Цагийн зүү хэрүүл тарив

Хуучирсан мэдээ: 2023.03.22-нд нийтлэгдсэн

Цагийн зүү хэрүүл тарив

Цагийн зүү хэрүүл тарив

Иргэдийн дунд зун цагийн хуваарьт өөрчлөлт оруулах нь зөв, буруу гэсэн талцал үүсээд буй. Техникийн ухааны доктор Г.Ёндонгомбо цахим хуудсаараа дамжуулан энэ талаарх бодлоо хуваалцав.

Тэрбээр цахим хуудастаа “Эрдэмтдээ цуглуулаад телевизээр мэтгэлцүүлвэл харин сонин нэвтрүүлэг болох байх шүү. Мань шиг 5 цагт босдог хүмүүст ялгаа алга. Гэтэл хүүхэд шуухад, залуучуудад хэцүү л бололтой юм билээ. Эрчим хүч хэмнэх нь юу л бол. 24 цаг ажилладаг салбарт ачаалал хойш урагшаа шилжинэ үү гэхээс нийлбэр дүн өөрчлөгдөх үү.

Нартай зөрүүллээ гэхэд LED лампаас их хэмнэлт гарахгүй ээ. Дээхнэ ихэнх хүмүүс улайсах ламп хэрэглэж байсан үед нэг хэсэг шилжүүлж л байсан. Хэмнэлээ гэсэн тоо сонсоогүй. Хүн гэдэг чинь байгалийн хууль, биологийн цагаа дагадаг суурь зохицуулалттайг эвдэх хэрэггүй дээ” гэж бичжээ. Тэгвэл эдийн засагч Д.Ангар "Бизнесийнхэн ажлын шаардлагаар жилдээ 5-6 удаа 6-13 цагийн зөрүүтэй улс орнуудад томилолтоор ажилладаг. Гэтэл жилдээ ганц удаа 1 цаг урагшлуулж/хойшлуулахад хүний бие махбодид муу ч гэх шиг. Яг хаана тийм судалгаа байдаг юм?!! Сүржигнэхээ л байцгаая! Америк, Европын Холбоо, Канад, Австрали гээд өндөр хөгжилтэй улс орнууд бүгд л зуны цагийн горимд шилждэг. Тэгж эрчим хүчээ хэмнэдэг. Маниасаа муудсан зүйл алга л бн. Дахин хэлэхэд сүржигнэхээ л байцгаая! Жич: Манай улс эрчим хүчний дутагдалтай шүү. Зөрүү эрчим хүчээ ОХУ-с өндөр үнээр импортлон валютын нөөцөө гөвдөг" гэж цагийн зүүг урагшлуулахыг дэмжсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж