Нью-Йоркийн прокурорууд насанд хүрэгчдийн кино од асан Сторми Даниэлст нууцаар мөнгө өгсөн хэргээр АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг яллах дүгнэлт үйлдүүлэхийн ирмэг дээр байна. Энэ нь АНУ-ын түүхэнд ерөнхийлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх анхны тохиолдол болно. Олон хүмүүс Трампын баривчилгаа ямар байх талаар таамаглал дэвшүүлж, маргалдах болсон.
Тэгвэл сэтгүүлч Элиот Хиггинс гэгч хиймэл оюун ухааны программ ашиглан Трампыг баривчилж байгаа болон шоронд хоригдож буйгаар хуурамч зургууд хийн, олон нийтийн сүлжээнд тавьсан нь дуулиан тарьсан. Нийт 50 зургийг Твиттерт нийтэлсэн нь олны анхаарлыг татаж, маш их хандалт авчээ. Элиот Хиггинс нь нээлттэй эх сурвалжтай эрэн сурвалжлах сэтгүүл зүйн "Bellingcat" цахим хуудсыг үндэслэгч гэдгээрээ алдартай.
Харамсалтай нь хиймэл оюун ухааны программ "Midjourney" нь Элиотыг блоклож, Трампын зургуудийг устгасан байна.
Холбоотой мэдээ