Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд ил болгосон талаар өчигдөр /2023.03.22/ салбарын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Энэ үеэр гадаадын шилдэг 100 их сургуульд суралцсан 421 оюутны нэр, эцэг эхийн нэр гэх мэт зээлтэй холбоотой мэдээллийг нийтэд ил болгосон гэв. Боловсролын зээлийн сангийн вэб сайтад байрлах санхүүжилт хэсэг рүү нэвтрэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд Т.Амарсайхан тэргүүтэй өнөөгийн төрийн өндөр албан тушаалтны хүүхдүүдийн талаарх мэдээллийг ил болгожээ. Иргэдийн зүгээс эрх мэдэлтэй дарга, өндөр албан тушаалтны хүүхдүүд энэ зээл, тэтгэлэгт хамрагддаг гэж хардах нь бий. Тиймээс олон нийтэд ил тод болгосон хүмүүсийн мэдээллийг хүргэж байна.
Гадаадын их дээд сургуулий магистр, докторын хөтөлбөрт зээл, тэтгэлэгээр суралцагчид:
- 2020 онд 2.5 сая ам.доллар
- 2021 онд 3.8 сая ам.доллар
- 2022 онд 1.1 сая ам.долларыг дээрх зориулалтаар олгожээ.
Г.ЗАНДАНШАТАРЫН ХОЁР ХҮҮХЭД 106 МЯНГАН ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВСАН Ч ТӨЛЖЭЭ
УИХ-ын дарга Г.Занданшатарын хоёр хүүхэд улсын зээл, тэтгэлэгээр бакалаврын зэргээр суралцжээ. Тодруулбал, түүний хүү З.Алтангэрэл АНУ-ын Калифорнийн их сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр дөрвөн жил суралцахдаа 93 мянган ам.долларын зээл авчээ. Ингэхдээ гэрээний үүргээ биелүүлж, сургалтын төлбөрөө төлсөн гэж бичсэн байна.
Харин түүнй охин З.Должинсүрэн АНУ-ын Калифорнийн их сургуулийг сэтгэл судлалын мэргэжлээр дөрвөн жил сурахдаа 13 мянган ам.долларын зээл авчээ. Мөн зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлсөн гэжээ.
Ш.РАДНААСЭДИЙН ОХИН 165 МЯНГАН АМ.ДОЛЛАР ЗЭЭЛЖ, СУРСАН
Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын таван гишүүний нэг бол Ш.Раднаасэд. Тэрбээр өөрийн охин Р.Сийлэнгээ АНУ-ын Вашингтоны их сургуульд эрхзүйч мэргэжлээр сургасан. Охин нь их сургууль төгссөний дараа Үндэсний Хөгжлийн газарт мэргэжилтэнгээр ажилд орсон талаар зарим хэвлэлээр бичиж байв. Тэгвэл түүний охин Р.Сийлэн Боловсролын зээлийн сангаас 165 мянган ам.доллар зээлсэн байна. Зээлийн төлөлт дуусаагүй байгаа аж.
САЙД АСАН Н.ТАВИНБЭХИЙН ОХИН ЗЭЭЛ АВЧ, ГАДААДАД СУРЧ БАЙНА
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийн охин Аминаа Австрали улсын "Нью Саут Вельс"-ийн их сургуульд хүний их эмчээр дөрвөн жил суралцаж байгаа аж. Ингэхдээ Боловсролын зээлийн сангаас 119 мянган ам.долларын зээл авсан бөгөөд зээлийн төлөлт нь дуусаагүй, хэрэгжиж байгаа гэнэ.
С.АМАРСАЙХАНЫ ХҮҮ СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖЭЭ
Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Английн Бристолын их сургуульд боловсролын менежментээр гурван жил суралцаж байна. Ингэхдээ зээлийн сангаас 27 мянган ам.долларын зээл авсан ч сургалтын төлбөрөө эргэн төлсөн гэжээ. Өнгөрсөн 2021 онд Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон байсан ч хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж байгаагаа Шадар сайд мэдэгдсэн юм. Учир нь олон нийт журам зөрчиж хүүгээ тэтгэлэгт хамрууллаа гэж үзсэн.
Тодруулбал, Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журамд өөрчлөлт оруулсан. Энэ журмаар магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын зээлийн асуудлыг зохицуулдаг байна. Харин С.Амарсайханы хүү 2013 оны наймдугаар сарын 19-ний өдөр баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын хүрээнд бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зээл олгох журмын дагуу тэтгэлэгт хамрагдсан гэж Боловсролын шинжлэх ухааны яамнаас мэдээлж байв.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Т.БАДАМЖУНАЙГИЙН ОХИН Б.ОЮУНБИЛЭГ
УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан, Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэг энэ зээлд хамрагдаж, Канад улсын “Ватерлоо” их сургуульд суралцаж төгсчээ. Түүний охин Б.Оюунбилэг аялал жуулчлалын бодлогын мэргэжлээр хоёр жилийн хугацаанд 32 мянган ам.долларын зээл авчээ. Б.Оюунбилэг нь өөрийнхөө үүсгэн байгуулсан “Түрүү таван эрдэнэ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг гэх мэдээлэл бий.
Харин Т.Бадамжунайг хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар татагдахаас өмнө гадагшаа гарч явсан гэж интерполын шугамаар эрэн сурвалжилна гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн юм. Тэрбээр 2018 онд Замын-Үүд боомтоор гадаад руу гарсан гэх мэдээллийг хуулийн байгууллагаас өгч байв.
ЦЕГ-ЫН ДАРГА АСАН Д.САНДАГ-ОЧИРЫН ОХИН 15 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧЭЭ
ЦЕГ-ын дарга асан Д.Сандаг-Очир хурандаагийн охин С.Хишигбаяр нь Сингапур улсад АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн аж. Ингэхдээ хоёр жилийн хугацаанд 15 мянган ам.долларын зээл авчээ. Д.Сандаг-Очир хурандаагийн хувьд 2012 онд ажлаа хүлээлгэн өгч, тэтгэвэртээ гарсан байдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ 32 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧЭЭ
Дархан-Уул аймгаас сонгогдсон МАН-ын гурван гишүүний нэг нь Г.Дамдинням бөгөөд энэ танхимдаа шинэ, бас залуу гишүүндээ орно. Нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжилтэй ч 2008 оноос тэр Байгаль орчны сайдын зөвлөхийн ажлаар улс төрийн гараагаа эхэлж байжээ. Сайдын зөвлөх, проректор, судлаач гээд боловсролын салбарт ажиллаж байсан тэрбээр гэнэтхэн л 2020 оны сонгуулиар гарч ирсэн юм.
Тэрбээр МАН-ын попуудын тэргүүн эгнээнд явах болсон. Түүгээр ч зогсохгүй түүнийг сагсуу нэгэн гэж дарханчууд жиг жуг гэлцэх болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням 2013-2016 онд Канад улсын Бритиш Колумбын их сургууль, уул уурхайн засаглал, бодлого судлалын магистраар хоёр жилийн хугацаанд 32 мянган ам.долларын зээл авч суралцаж, төгсчээ.
Ингээд Боловсролын зээлийн сангаас зээл авсан олны танил, албан тушаалтнуудын мэдээллийг хүргэе.
- УИХ-ын гишүүн Лүндээжанцангийн хүү Л.Мөнхдэмбэрэл Япон улсын Ази Номхон далайн их сургуулийг менежерийн чиглэлээр хоёр жил суралцаж, 32 мянган ам.долларын зээл авчээ.
- Пүрэвжавын Сайнзориг Австралийн "Нью Соүф Вэйлс" их сургуулийг байгаль орчны эрх зүйн чиглэлээр хоёр жил суралцаж, 16 мянган ам.долларын зээл авчээ.
- “Наран” группийн ерөнхийлөгч С.Болдхэтийн охин Б.Хулан АНУ-ын Нью-Йоркийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр нэг жил 6.9 мянган ам.доллараар сурчээ.
- УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг ХБНГУ-ын Бонны их сургуульд гурван жил суралцаж, 6.5 мянган ам.долларын зээл авчээ.
- Доктор, профессор С.Дуламын Д.Бум-Очир Английн Кембрижийн их сургуулийг нийгэм соёлын антропологи чиглэлээр гурван жил суралцаж, 48 мянган ам.долларын зээл авчээ.
- Норовсамбуу Удаанжаргал АНУ-ын Өмнөд Дакотагийн их сургуулийг хүний нөөцийн удирдлагын чиглэлээр хоёр жил сурахдаа 32 мянган ам.долларын зээл авчээ.
- Гомбожав Занданшатар Нидерландад Маастрихтын удирдлагын сургуулийг 1.5 жилээр 6 мянган ам.доллараар, Ж.Энхбаяр гишүүн мөн тус улсад ижилхэн сургуулийг 1.5 жилээр зургаан мянган ам.доллараар сурчээ.
- УИХ-ын гишүүн асан Т.Гандийн охин Г.Бөртэ-Үжин Сингапурын Раффлес академийг худалдааны чиглэлээр гурван жил 16 мянган ам.долларын зээлээр сурчээ.
