Ц.Батзаяа хүүг эмчлүүлэхэд шаардагдах төлбөрөөс 40 сая цугларчээ

Хуучирсан мэдээ: 2023.03.23-нд нийтлэгдсэн

Ц.Батзаяа хүүг эмчлүүлэхэд шаардагдах төлбөрөөс 40 сая цугларчээ

Ц.Батзаяа хүүг эмчлүүлэхэд шаардагдах төлбөрөөс 40 сая цугларчээ

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулснаас хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй Ц.Батзаяа хүүг Турк улсад эмчлүүлэхэд эхний удаад 150 сая төгрөг шаардлагатай талаар аав М.Цогтбаатар нь өчигдөр мэдэгдэж, ард түмнээс хандив хүссэн. Тэгвэл одоогийн байдлаар хүүг эмчлүүлэхэд шаардагдах  эмчилгээний зардлын 40 орчим хувь буюу 40 гаруй сая төгрөг цуглараад буй аж.

Хандив бүрэн цугларч, эмчилгээ хийлгэх боломжтой болонгуут Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар хүүг Турк улс руу хүргэх юм.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа “Ц.Батзаяа хүү эрчимт эмчилгээний 12 дахь хоног дээрээ амьсгалын аппаратнаас гарсан. Эмчилгээ үргэлжлэн хийгдэж байна. Хавсарсан нөхөн сэргээх эмчилгээг хийх шаардлага байгаа. ГССҮТ шаардлагатай эмчилгээг хийж байна” гэсэн билээ.

Сануулахад, Ц.Батзаяа хүү нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2023 оны гуравдугаар сарын 08-ны 09:00 цагт хүргэгдэж очсон байдаг бөгөөд эмч “зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын их биеийн хугаралтай, баруун шууны хугаралтай, тархины хүнд гэмтэл авсан байна” гэж оношлон яаралтай тусламжийг үзүүлж эхэлсэн байдаг юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж