Монгол Улсын харъяат казах угсаатнууд 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт хүн амын 4.0 хувийг эзэлж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, казахуудын 77.0 хувь нь Баян-Өлгий аймагт, 9.0 хувь нь Улаанбаатар хотод, 8.5 хувь нь Ховд аймагт, 2.2 хувь нь Дархан-Уул аймагт, Үлдсэн 3.3 хувь нь бусад аймгуудад амьдарч байгаа аж.
Казах угсаатнуудын 49.9 хувь нь эрэгтэй бол 50.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Насны бүлгээр авч үзвэл, 0.14 насныхан 34.5 хувь, 15-24 насныхан 17.2 хувь, 25-34 насныхан 16.8 хувь, 35-44 насныхан 12.8 хувийг эзэлж буй бол 9.1 хувь нь 45-54 насныхан, 9.6 хувь нь 55-аас дээш насныхан аж.
Казах түмний түгээмэл нэрсийн жагсаалтын эхэнд Айдана бичигдэж буй бөгөөд ийм нэртэй 589 хүн байгаа бол Айнур 650, Амина 655, Аружан 524, Еркегүл 513 байна.
Холбоотой мэдээ