- Чинчулууны Алтаннар АНУ-ын Флоридагийн их сургуулийг хэрэглээний математикаар хоёр жилийн хугацаанд 48 мянган ам.доллар зээлжээ.
- Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Дэлгэрийн Гарди нь ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат академид хуульч мэргэжлээр хоёр жилийн хугацаанд суралцахдаа 16 мянган ам.долларын зээл авч, 2016 онд төгссөн байна.
- Хурцын Намуун Канад улсын Бритиш Колумбын их сургуулийг философийн мэргэжлээр дөрвөн жил суралцаж байгаа бөгөөд 72 мянган ам.долларын зээл авчээ.
саруул 2023-03-23 147.143.43.51
нэрстэй линк нь байхгүй биз?
Зочин 2023-03-23 59.153.86.152
Хичнээн баян болсонч өлөн зан нь арилдаггүй юм байна,
Зочин 2023-03-23 150.129.140.5
хулгайчууд мөнгөө төл, бусад хүмүүс тэр мөнгөөр ЧИНЬ сурах ёстой, хулгай занданшатар АА,
zochin 2023-03-23 103.12.191.126
Tusniig ni yaj medeh uu. Manaid huuli juram ni uilchildeg biluu.
Зочин 2023-03-23 64.119.29.111
цааш нь нэм дээ
Зочин 2023-03-23 103.57.95.184
Номоор нь хөөцөлдөхөд олдоггүй зээл. Хүүгүй зээл. Эргэн төлөгдөхгүйгээр хаагдаж болдог тэтгэлэг.
Иргэн 2023-03-23 192.82.86.218
Өөрсдөө Ядуурруу түлхчиээд — Бас бүх Улс ийм бна гэчихмаа !!!!!!!Ёстой өөдгүй Луйварчид !!!! Жирийн иргэд ийг биш м– эд нарийг Шоронд хориоч !!!!!!! Шүүх одоо ямараа харуулж дээ!!!!!! хэхэхээээээ
Иргэн 2023-03-23 192.82.86.218
Ийм уваагүй Новшнуудийг Зайлуулаач – Толгойгнь илээд дээрээ баалгаад байгаадбайх уу??????Ёстой – илэрдэгүй далдлагдсан юм байхгүй гэж Энэ !!!!! Бүгдийг Огцоруулж шүүрд !!!!!
Зочин 2023-03-23 124.158.120.30
эрх мэдэлтнүүд төсөвын мөнгийг сайн ашиглаж байна шүү одоо бүүр өндөр төвшинд ашиглаж байна энэ санг хаах хэрэгтэй эгэл ардын хүүхэд сурч чадахгүй юм чиньв эрх мэдэлтнүүд хүүхэд ээ өндөр хөгжилтэй оронд 4 жил амьдруулан эх орон доо ирээд зөөлөн суудал суухыг хүсэн
Зочин 2023-03-23 1.230.76.219
махн ын дарга нар мангуу юмнууд байсан хүүхдүүд нь ч гэсэн тэнэг тийм болоол монгол ядуу бууурай хоцрогдсон орон байна. өндөр хөгжилтэй орон болохын тулд ийм арга замгүй мал шиг зүгээр хэвтээд байдаг юм биш ухаалаг зөв төлөвлөгөө эрэгтэй байдын мангарууд аа хохь нь яах гээ тархигүй хулгайч нарыг сонгодог юм. онц сурдаг та нараас дээр тархитай хүмүүс байгаа
Зочин 2023-03-23 1.230.76.219
соц үед ч дарга нарын хүүхдүүд л олигтой дээд сургуульд явдаг байсан. дараа нь арлчилсан нам гарч ирсэн бас адилхан дарга нарын хүүхдүүдийг л гадаад сургуульд явуулдаг болсон . тэд нар нь яасан ч тархи муутай юм. монголын хөгжил маш муу байна хэн ч хөгжүүлэхгүй хөгжүүлэх тархи байхгүй . тархитайнуудад нь зам тавьж өгөхгүй гадаад руу хөөж алдаад дуусчээ.
Уур минь хүрч бна 2023-03-23 202.126.90.147
Энэ хүмүүс сургалтын төлбөрөө буцааж төлөхгүй бол Монголоос минь зайлж далдын далд ороосой. Бурхад минь ээ эдгээр хүмүүсийг Монголын ард түмний өмнөөс гэсгээн цээрлүүлж, тамд унагаагаарай, гуйж бна. Шуналын туламнууд үйлийн үрээ эдэлнэ дээ. Ард иргэдээ яаж ядуу дорой тэнэг байлгахыг сурж ирсэн байхдаа бодвол…
Иргэн 2023-03-23 64.119.31.71
Амарсайхан ичих ххрэгтэй штэй. Бүр 2 сургуулийн зээлд хамрагдчихсан. Сураагүы ч гсн яахаараа эхнийхэд сурчихаад дараагийнхад бүр өөр мэргэжлээр зээл авч бдаг. . Ихэнхэд хөөцөлдөөд нэг ч зээлмолдохгүй бхад. Хулгайч нар гэдэг нь бүр нотлогдоод байх юм.
Зочин 2023-03-23 202.72.245.121
харахаас бөөлжис хүрмээр хар сэжгүүд
иргэн 2023-03-23 192.82.83.50
БШУ-ны сайд боловсроын чанар багшийн мэдлэг чадвар багшийн нэр хүнд ажил мэргэжилдээ тогтвор суурьшилтай ажиллах талаар санаа тавьж ажиллахын оронд сенсаац дэгдээж попорч ажиллах юмаа. Энэ нь боловсролын салбарт хортой, үр дүнгүй ажил болно. Хөдөөнийхөн болоод ядуу айлын хүүхдүүд энэ боловсролын зээлийн сангийн талаар ойлгот ч байхгүй учраас мэдээлэлд ойр байгаа хүмүүс авах нь аргагүйш дээ. Жирийн ардуудын хүүхдүүдийг хөсөр хаясан боловсролын тогтолцоо байгаа учраас ийм зйүл болж байгаа.
үг 2023-03-23 66.181.166.134
японы нэг өндөр албан тушаалтан зуслан руугаа албаны машинаар явсныхаа төлөө уучлал гуйж огцорч бсан санагдахын? Япон лугаа хөгжье!
ёстой хэлэх үг алга 2023-03-23 66.181.166.134
манай X Богдын аав 48к доллар зээлжээ, эмэг эх нь Хөгжлийн банкнаас зээл авчихаад ханшийн зөрүү гээд үлдэгдлийг нь төлөхгүй бгаа билүү?
Зочин 2023-03-23 66.181.191.39
Зээлээ төлсөн гээд байгаа нөхдүүд аягүй л бол энэ асуудал сөхөгдмөгц саяхан л төлж барагдуулсан байгаа даа, зээлээ хэзээ төлсөн цаг хугацааны мэдээллийг ил тод болгомоор юм. Угаасаа энэ зээл болон Хөгжлийн банкны зээлийг төлөхгүй гэсэн санаатай авсан олгосон зээлүүд шүү дээ, асуудал хөндөгдөгдөөгүй бол бүр төлөхгүй санаатай авсан зээлүүд. Хөнгөлөлттэй зээлүүд болох дээрх 2 зээлээс гадна бас ЖДҮ зээлийг мөн л улс төрийн эрх мэдэлтнүүд авсан байдаг. Цөлмөж болох бүхнийг гүйцээжээ. Энэ шунал нь
Зочин 2023-03-23 66.181.191.39
Энэ шунал нь хэзээ нэг дуусаж монголын ард түмний нуруу тэнийх юм бол доо хөөрхий.
Зочин 2023-03-23 202.179.21.206
Бүгд мөнгөтэй байж хүүхдийнхээ төлбөрийг хийдэггүй нь сонин. Өөрсдөө учраа ол гэж орхисон гэхэд зээлд шалгардаг нь сонин.
Мэнгэт хогийн зулбасага Анхбаяр где? 2023-03-23 64.119.21.63
Хятадын тагнуул мэнгэт Ц.Нямдоржийн зулбасага Анхбаярын төлбөрийг хурдан төлүүлж ав
Зочин 2023-03-23 64.119.21.63
Болдхэтийг увайгүй шуналтан, юм үзсэн шинжгүй хогийн амьтан гэж худалдагч нар нь хэлдэг юм билээ. Хүүхдээ өөрийн мөнгөөр сургачихгүй шуналтай хог. Төлбөрөө хүү, алдангитай нь хамт төлүүл.
Зочин 2023-03-23 66.181.160.121
Төрийн мөнгө = Эзэнгүй мөнгө!!! Гадаадын сургуульд сургах төлбөрийн зарцуулалтыг жинхэнэ ёсоор шилэн болгож, байнга нийтэд ил байлгадаг болохгүй л бол ямар ч баян хүн эзэнгүй мөнгөнд гар дүрэхийг л бодно шдээ?!! Гол нь хүний шуналдаа биш, улсын мөнгийг зргоор үрэх боломжтой байлгасны хар гай!!!!!
Зочин 2023-03-23 103.229.122.43
Ёстой нэг хүүрнүүд юм аа, Улс өрөнд орж дампуурах нь аргагүй юм даа, ер нь энэ зээлийн САН г татан буулгасан дээр.,
Зочин 2023-03-23 202.9.40.129
Энэ хулгай нар хүүхддүдээ хүртэл улсын мөнгөөр сургаж арай чдээ энэ МАН үнэн юм гэж бна уу бүгдийн огцоруулж сонгууль явуул арай юү
Зочин 2023-03-23 202.9.46.14
МАН + АН+++++ гээд явнаа.
Зочин 2023-03-23 72.143.205.29
bas E Oyut gej hun uruu tulnu uu canada dahi mongol huudiin holboonoos shaardaj bn
Зочин 2023-03-23 72.143.205.29
kanadad bdag Norfen geed colleged sursan bh B Khulan A Saruul B Batbayar N Gantulga geh humuus uruu tul canada dahi mongolchuudiin holboonoos shaardaj bn
Зочин 2023-03-23 202.9.47.22
Энэ асуудлыг мөн ч олон ярьж байгаа даа. Харамсалтай нь одоогоор л лав хариуцлага хүлээлгэсэн 1ч юм алга. Төрийн алба хашиж байсан сургуулийн захирал,эмнэлэгийн эмч дарга нар улсын газрыг зарж идсэн асуудал маш олон байдаг. Шударга ёсыг тогтоохгүйгээр Монгол улс хөгжихгүй,дээр нь олон сөрөг муу үр дагавартай асуудлууд үүссээр байна.
Ха 2023-03-23 139.5.218.135
Тавилангаа дагах байхдаа
Зочин 2023-03-23 71.191.159.110
Дандаа мөнгө багатай хүмүүс зээлж суржээ. Болж болж хөөрхий. Өөр хэлэх үг үнэндээ алга.
Манай богдын аав 2023-03-23 122.201.31.188
Манай богдын аав бас тууж явна
Зочин 2023-03-23 202.9.46.136
цөлмөж болох бүх боломжийг үе удмаараа цөлмөх юм аа . Одоо ач зээгээ явуулаач лалруудаа .
Зочин 2023-03-23 150.129.140.12
tuhai ued tavinbeh said baigaagui shuu
Зочин 2023-03-23 64.119.23.247
Үхэж байсан МАН новшнууд
Мөнхжин 2023-03-23 192.82.85.2
Мөнхжин бас авсыншдлээ
Зочин 2023-03-23 192.82.67.78
зүсээ хувиргасан авилгачид. Бүгдийг нь хөөж явуулаач адгын муу шаарууд
Зочин 2023-03-23 220.108.217.252
НААД ЗЭЭЛ ЧИНЬ ЭНГИЙН ИРГЭДИЙН ХҮҮХДЭД ОЛДОХ НЬ НҮДНИЙ ГЭМ, ДАН МАН-ЫН УИХ, ЗГ-ЫН ГИШҮҮД, ТОМ ДАРГА, НӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮСИЙН ХҮҮХДҮҮД АВДАГ,ЗӨВХӨН ТЭДЭНД ЗОРИУЛСАН САН Ш ДЭЭ, ГАДААДАД СУРЧ ТӨГСЧИХӨӨД ИРЖ 5 ЖИЛ АЖИЛЛАЖ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ НЬ БАЙТУГАЙ ИРЭХГҮЙ ТЭНДЭЭ ШИНГЭЭД АЛГА БОЛНО, ЗЭЭЛЭЭ Ч ТӨЛӨХГҮЙ,ЭРДЭНЭТИЙН ЗАХИРАЛ ХУЛГАЙЧ БАДАМСҮРЭН ГЭХЭД ҮЙЛДВЭРЭЭС 100 САЯЫГ ХУЛГАЙЛЖ ХҮҮХДЭЭ ГАДААДАД СУРГААД ХУЛГАЙЛСАН 100 САЯА Ч ТӨЛӨӨГҮЙ, ХҮҮХЭД НЬ Ч ИРЭЭГҮЙ ГЭЖ БГАА,БҮГДИЙГ ИЛ БОЛГОЖ ЗЭЭЛИЙГ НЬ ТӨЛҮҮЛ.
Зочин 2023-03-23 66.181.161.134
Энгийн нэг айлын хүүхэд хичээж сайн сурсан ч энэ тэтгэлгийг мөрөөдөөд хэрэггүй. учир нь аав ээж нь танил талгүй, ажилтай боловч цалингаас цалингийн хооронд амьдардаг.
Зочин 2023-03-23 202.179.21.206
Очоод асуухаар тийм юм байхгүй гээд гаргадаг байсан. Одоо бодоход төрийн алба гэхэд маш муу хариулт өгч байсан.
Зочин 2023-03-23 150.129.143.228
Лүндээжанцан гэж нэг дорой цариалсан н**ш гэмгүй цариа гаргаж байгаад хаана л дэл сул юм байна түүнийг аваад кармалчихдаг бна шүү. Шальсан гавьяагүй байж Гавьяат хуульч бас Сүхбаатарын одон хүртэл авчихсан этгээд дээ. Одоо яаж баатар болох вэ гж бодож байна уу.
Zochin 2023-03-23 66.181.161.219
Guilagchilj surchad yun bayan yum shig darvalzdag yum,zz
БЗД-ийн иргэн ... ...... 2023-03-23 202.21.107.17
УИХ тарж …ээлжит бус сонгууль явуулах цаг нь болсон юм биш үү……Занданшатарын хоёр хүүхэд ….яасан шуналтай н**ш бэ…Баянхонгорынхоон ……Энэ задарсан Зандангаа болиулаач ээ…. МАН… үнэн юм байдаг бол эдэнтэйгээ тооцоо хийгээч ээ…..Л.Оюун -Эрдэнэ ерөнхий сайд аа энэ АРИУН явдал мөн үү…… Энэ АРИУН ЯВДАЛ мөн үү МАН аа аа….Тэр мөнгийг нь төлүүлж …ӨНЧИН ХҮҮХДИЙН СУРГУУЛИАС СУРАГЧИД гадаад явуулъя ааааа
Зочин 2023-03-23 202.126.90.94
Танил тал,ах дүү,найз нөхөд,нууц амрагийн хүүхдүүд гэвэл илүү олон байгаа.Хэзээ ч ил болохгүй.Өөрсдөө зуучилж өгсөн нь бүр их.Энэ сангийн дарга нь угаасаа ямар ч толгойгүй,мөнгө хийх гэж очсон татаасны хүн байгаа.
123 2023-03-23 45.117.35.3
ардчилсан намийнхан алга уу дандаа манайхан бид хол илуу дээ ха ха ха
ДЭЭРЭМ, ЛУЙВРЫН ДАВХАРГЫН ЗАЛГАМЖ ҮЕ БЭЛЭН БОЛЖЭЭ 2023-03-23 202.131.248.198
ТЭД ӨӨРСДИЙН ХОЙЧ ҮЕДЭЭ ЯАЖ ХУЛГАЙЛЖ ДЭЭРЭМДЭЖ, ИДЭЖ АШИГЛАЖ БОЛОХЫГ БАГААС НЬ ЗААЖ СУРГААД БЭЛЭН БОЛГОЖЭЭ.
Зочин 2023-03-23 103.14.36.18
Ард иргэдийнхээ боломжийг бүх шатанд хулгайлах юм даа. Сургуульд сурах төлбөрөө хүртэл төлүүлнэ, сурж ирээд алжлын байр, албан тушаал, нам дагаад өндөр албан тушаалд томилогдож залгамж халаагаа аваад улс орныг дампууруулна.
Иргэн 2023-03-23 202.126.90.108
Хүүхдүүдээ улсын мөнгөөр сургана, дараа албан тушаалд томилоно, ЖДҮ шаана, Хөгжлийн банкнаас хулгайлна, вагон зарна, тендер хусна, авилга авна, албан тушаал наймаалцана. хууль завхруулна …..Эдэнд чадахгүй юм гэж алга.
Зочин 2023-03-23 82.132.212.72
үнэнчээр хөдөлмөрлөж чадахгүй, бас хулгай хийхгүй унтаж чадахгүй
Зочин 2023-03-23 202.55.188.107
Toogoo zov bich malnuudaa say gej bichsen bsan biz dee
иргэн 2023-03-23 62.55.205.86
Энэтхэгийн кастын систем, Афррикийн буурай орны зээлийн дарамтын зүй тогтол манайд бүрэн утгаараа
Ард түмэн 2023-03-23 66.181.176.40
Эдгээр хүмүүс өөрсдөө мөнгөө төлөөд сурах бүрэн боломтой. Эдний оронд жирийн айлын хүүхдүүд явсан бол улс эх оронд чанартай боловсон хүчний тоо хэдэн мянгаар нэмэгдэх байждээ. Бүх шатанд нь бусдын боломжийг хулгайлах юмдаа. Японд бол бүгд ажилаа өгөөд хариуцлагаа аваад явж байгаа.
Zochin 2023-03-23 122.201.24.239
зээлээ мөнгөн дүнгээр нь төлөөсэй, дүйцүүлж улсад ажилласан гэх мэтээр хаалгүйгээр.
Зочин 2023-03-23 202.9.41.13
монголчууд бид үнэхээр муухай улсуудад итгэж амь зогоож ирж д.Одоо хулгайчуудыг зээлээ төлөхийг шаардах хэрэгтэй.Тухайн үед боломжоо хулгайлуулсан залуус минь дүү нарынхаа боломжийг бүрдүүлж өгөхөд нэгдэж зээлийг төлүүлэх хэрэгтэй шд.Дараагийн залуус боломжийг олгоё.Энх-Амгалан сайддаа амжилт хүсье.Иргэд минь дэмжээрэй.
Зочин 2023-03-23 64.119.24.236
Ардын хүүхдүүд сурлага муутай болохоор зээл авч чаддаггүй юм байлгүй дээ
Иргэн 2023-03-23 192.82.69.120
Хэдэн ч доллар байсан ард иргэдэд ийм зээл олдох уу. Балиар юмнууд, үнэхээр дургүй хүрэх юм аа. Тэгээд тэр өдий төдий зээл авч сурсан зарим нөхөд хэр юмнууд байгаа бол доо.
Зочин 2023-03-23 64.119.23.68
Тоонд хамгийн муу нөхөд л Сэтгүүлч болдог нь энэ дээ ! 1000 , 1 000 000 хоёрыг ялгаж мэддэггүй илжиг бнаа !
Irgen 2023-03-23 66.181.187.215
Ямар их менге зээл олгодог юм бэ; асар их боломж байдаг байх нь ээ..
Даваа 2023-03-23 59.153.115.237
сая биш байлгүй дээ, мянга байлгүй, хариуцлаггүй сэтгүүлч байна
Зочин 2023-03-23 103.145.234.47
Сургуулиа арай гэж төгссөн гүүгл сэтгүүлчид
Ичиг ичиг ичиг 2023-03-23 202.70.41.114
Сая байна уу мянга байна уу гол нь биш ээ. Засгийн эрхэнд байгаа хүмүүс ЭРХ МЭДЛЭЭ ашиглан ЗЭЭЛ авч хүүхдүүдээ сургаж байгаа нь л ИОНГОЛ ТӨРИЙН гутамшиг юм даа. МАНы МАХАН ТОЛГОЙТнууд ойлгох ухаан ч үгүй, ИЧИХ булчирхай ч үгүй л дээ
Зочин 2023-03-23 103.229.122.126
Сая доллар нь худал бол нэр төрд халдсан гээд сэтгүүлчийг шүүхэд өг. Ядаж дараагийн удаа жаахан ч гэсэн мэдээгээ нягталж гаргадаг хариуцлагат суралцана. Уншиж байгаа иргэдийг хүртэл нервтүүлэхээр ийм илт сенсаац хөөдөг эсвэл эргүү хариуцлагагүй нь дэндсэн нөхдүүдийг жаахан ч гэсэн цөөлье.
Зочин 2023-03-23 66.181.160.83
Цагдаа Сандаг-Очир 15 сая доллараа төлсөн юм уу?? Төлсөн бол ямар эх үүсвэрээс төлсөн юм бэ??
з 2023-03-23 139.5.216.42
АН-ын томчууд луйварчид энэ зээлээс асар ихийг авсан, Эргэж төлсөн юм уу, Хэвлэлүүд яагаад ганц МАН-ын нөхөд рүү байнга дайрч байдаг байна аа, Бүх хэвлэлд ардчилагч гэх хулгайчууд монополь тогтоосон юм уу, Хэвлэлүүдэд үнэн зүйл гарахаа байлаа,Дан гүтгэлэг болж хувирлаа, Энд дурьдагдсан хүмүүс хүүхдийн сургалтын төлбөрөө төлсөн л юм байна, Хууль тогтоомж зөрчигдөөгүй л юм байна
Зочин 2023-03-23 64.119.23.68
Ац минь чи мөн долоовоо, чааьаас ! Ингэлээ гээд энэ зээлээс чамд,чиний үр хүүхдэд түй ч наалдахгүй !
Мөөгий 2023-03-23 202.21.115.155
А.ЦЭЭСҮРЭН минь мянга, сая ялгаж бай л даа. Одоо 6-7 хүүхэд ялгаж чаддаг болсон байгаа шүү
Зочин 2023-03-23 66.181.160.83
Дэлхийн хамгийн үнэтэй их сургуулийн нэг жилийн сургалтын төлбөр: 2023 оны байдлаар:
Колледж Харви Мадда, США – 70,853$
Оксфордский университет, Великобритания – 62,000$
Калифорнийский технологический институт (Caltech), США – 55,000$
Гарвардский университет, США — 47,074$
Кембриджский университет, Великобритания — 40,000$
Зочин 2023-03-23 66.181.160.83
Гэтэл Занданшатарын 2 хүүхэд 106,000,000 доллараар юу хийсэн болж байнаа???
Зочин 2023-03-23 66.181.161.5
Хүүхдүүдийг зах зухаас нь мэднээ. Сошиалд од, олон дагагчтай, баян тансаг, гадаадад зугаалсан ирж очсоноо гайхуулсан хүмүс байдаг. Ээж аавынхаа хулгайлсан жирийн ардын татварын мөнгөөр сурч байж жаахан даруухан байхаа ч мэдэхгүй. Ээж аав нь ч гэж таарсан, өчнөөн баян байж ядаж хүүхдийнхээ төлбөрийг өөрсдөө төлчихгүй ичихгүй төсвийн мөнгөнөөс хулгайлж байдаг.
зочин 2023-03-23 203.217.139.240
Zeel khariutsaj baisan darga nar n kharitslaga huleedeggui yum uu? Ajil hariutsaj baisan ulsuud n huvia avaad chimeeguihen uur ajild devsheed suuj baidag n shudarga yavdal uu
Зочин 2023-03-23 66.181.161.5
Энэ сэтгүүлч албаар мянган долларыг сая гэж бичин будлиан хутгаж, хүмүүсийг хэрэггүй зүйл дээр төөрөгдүүлж байна.
Зочин 2023-03-23 202.9.46.219
Манай сэтгүүлч гэх нойлийн ногоон тэгнүүд тоондоо үнэн муу юм аа. Үнэн мангар аа. Яаж ч бодсон, яаж 106 сая доллараар сургуульд сурах вэ дээ. Угаасаа сүүлийн 3 жилд зарцуулсан мөнгө нь 2,5 сая, 3,8 сая, 1,1 сая гэж байхад чинь.
Зочин 2023-03-23 202.55.191.130
Say bishee myangan AM dollor geechee erguu ymu haasha ym uu
Зочин 2023-03-23 66.181.186.116
Сая сая доллороор сурлаа гэж үү. мянган доллор байлгүй дэ.
Зочин 2023-03-23 66.181.182.52
104 сая ам. Доллар 15 сая ам долоар ч гэх шиг. Яах гэж ингэж бүл үсрэнэ вэ. Дандаа Сая ам доллар шүү Монгол чинь доллараар цулайчихсан вм байна даа. Мянга гэж бичээ
Зочин 2023-03-23 66.181.160.107
эргэж төлсөн нь сайн байна. Гэхдээ энэ орлогоосоо татвар төлсөн үү, энэ орлогын эх үүсвэр юу бол.
Болд 2023-03-23 202.9.47.23
Толгой муутай хоосон сенсаац дэгдээдэг сэтгүүлч нэртэй мунхагууд үнэн мэдээлэлийг худал болгож тэнэгээ гайхуулж ард олон авилгач нарыг ялгаж салгаж чадахгүй мангартах юм. Сая доллараар суралцдаг сургууль энэ дэлхийд байхгүй гэдгийг мэдэхгүй байна гэдэг гутамшиг.Дарга нарын булхайг үнэнээр нь бичих гээд өөрийнхөө тэнэгийг гайхуулах шив дээ.
Зочин 2023-03-23 203.91.115.40
Чадаж байгаам чинь хэдэн саяаар ч зээл авсан яадгийм
Зочин 2023-03-23 202.126.89.16
Хаана тийм сая долларын сургалт байгаад байнаа сая саяар сураад
Зочин 2023-03-23 103.26.194.84
newsiin huldu malnuudiig huj yvulach mu ym bichihde sain
Зочин 2023-03-23 203.98.77.114
Сая доллар, мянган доллараа мэдэхээ байсан сэтгүүлч
Баавар 2023-03-23 192.82.64.214
сая доллар уу, эсхүл мянган доллар уу , сая гэхээр аймаар ???
САЯ ТӨГРӨГ VS САЯ ДОЛЛАР 2023-03-23 103.250.9.253
сая доллар биш төгрөг байлгүй дээ. зориуд ингэж мэдэн будилуулах ямар хэрэг байдаг юм бол