Нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны эхний хоёр сарын байдлаар 555.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 223.7 тэрбум төгрөг буюу 67.4 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оноос өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 200 тэрбум төгрөг буюу 71.9 хувиар, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 12 тэрбум төгрөг буюу 63.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 251.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 40.6 тэрбум төгрөг буюу 19.3 хувиар өссөн бол зарлага нь 287.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 117.3 тэрбум төгрөг буюу 29 хувиар буурсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй аж ахуйн нэгж байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 2.7 мянгаар, өмнөх улирлаас 347-гоор, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 36.8 мянгаар өсжээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 312 мянган төгрөгөөр өмнөх улирлаас 177 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Холбоотой мэдээ