2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 241,322,322 төгрөгийн үнийн дүн бүхий 568,400 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Монгол шилтгээн ХК (MSH +14.63%), Тав ХК (TAV +14.58%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +11.63%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сор ХК (SOR -13.64%), Би ди сек ХК (BDS -8.52%), Нэхээсгүй эдлэл ХК (NXE -7.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,907 ширхэг нэгж эрхийг 4,635,598 төгрөгөөр
- Хөрөнгөөр баталгаажсан 14,549 ширхэг үнэт цаасыг 1,454,900,000 төгрөгөөр
- Багцын арилжаагаар 100,122 ширхэг үнэт цаасыг 2,078,898,400 төгрөгөөр
- Энержи Ресурс ХХК-ийн 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 45,440,000 юань буюу 23,321,171,200 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 0.22 хувиар өсөж, 37,235.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,677,785,606,929 төгрөг боллоо.
Өнөөдөр нийт 27,100,927,520 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