Трампын зургийг хуурамчаар хийсэн сэтгүүлчийг "шийтгэжээ" | News.MN

Трампын зургийг хуурамчаар хийсэн сэтгүүлчийг "шийтгэжээ"

Трампын зургийг хуурамчаар хийсэн сэтгүүлчийг "шийтгэжээ"

Трампын зургийг хуурамчаар хийсэн сэтгүүлчийг "шийтгэжээ"

Нью-Йоркийн прокурорууд насанд хүрэгчдийн кино од асан Сторми Даниэлст нууцаар мөнгө өгсөн хэргээр АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг яллах дүгнэлт үйлдүүлэхийн ирмэг дээр байна. Энэ нь АНУ-ын түүхэнд  ерөнхийлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх анхны тохиолдол болно. Олон хүмүүс Трампын баривчилгаа ямар байх талаар таамаглал дэвшүүлж, маргалдах болсон. 

Тэгвэл сэтгүүлч Элиот Хиггинс гэгч хиймэл оюун ухааны программ ашиглан Трампыг баривчилж байгаа болон шоронд хоригдож буйгаар хуурамч зургууд хийн, олон нийтийн сүлжээнд тавьсан нь дуулиан тарьсан. Нийт 50 зургийг Твиттерт нийтэлсэн нь олны анхаарлыг татаж, маш их хандалт авчээ. Элиот Хиггинс нь  нээлттэй эх сурвалжтай эрэн сурвалжлах сэтгүүл зүйн "Bellingcat" цахим хуудсыг үндэслэгч гэдгээрээ алдартай. 

Харамсалтай нь хиймэл оюун ухааны программ  "Midjourney" нь Элиотыг блоклож, Трампын зургуудийг устгасан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-23 202.179.21.206

Олооон жуилийн өмнө хөгжүүлэгчид яг ийм юм болж магадгүй сөрөг тал нь гэж байсан л даа.

Avatar

Зочин 2023-03-23 66.181.161.193

Ардчилал хаөчиваа прампыг яаж байгаанбэ

Avatar

Зочин 2023-03-23 66.181.187.124

Хиймэл оюун ухаан ашиглаж Путиныг Си даргад сөгдөн мөргөж байгаа зураг хийж цахимд тавьсан нь олон орон бас манайд ч тархаж мангаруудд үнэмшсэн. Тэгэхдээ Путины төрийн далбаандаа мөргөж буй зургийг ашигласан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж