХООСОН ҮЗЭЛ БОДЛООР ОЛОН НИЙТИЙН ТОДОРХОЙ ХЭСГИЙН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЖ МОНГОЛООР МОНГОЛЫГ ХӨ НӨӨЛГӨХ ГЭСЭН ХОРТОЙ ЯВУУЛГА ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖ БАЙХ ШИГ. БИ МОЛХИ ҮГЭЭ МУНХАГ БОДЛОО ИЛ ХЭЛЛЭЭ. МОНГОЛЫН ЖИРИЙН АРД ТҮМЭНИЙ НЭГ НЬБИ МӨН БОЛМОЙ

Avatar

Өөлд 2023-03-23 66.181.178.106

АРД ТҮМЭН БОСНО РАКААР ҮХНЭ АМЬДРАЛ ЗОГСОНО ДЭЛХИЙ СӨНӨНӨ ГАРИГ ИРЖ МӨРГӨНӨ ГЭХ МЭТЭЭР БИДНИЙ ОЮУНЫ ЕРТӨНЦИЙГ ТОДОРХОЙЛОГЧ ХҮЧНҮҮД АЙДАС ХҮЙДЭСЭЭР ӨДӨР ШӨНӨГҮЙ ДАРАМТАЛСАН ТАМЫН ЦАГ ҮЕ ИРЖЭЭ.
10 Р БОГДЫГ ЗАЛЛАА ГЭЭД ЭНЭ БҮГДЭЭС САЛЖ ЧАДАХ УУ. АРДЫН НАМ БОДЛОГОО ЦЭГЦЭЛЖ УЛС МОНГОЛОО ОЮУН САНААНЫ ДАРЛАЛААС АНГИЖРУУЛЖ ӨГӨӨЧ ТА БҮХЭНД ИЙМ ХҮЧ БАЙМААР САНАГДАХ ЮМ.
ХОЁР ХӨРШӨӨ ХАРААЖ ЗҮХСЭН ХҮМҮҮС БОЛ ЖИНХЭНЭ МОНГОЛЫН АТААТ ДАЙСНУУД .ХУЛГАНА МУУРЫН САХЛААР ОРОЛДОХТОЙ АГААР НЭГЭН БУЙ.
МАН-ЫН БҮРГЭДҮ

Avatar

Зочин 2023-03-23 202.131.225.242

УИХ тарсан нь дээр дээ

Avatar

иргэн.. 2023-03-23 202.21.107.17

Түргэн шийдээд явдаг газар руу нь явуулах…харин залилласан хөрөнгийг нь хурааж бүтэн өнчин хүүхдүүдийн нэмэлт халамжийн тэтгэвэрт өгөх хэрэгтэй…

Avatar

Зочин 2023-03-23 66.181.191.170

Ард тумний уур бухимдлыг битгий л их хэлэгнуулээрэй бух юмны унэ тэнгэрт хадсан амьдрал маш хунд бна шуу дээ ядаж хулгай хийсэн хумуустэйгээ хариуцлага тооцоод хоогоод явах хэрэгтэй шуу дээ ингэхгуй бол ард тумэн босно шуу дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж