Ж.Сүхбаатар: Хотыг хойд, урд гэсэн 2 тойрог замд оруулна | News.MN

Ж.Сүхбаатар: Хотыг хойд, урд гэсэн 2 тойрог замд оруулна

Ж.Сүхбаатар: Хотыг хойд, урд гэсэн 2 тойрог замд оруулна

Ж.Сүхбаатар: Хотыг хойд, урд гэсэн 2 тойрог замд оруулна

Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг буруулах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцууллаа.  Тэрбээр "Ерөнхий сайд сүүлийн үед  Сэлбэ сэргэлтийн ажлыг нэлээд ярьж байна. Энэ төслийг түгжрэлийг сааруулах боломжит төсөл гэж үзэж байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2023 онд санхүүжүүлэх эх үүсвэр, боломжийг судлах талаар даалгасан. Мөн бид холбоос замын асуудлыг ярилцсан. Өнгөрсөн жил Улаанбаатар хот өөрийнхөө төсвөөс төвьсан 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хүрээнд олон ажил эхлүүлсэн байсан. Дээр дурьдсан мөнгөний 100 орчим тэрбум төгрөгийг боловсролын салбарт зарцуулсан. Үлдсэн мөнгөөр нь явган хүний зам, унадаг дугуйны зам, замын ажлуудыг эхлүүлсэн байсан. Эдгээр ажлууд энэ жил зарим нөхцөл байдлаас шалтгаалаад төсөвт тусгагдаагүй учраас хөрөнгийн дутагдал үүссэн байсан. Тиймээс 342.5 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх эх үүсвэрийг судалж холбогдох арга хэмжээ авахыг холбогдох сайдуудад даалгасан. Энэ асуудлыг шийдснээр өнгөрсөн жил эхлүүлсэн ажлын үр дүнг үзэх боломж бүрдэнэ. Түгжрэлийг 2024 онд 50 хувь хүртэл бууруулах зорилт тавьсан. Тиймээс дээрх санхүүжилтийг шийдснээр энэ зорилтдоо хүрэх боломж бүрдэнэ. Мөн Хөшигийн хөндийн ажил түгжрэлийг бууруулах чухал ажлын нэг. Бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэхэд Засгийн газар ач холбогдол өгөх ёстой гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэж хэлсэн. Мөн нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой эхний үе шатыг энэ хавар дуусгасан гэж хэлж болно. Сургуулийн автобусыг оролцуулаад 400 гаруй автобус оруулаад ирчихсэн байна. Бид нийслэлийн нийтийн тээврийн удирдлага, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, ажлыг нь идэвхжүүлээд явж байна. Миний хувьд нийслэлийэ парк шинэчлэлийн ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэх ажлыг хариуцан ажиллаж байгаа. Оруулж ирэх цахилгаан автобусны 87 хувийг  есдүгээр сарын 1-нд оруулж ирэхээр, Евро-5 стандартад нийцсэн 650 ширхэг эко автобусуудыг энэ намар гэхэд оруулж ирж дуусгахаар ажиллаж байна. Зарим нэг хүндрэлүүд байсан ч гэсэн ярилцаж шийдээд гацааг нь гаргаад явж байна. Нийтийн тээврийн асуудалтай холбоотойгоор цаашид анхаарал татсан асуудлууд бий. Жолоочийн сургалттай холбоотой, авто баазын асуудлыг шийдэхтэй холбоотой асуудалд анхаарал хандуулж байна. Зарим дүрэм журамд өөрчлөх, шинэчлэх шаардлага бий. Энэ асуудлыг холбогдох сайдуудтай хамтарч Засгийн газарт оруулахаар хамтарч ажиллаж байна. Ямартай ч ирэх жилийн өвөлд бэлтгэж байна. Өнгөрсөн өвөл нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлт хийгдээгүйн улмаас хамгийн доод уналтын цэг энэ өвөл мэдрэгдсэн. Хамгийн түгшүүртэй нь маш олон автобусны ашиглалтын хугацаа аль эрт дууссан байсан. Тиймээс ирэх жил энэ өвлийн нөхцөл байдлыг давтахгүйн тулд ажиллаж байна.

            Мөн замын хөдөлгөөн, эрх зүйн зохицуулалтын асуудлыг боловсронгуй болгоход анхаарч ажилла шаардлагатай байна.Замын хөдөлгөөн зохион байгуулалтаар богино хугацаанд үр дүнд хүрч болохыг харсан.Анх Олимпийн гудамжны уулзвар дээр туршсан. Хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 30 орчим хувиар нэмэгдсэн. Үүн дээрээ түшиглээд дараа нь Зайсангийн хөдөлгөөн зохион байгуулалтыг хийсэн. Үүний үр дүнд Яармаг, Зайсангийн чиглэлийн хөдөлгөөний эрчмийг 37 хувиар сайжруулсан үр дүн гарлаа. Цаашид яах вэ гэсэн асуудлууд ч тулгарч байна. Нийслэлд замын хөдөлгөөн, зохион байгуулалтын хүрээнд олон арга хэмжээ авч болохоор байна. Үүнд бэлдэж байна. Их тойруу, бага тойруу, хотын төвийн хүрээнд наадмын дараа туршилтын зохион байгуулалтууд хийгдэнэ. Үр дүн хүлээж байгаа хэмжээнд хүрвэл Зайсан, Яармагаас дутахгүй үр дүн гарах боломжтой гэсэн тооцоолол бий. Зарим эрх зүйн зохицуулатууд ч яригдаж байна.  Эрх зүйн зохицуулалт хийхгүйгээр зам барих, хөдөлгөөн зохицуулалт хийгээд түгжрэлийг урт хугацаанд шийдэхгүй. Эдийн засгийн механизсмаараа шийдэгдэх асуудлууд бий.

            Тодотгож хэлэхэд шинэ тойрог зам буюу Улаанбаатар хотыг хойд, урд гэсэн тойрог замд оруулах асуудал бий. Урд зам буюу Туул голыг дагасан хэсгийг Зам, тээврийн сайд түлхүү хариуцаж ажиллахаар хойд хэсгийг нийслэлийн Засаг дарга хариуцна.  Энэ тал дээр олон удаа уулзалдах, зөвлөлдөх ажил явагдсан. Н Улаанбаатар хот өөрийнхөө хүрээнд Ub Metro, LRT гэх мэт төслүүдийг боломжоо дайчлаад хэрэгжүүлэх асуудал бий. Миний хувьд удаан хугацаанд яриад, хэрэгжиж эхлээгүй байгаа санаачилгын түвшинд байгаа дүүжин тээврийн асуудлыг Францын талтай тохирсон учраас гүйцээнэ. Эхний шугамыг 2024 оны зургадугаар сараас өмнө  ашиглалтад оруулна. Одоо өнгөрснөө ярьж суух биш нэг төслөө гүйцээх ёстой. Бусад хотууд хийж болоод байна. Мөн BRT буюу тусгайлсан эгнээ бүхий автобусын асуудал бий. Энэ бол хамгийн хурдан хэрэгжих боломжтой төсөл. Санхүүгийн эх үүсвэр нь шийдэгдчихсэн. УИХ-аар батлуулах асуудал бий" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жаргал 2023-03-22 66.181.161.210

Хэзээ улс орон шиг ирээдүйгээ хардаг болохын бэ? утаатай түгжрэлтэй улаанбаатараа л яриад байх юм даа. жаахан алсын хараатай ажилчих хүмүүс байхгүй юу

Avatar

Зочин 2023-03-22 66.181.170.226

Зүгээр л тэнэглэхээ боль Төр ард иргэдээ хоосон ядуурлын туйлд хүргэчээд ядарсан ард иргэдээ шул за ,Төрийн ядарсан доод төвшиний захиргааны ажилчид бүх ажлыг нуруундаа үүрч хамаг муу муухайг хийсэн бүтээсэн нэргүй авсан цалин нь 1,0 төг НДШ хамаг мөнгөө 30 жил хураалгаад тэтгэвэрт гараад 700,0 төгрөг л өгнө одоо боль за Төрийн алба ялгаж салга доод шатны албан хаагч хамгийн ядуу төрийн нэрээр төринй сангийн зээлээр сурч хариу төлөөгүй мөн нүүрс төсвийн мөнгийг үрэн таран хийж байга УИХ гишүүдэ

Avatar

Зочин 2023-03-22 139.5.218.56

Хахаха. Хэн нь аль тендерээс цавчаа хийх гэж байгаагаа ингэж олонд зарлах хэрэг байсан юм уу?

Avatar

Иргэн 2023-03-22 202.126.89.94

Энэ Сүхбаатар үнээрийн тэнаг аа

Avatar

Зочин 2023-03-22 202.126.90.29

хотын төвөөс Олимпын гүүр давдаг автобусын чиглэл байхгүй. Тэнд маш олон хүн амьдардаг. Хэрэв автобус явбал хотын төв рүү бүгд машин унаж орж ирэхгүй шүү дээ.

Avatar

Автобус 2023-03-22 66.181.161.213

бий шүү

Avatar

Zochin 2023-03-22 165.225.96.84

Хотын төв Сүхбаатарын талбай орчмыг машингүй бүс болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-03-22 124.158.126.107

метро л хамгийн сайн шийдэл ш дээ. дэлхийн олон оронд туршигдсан шийдэл. олон юманд мөнгө үрэлгүй метрогоо барьчихвал түгжрэлээс гадна, метро дагасан олон худалдаа, үйлчилгээнд ажлын байр, бизнес нэмэгдэх гээд олон сайн үр дагавар бий

Avatar

Зочин 2023-03-22 43.228.130.188

Энэ зайсангийн тойруу гэж балай юмаа хэзээ болих юм бэ? Түгжирлийг урьд талын тойруу дээр, мөн хойш явах зам дээр гаргачихсан бн.Дөрвөн замыг гэрэлээр өнгөрөх жаахан хэсгийг тойруу болгоод шал дордуулсан бн. Үүнээс болоод Маршилын гүүрний зам хүртэл түгжирэл нэмэгдсэн бн шүү.Сүхбаатарын хийсэн ажил уу? Ямар тэнэг үүнийг шийдсэн бол жолооч нар ямар бгааг бичээрэй.

Avatar

zochin 2023-03-22 202.55.188.46

hoiguurh zamaa hurdhan tavij hoid hesgiin barilga buteen baiguulaltand demjleg uzuulj urd hesgiin het ih shavaasiig ni zadalj ugmuur bna. Ipotekiin zeeliig zuvhun ger horoololiin hoid hesgiin barilguudad ugnu gesen juram gargasan ch bolj bna sh dee. Tugjrelee hurdhan zadalchihmaar bna.

Avatar

Зочин 2023-03-22 122.201.23.84

LRT BRT, 100 тэрбум нь боловсролын асуудал, хойд урд, гээд л солиороод явах юм. Насжилтын асуудал, хуучин машинаа боль,

Avatar

Tom 2023-03-22 94.239.109.128

Chinii uhaan hurehgyu za

Avatar

зочин 2023-03-22 202.179.3.235

Үнэхээр тэнэг . цаашид яаж амьдрах юм бүү мэд. МАН ыг ёстой ийм гэж даанч бодсонгүй ШЭЭТ. Идээч уугаачдын нүрсний хулгай нь зөвхөн нэг салбар нь гэж бодох боллоо. Өөр яаж ард түмэнээ мөлжиж ыайгаа бол ?

Avatar

иргэн 2023-03-22 64.119.24.114

MEPO – л тавиач Эргүүтээд дүүжин юм яриад байх юм .!!!!!!!Ядаж вогон замааашиглаа ч гэсэн Воганоо явуулаач !!!!!!!Ёстой арчаагүй сайд дарга нар нэртэй Мануухайнужд Муу дүн !!!!!!!!!!

Avatar

Зочин 2023-03-22 192.82.87.171

хотын гол 3 уулзварт давхар зам бариад өгөөч ээ Мөн дарга нарыг явуулах гэж зам хаадгаа өглөөд болимоор бна

Avatar

Зочин 2023-03-22 202.126.88.78

Жил бүр 50 хувь түгжрэлийг бууруулна гэх юм.Түгжрэл зр нь хэдэн хувь байдаг юм бол

Avatar

Зочин 2023-03-22 122.201.26.3

Энэ түгжрэлийг бууруулах сайдын өнгөн дээр түгжрэл буурахгүй нь тодорхой байна. Түгжрэлийг бууруулахад чиглэсэн түүнээс хүсэх ганц л зүйл байгаа юм. Энэ нь УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд импортоор орж ирж байгаа хуучин машинуудынхаа тоог бууруулахад чиглэсэн хууль санаачлан батлуулах явдал юм. Ингэж чадвал тодорхой хугацааны дараа үр дүнгээ өгч тэр өөрөө гавъяатан болно.

Avatar

Зочин 2023-03-22 66.181.177.17

Энэ хооронд нь Сумьяабазар сайхан амарч байгаа даа. Бат-үүл харин ч юм хийгээд байсан шүү. Сонгууль болоход МАН үй зайгүй хамгаалдаг, хүн томилж орноос нь ажилладаг Сумьяагаасааа болж унана шүү…

Avatar

Зочин 2023-03-22 66.181.161.17

ЭНЭҮҮХЭН ХӨХ ХОТЫН МЕТРОГ ОЧИЖ ҮЗЭЭД ИР НЭГ ЮМ БОДОГДУУЛАНА ШҮҮ..

Avatar

Зочин 2023-03-22 202.9.40.167

байнга хуралдсан, хэлэлцсэн улсууд байхын үр дүн юу байна аа? Хурдан хийгээч ядах юм юу байна аа??

Avatar

Зочин 2023-03-22 66.181.182.52

ТҮГЖРЭЛИЙН САЙДАА ГЭЖ ЗАЙЛУУЛ

Avatar

орсоо 2023-03-22 124.158.69.141

хотын тээврийн системийг хойд урд зааглан хоер удирдлагатай тээврийн яам хотын даргад хариуцуулна гэдэг буруу шүү
бүхэл системийг ингэж зааглах нь эрх мэдлийн хэрүүл үүсгэхэд бас хүч тарамдахад хүргэнэ

Avatar

Зочин 2023-03-22 66.181.160.71

энэ здагын боожгой хумсын чинэээ гэсэн

Avatar

Зочин 2023-03-22 202.55.188.89

хотыг тойрсон тойрог замууд барихгүй бол болохгүй нь ээ гэж мөн ч олон хэлсэн дээ малнуудад.одоо л худлаа ярих болж гэнэ.

Avatar

Зочин 2023-03-22 5.196.8.189

ийм дүнкүү пиздецүүдийг газрын хаанаас олж чадаваа МАНгар х***а нам

Avatar

Зочин 2023-03-22 139.5.218.133

Yamar ih yaridag huurnuud vee. Zugeer l hiigeecheee

Avatar

Зочин 2023-03-22 66.181.160.71

модны хожуул Н Энхбаярын ббоовыг хөхөж явсан хожуул даа

Avatar

Зочин 2023-03-22 66.181.160.71

тонил модны тайрдас мин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж