Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулснаас хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй Ц.Батзаяа хүүг Турк улсад эмчлүүлэхэд эхний удаад 150 сая төгрөг шаардлагатай талаар аав М.Цогтбаатар нь өчигдөр мэдэгдэж, ард түмнээс хандив хүссэн. Тэгвэл одоогийн байдлаар хүүг эмчлүүлэхэд шаардагдах эмчилгээний зардлын 40 орчим хувь буюу 40 гаруй сая төгрөг цуглараад буй аж.
Хандив бүрэн цугларч, эмчилгээ хийлгэх боломжтой болонгуут Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар хүүг Турк улс руу хүргэх юм.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа “Ц.Батзаяа хүү эрчимт эмчилгээний 12 дахь хоног дээрээ амьсгалын аппаратнаас гарсан. Эмчилгээ үргэлжлэн хийгдэж байна. Хавсарсан нөхөн сэргээх эмчилгээг хийх шаардлага байгаа. ГССҮТ шаардлагатай эмчилгээг хийж байна” гэсэн билээ.
Сануулахад, Ц.Батзаяа хүү нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2023 оны гуравдугаар сарын 08-ны 09:00 цагт хүргэгдэж очсон байдаг бөгөөд эмч “зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын их биеийн хугаралтай, баруун шууны хугаралтай, тархины хүнд гэмтэл авсан байна” гэж оношлон яаралтай тусламжийг үзүүлж эхэлсэн байдаг юм.
Г.ХОРОЛ
Зочин 2023-03-23 202.179.21.206
Муу гахай чинь хүүхэд бүр амьдаар нь сэглээд хаясан байна. Нуруу нь хугарсан гэж мэдээгүй. Амьд үлдсэн ч маш хүнд асуудалтай л болох нь дээ яана.
Irgen 2023-03-23 66.181.161.251
Huihdee yamarch nuhtsuluur b** solioroi, ene bol odoogiin niigmiin asuudal bolson zuil, araar tavilt in huuli bhgui bolhoor huuhenuud davarch bna
zochin 2023-03-23 124.158.107.18
Ene yostoi jinhene huuhdiin eruul mend/gemtleer mungunii toglolt hiij bh shigee, zevuun aav bee, genet garch ireed mungu yariad naadag. Jinheneesee emchluuleed edgehiinmuu, ter gadaadad ni? ergelzeetei l yum bna.Uls bol emnelegtee emchilj bgaa, ene gadaad yavah ni oorsdiin songolt ch geh shig. Mungu nudend ni haragdaad, bas l humuusiin setgel deer baliar toglolt hiij bgam shuu. Hoid aaviin gart huuhdee orhichihood ooroo haachchihsan bsan durak vee.
Зочин 2023-03-23 188.162.254.81
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
Зочин 2023-03-23 202.126.89.113
Бяцхан үр минь муу муухай хэцүү бүрийг даваад босоод ирээрэй. Эрүүл саруул болоод ихийг бүтээгээрэй. Олон олон ах эгч нар нь чамд туслах болноо.
Zochin 2023-03-23 66.181.160.8
Nyalh uriig abrah sain uilst negdeed bga humuust bayarlalaa. Curug comment bicheed bga humuus zugeer l chimeegui bolchih. Ene huuhdiig abarah l chuhal bn.
Зочин 2023-03-23 66.181.178.168
Гэр бүлээ батлуулаагүй бж эмэгтэй хүн хүүхэд гаргаад байгааг л ойлгохгүй юм.Хүүхэд бол гэр бүл болж тоглодог тоглоом биш.Монголд гэр бүл төлөвлөлт гэж юм ерөөсөө бхгүй болсон.Олон гоо сайханы мэс заслын эмнэлэгийн оронд гэр бүл төлөвлөлт сэтгэл зүйн төвүүдийг бий болгомоор юмаа.Сэтгэхүйн өөрчлөлт ямар нэгэн донтолттой хүмүүст зөвлөлгөө мэдээлэл өгч хууль зүйн туслалцаа үзүүлж бх хэрэгтэй бна.
зочин 2023-03-23 192.82.66.30
новшийн аав авга ах хаана байсийн үр хүүхдээ хайхралгүй орхичихоод мөнгө цуглуулаад эхэлж гэнэ
Зочин 2023-03-23 202.55.188.119
Манай хууль хүүхнүүдэд давуу эрх олгож хүүхдийг 100ээжд нь асруулдаг хуультай эцэгт хүүхдээ харахч эрх байхгүй лдээ ээж нь шоронодоо ялзарвал эцэг хүү нэг гэрт амьдарч болно
Зочин 2023-03-23 43.242.242.59
Гадаадын эмнэлэгийнхэн Монголчуудын буянаар их л орлого олох юмдаа. Тэгээд үр дүн нь тийм ч сайн гардаггүй. Олон хүн гадаад оронд эмчлүүлээд нас барсан. Гадныхан сайн торгоодог бололтой. Гэр бүл салалт маш их хор уршигтай хортой үр дагаварт хүргэж байна. Салах л юм бол анхнаасаа хүүхэдтэй болж нэг гэрт ороод яадаг байнаа.
Зочин 2023-03-23 64.119.25.152
хавдар, ямар нэгэн өвчлөл биш. мэдрэлийн судлууд тас тас. хаана тэгж залгадаг болсын. нэг харчий. эмнэлгийн, эмчийн нэрийг хэлчээрэй. ямар тоглолт хийх гээд байгаа юм.
Зочин 2023-03-23 202.179.21.206
Сална гэдгээ хүн яаж мэдэх вэ ? Мэдвэл суухгүй. Тэрний оронд хүнтэй суухдаа сайн шинжиж шинжүүлж бай гэх үү яах вэ . Бас л бүдүүлэг юм болчих байх бусдын санал сонсоно гэхээр.
Зочин 2023-03-23 202.131.235.238
sdanuud mini huuhdee sain har
Зочин 2023-03-23 202.72.245.121
Эвий нялх үр минь хурдан эдгээрэй. Чамд ямар ч буруу байхгүй сахиусан тэнгэр минь. Эдгэрч эрүүл саруул болж амьдралыг гэрэлтүүлж, хар муухайг ялан дийлээрэй.